Үтрээнээс муудсан загасных шиг эвгүй үнэр үнэртэх боллоо
-Бактерийн вагиноз гэдэг нь үтрээний микрофлорыг өөрчлөх өвчин юм. Энэ өвчин нь нийт эмэгтэйчүүдийн 20-25%-аас багагүй хувьд нь тохиолддог. Гэвч ихэвчлэн шинж тэмдэг тэр бүр илрээд байдаггүй. Илэрсэн тохиолдолд ихэвчлэн муудсан загасны үнэртэй шингэн ялгардаг. Харин үтрээнээс вагинальный кандидоз буюу муудсан загасны үнэртэй сүү шиг шингэн ялгарч байвал өвчний шалтгаан нь янз бүр байна. Эмчилгээ нь ч бас харилцан адилгүй. Хэдийгээр бактерийн вагиноз нь өөрөө шууд хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж чадахгүй боловч үтрээний нормофлорыг алдагдуулсанаар элдэв халдварт өвчинд амархан өртөмтгий болгож орхидог. Мөн жирэмсэн үед бактерийн вагиноз нь ихээхэн хүндрэл учруулдаг. Хэрэв уг өвчнөөр өвдсөн бол сав үрэвсэх магадлал ихэсдэг. Тиймээс яаралтай эмчлүүлэх хэрэгэй. Эс тэгвээс элдэв БЗХӨ-нд амархан өртөмтгий болно. Ялангуяа жирэмсэн бол зайлшгүй чухал юм. Эмчилгээний хувьд ихэвчлэн метронидазолтой эмийг хэрэглэдэг. Трихопол гэдэг эмийг сүүлийн үед их хэрэглэж байна. Энэ эм нь бактерийн вагинозыг үүсгэгч бактерийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна трихомонад, трихомониаз зэрэг бэлгийн замаар амархан халдварладаг өвчнүүдийн эсрэг үйлчилдэг. Трихопол нь хоёр янзынх байдаг. Эхнийх нь амаар уудаг 250 мг-ийн таблетка хэлбэрээр, хоёр дахь нь үтрээнд хийдэг 500 мг-ийн таблетка хэлбэрээр байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бактерийн вагиноз өвчний эмийг 5-7 хоногийн турш хэрэглэх стандарт тогтоож өгсөн. Эмчилгээг түргэсгэхийн тулд 5 хоногийн турш үтрээний эмийг өдөрт хоёрийг, орой нэгийг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ юүны өмнө эмчийн зөвлөгөө авахад илүүдэхгүй.