Ц.Нямдорж даргыг НАМ ДАРЖ АВСАН УУ

УИХ-ын дарга байж гишүүдийнхээ үг хэлж үзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд бусад эрх чөлөөг дэг гэдэг суран ташуураар ташуурдах нь хэрээс хэтэрлээ. Иймд түүнийг огцруулъя. Бидний саналыг Л.Пүрэвдорж, Ц.Шаравдорж, Р.Рашаас эхлээд дэмжих хэсэг МАХН-д бий…

Иим бор шувууг АН-ынхан нисгэжээ. Нислэг зорьсон газраа, зориулсан үг нь эзэндээ хүрсэн байна гэж УИХ-ын зарим гишүүд өчигдөр ярьж байв.

Баттай эх сурвалжийн мэдээгээр 6ол АН-ынхан голлосон зарим гишүүд Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас огцруулах тухай ярилцсан нь үнэн ажээ. Харин одоо цаг хугацааны хувьд боломжгүй боллоо. Тэгээд ч Ц.Нямдорж дарга маань алдаагаа засч эхэлж байна шүү дээ. Өнөөдрийн чуулганыг харсан биз дээ хэмээн оаттаи эх сурвалж маань байр сууриа зөөлрүүлэв.

УИХ-ын өчигдрийн чуулганаар Татварын тухай хуулийг хэлэлцэж эхний хэлэлцүүлгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг шатлалтай болгох АН-ын санал олонхийн дэмжлэг авсан. Энэ үеэр Д.Идэвхтэн, Д.Арвинаас эхлээд МАХН-ын гишүүд ихэд бухимдан хамаг бурууг санал хураах
төхөөрөмж рүү чихэв. Санал хураалтыг дахихыг Ц.Нимдорж даргаас удаа дараа шаардсан юм. Улмаар МАХН-аас гаргасан дараа дараагийн саналууд ч мөн адил унасаар байсан тул тэд ээлжит хуралдаанаа хийж буй Засгийн газрын гишүүдээ дуудаад ч нэмэр болсонгүй.

Энэ бүхэнд Ц.Нямдорж дарга би зөвхөн дэгд захирагдана. Ирцээ бүрдүүлж чадаагүй нь МАХН-ын буруу. Д.Идэвхтэн дарга та бүлгийнхээ асуудлыг бүлэг дотроо ярь. Энд УИХ хуралдаж байна гэсэн хариулт өгч байв.

Чуулганы дараа МАХН-ынхан эсрэг санал өгсөн өөрийн намын гишүүд төдийгүй, АН-ын бор шувуу-наас айж нам дарууллаа хэмээн Ц.Нямдорж даргаа буруутган өдрийн хоолныхоо даруулгыг орлуулжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button