Даяарчлалыг Чингис хаан эхлүүлсэн
Чингис хааны байгуулсан Их Монгол улсын хүрээнд Евразийн нутаг дэвсгэрт дэлхий нийтийгхамарсанхарилцаа, хамтын ажилпагааны үр анх соёолсон юм гэж БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн шинжээч Хао Шиюань ярьсан байна.
Эзэнт гүрэн өргөжин тэлэхийн хэрээр соёл, эдийн засгийн чиглэлд хәрилцах өргөн боломж нээгдэж, урьд нь тусгаар байсан соёл иргэншил нэгдсэн гэж эрдэмтэн цохон тэмдэглэжээ.
Нэг орон зай, нэг цаг хугацаанд нэгдсэн, хил хязгаар үгүй болох нь чухамдаа даяаршил юм гэж ярьсан байна.
Монголын эрдэмтэн Энхтүвшин мөн тийм үзэл бодолтой байна. Чингис хаан урьд өмнө нэг ч хааны хийгээгүй тийм даяарчлах үйл явцыг хийсэн гэж тэр тэмдэглэжээ.
Их Монгол Улс үүсэн байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан симпозиум Хятадын нийслэл Бээжинд болж байна. Түүнд БНХАУ, Монгол, Япон, Орос, АНУ-ын 50 гаруй түүхч, шинжээч оролцож байна.
Чингисхаан /Тэмүүжин/ 1162онд төржээ. Эхлээд тэр Монголын бүх , аймгийг нэгтгээд, дараа нь Дэлхийн тзвны дервийг эээлсэн буюу Дунайн хөндий, Унгар, Польш, Дээд Новгородын хилээс Номхон далай хүртэл, мөсөн далайгаас Адриатын тэнгис, Арааийн цөл, Гималайн нуруу, Энэтхэгийн уулс хүртэл газар нутгийг байлдан дагуулах замаар эзэнт гүрнийг байгуулжээ.
Тэмүүжинг 1206 онд болсон их хуралдайгаар дэлхийн эзэн, Чингис хаанаар өргөмжлөн зарласан байна.
(Монцамэ)
З.Амгалан