20-иoc дээш сая төгрөгөөр гүйлгээ хийх болгондоо мэдээлж, хяналт тавиулна
Энэ хуулийн цөм нь 20 саяас дээш төгрөгийн гүйлгээний талаарх мэдээлэл. Ийм хэмжээний мөнгө хилээр оруулж гаргахдаа Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдэж байх, бас сэжиг бүхий тохиолдолд хяналт тавих шаардлагатай аж. Харин гишүүн М.Зоригт үүнийг арилжааны банкуудын харилцагчийнхаа талаарх мэдээллийг нууцлах зарчмыг хөндөж магадгүй гэж болгоомжлов. Тэд 20 сая төгрөгийн наймаа гүйлгээ хийх болгондоо мэдээлж, хянуулж, бас сэжигтэй санагдсан тохиолдол болгонд мөн хяналт тавих гэсээр санхүүгийн гүйлгээнд нугалаа гаргах вий гэж айжээ.
Тухайлбал энэ талаар мэдээлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтнуудын жагсаалтад банк, банк бус санхүүгийн байгууллага даатгалын компани, цаашлаад ашгийн бус хуулийн этгээдүүд, ашигт малтмал олборлогч хуулийн этгээд 11 субьект гаргаж ирж. Yүн дээрээ тулах юм бол автомашины наймаа эрхлэгч, үнэтэй хөөрөг, ээмэг бөгж хийгчид орохоор болж болзошгүй, ийм санал ч гарсан. Нэг талаасаа сэжигтэй мөнгө угаах үйлдлийг хянахаар боловч нөгөө талаас хэтэрхий чирэгдэл үүсгэж болох. Yүнээс гадна мэдээлэх үүрэгтэй этгээдүүд тусгайлан хянах үүрэгтэй. Биечлэн уулзаж хийгээгүй 20 саяас дээш төгрөгийн сэжигтэй гүйлгээг хянах гээд олон заалтууд байгаа. Энд гишүүд интернэт худалдааг ч хянах шаардлагатай болж байгаад дургүйцэж байна. Бас бэлэн мөнгө түүнтэй адилтгах төлбөрийн хэрэгсэл гэж тодотгосон нь хувьцаа, бонд, чек, карт болгоныг хянах нь гэсэн дургүйцлийг төрүүлэв. Ингээд бэлэн мөнгөтэй адилтгах төлбөрийн хэрэгслийн тодруулан захаар боллоо. Yүнд нь карт, бонд, хувьцаа орохгүй бололтой.
Энэ хуулийн төсөлд тусгагдсанаар бол 20-иос дээш сая төгрөг хилээр оруулж гаргах гүйлгээ хийх болгонд Монголбанкны дэргэд шинээр байгуулагдах Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх ёстой болж байна. Гэхдээ мэдээллийн нууцыг хадгалах, ямар субьектууд уг мэдээлэлтэй танилцаж болох талаар хуульд бас тусгайлан суулгаж байгаа юм байна.
Харин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх хуулиас улбаалаад бусад хуульд орох өөрчлөлт журмууд дээр ажлын хэсэг гаргах ажиллуулахаар боллоо. Эрүүгийн хуульд ийм төрлийн гэмт хэрэг хийсэн бол 5-15 жилийн ял оноох гэх мэт нэлээд хэдэн дагалт өөрчлөлтүүд гарах юм байна.
Ардын эрх сонин 115 /393/
А.Туяа