Хадгаламж зззлийн хоршоодын талаар өнөөдөр Засгийн газарт танилцуулна

Шинэхэн байгуулагдсан тус хорооны гишүүд албан ёсоор цалинждаггүй учир урамшууллыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэж батлахаар болсон. Эрхэм гишүүдийн зарим нь цонхоор жагсагчдыг шагайн харангаа Хадгаламж зээ­лийн хоршоодын асуудлыг хөндөв. Жагсагчид төр хяналт тавих ёстой байсныхаа хувьд хариуцлага бас хүлээх ёстой гэж шаардлага тавьж буй. Тийм ч учраас гишүүд Сан­хүүгийн зохицуулах хорооны зүгээс байнгын хороонд мэдээлэл өгөх санал гаргав. Тус хорооны дарга Ж.Бадраагийн хэлснээр бол тэд өнөөдөр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж, байдлыг танилцуулах юм байна. Мэдээлэл хийхэд одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй хоршоодын хувьд цагдаагийн байгууллагын мэдээлэл бас шаардлагатай. Тэгээд ч чуулганы хаалтаас өмнө хэлэлцэх асуудал олон байгаа учир зургадугаар сарын сүүлчийн долоо хоногт мэдээллийг сонсохоор боллоо. Гишүүд хадгаламж зээлийн хоршоодоос олон иргэд хохирч буйд ихэд санаа зовж байгаа гэнэ. Тухайлбал Д.Ганхуяг гишүүний өрөөнд л гэхэд 78 хүний гарын үсэгтэй өргөдөл барьсан гурван сонгогч нь өдөржин хоргоож суусан гэнэ.

Дашрамд дурдахад байнгын хорооны хуралдааны үеар Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийг УИХ-ын дэргэд байгуулахыг санап болгож байсан. Тус хороо нь нэгэнт УИХ-ын харьяа байгууллага бөгөөд хяналтын зөвлөл зөвхөн бичиг цаас цуглуулах үүрэг бүхий болчих эсвэл даргаасаа хараат бус байхад энэ нь ач холбогдолтой гэнэ. Энд бас Монголбанкны хяналтын зөвлөл гээхэд дотооддоо банкныхаа харьяат байгууллага байдаг нь үнэхээр хяналт тавьж чадаж байна уу үгүй юу гэдэг асуудал дурдагдаад өнгөрөв.

Ардын эрх сонин 115 /393/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button