Архи бэлгийн эсийг гэмтээдэг

Архи уусны дараа хүний сэтгэлийн хөөрөл ихэссэнтэй холбоотойгоор хэл яриагаа хянах чадвараа алддаг байна. Үүнтэй холбоотойгоор өөртөө болон нийгэмд үл зохицох байдлыг үүсгэж байдаг. Энэ бүхэн эцсийн эцэст архи хүнийг эзэмдэж, тэр бүү хэл, эрчүүдийн бэлгийн амьдрал руу довтолдог. Согтуу үедээ ихэнх эрчүүд бэлгийн харьцаанд ордог ч хяналтаа алдсан байдаг учраас эр эмийн нандин харьцааг уландаа гишгэж садарлах нь ихэсдэг. Мөн хяналт суларсантай холбоотойгоор адаглаад бэлгийн замын халдвараас хамгаалж чадахгүй, цаашлаад өрөөлд ч халдвар тараах аюултай. Архи уудаг хүний бэлгийн булчирхайн үйл ажиллагаа доройтон бэлгийн эсийн эрүүл байх нөхцөл алдагддаг байна. Ийнхүү алдагдсан бэлгийн эс нь цаашдаа үр тогтоох чадвараа алдаж болно. Үр тогтсон ч тэр нь амьдрах чадваргүй зулбадаг ба эс тэгвээс гени хромосомын гажигтай хүүхэд төрөх магадлал ихэсдэг. Иймд та архинаас хол явж өөрийгөө болоод, өөрийнхөө хайртай хүмүүсийн итгэлийг алдалгүй дааж явах хэрэгтэйг санаж байхад илүүдэхгүй биз.

Бэлгийн зохицолгүй хосын ирээдүй унтарч буй лаа

Бие биедээ бие болоод сэтгэлийн ханамж таашаал өгч чадаж байна уу, үгүй гэдэгт тухайн гэр бүлийн оршин тогтнох үндэс агуулагдаж байдаг. Энэ нь юу гэвэл, тухайн хосын бэлгийн амьдралын зохицол хэр нийлж байна вэ гэсэн асуудал юм. Бэлгийн амьдралын зохицолгүй хосын ирээдүйг асаад унтарч буй лаатай зүйрлэж болох талтай. Ийм байдлыг үүсгэхгүй байх нь бие биедээ итгэх итгэл, зовлон бэрхшээлийн хамтдаа туулах чадвар, хоорондоо харилцан ярилцаж, урам хайрлаж бие биедээ хүндэтгэл үзүүлэх байдаг билээ. Хосын үр хүүхэдтэй байх эсэх нь бэлгийн амьдралын зохицолтой шууд хамаатай бус. Үр хүүхэдтэй боловч бие биеэсээ сексийн таашал авч үзээгүй хосууд бидний дунд элбэг байдаг. Ийм байдлыг засах хамгийн найдвартай арга зам бол ний нуугүй ярилцах явдал. Ийм алхам хийхгүй бол цаашдаа гэр бүлд таагүй, хөндий уур амьсгал үүсч бүр даамжирвал өөр хэн нэгнийг эрж хайх байдал үүсдэг. Сексийн зохицол болон боловсрол олгох сургалт манай улсын боловсролын хөтөлбөрт хангалттай байдаггүй учраас залуу хосууд дээрх проблемыг шийдэж чадах мэдлэг дутагдсантай холбоотойгоор гэр бүл салалт бий болдог. Иймээс сайн ярилцаж ойлголцох хамгийн зөв арга.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button