Францын эрдэмтэд Монголын язгуур соёлоор өвчилсөн хүмүүс
-Эрдэм шинжилгээний хурлыг хаанаас зохион байгуулж байгаа вэ?
-Монгол, Францын төвийн санаачлагаар. Францын Элчин сайдын яам зардлыг нь гаргаж Нүүдлийн соёл ба бөө мөргөл сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хурал 12-ны өдөр эхэлсэн. Бараг долоон хоног үргэлжилнэ. Ерөнхийдөө Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан томоохон ажлын нэг гэж хэлж болно.
-Хурлын гол сэдэв нүүдлийн соёл, бөө мөргөлийг онцолсон нь ямар учиртай юм бол?
-Францчууд манай язгуур соёлыг эртнээс сонирхон судалсан. Энэ сэдвээр өвчилсөн хүмүүс ч их байдаг. Тиим учраас францыихаа эрдэмтэн мэргэдийг уриад, монголын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан олон улсын хурал хийе гэсэн санал тавьсан. Бид зөвшөөрөлгүй яахав.
-Өнөөдрийн хурал дан хэлэлцүүлэг мэтгэлцээнээр явагдлаа. Цаашид илтгэл тавигдах уу?
-Хурлын гол онцлог нь хэлэлцүүлэг мэтгэлцээнээр явагдана. Хэлэлцүүлгийн эхэнд кино үзүүлнэ. Кино нь англи, франц, оросын угсаатан зүйн мэргэжилтнүүдийн бүтээл байгаа. Киноныхоо дараа судалгаа хийсэн мэргэжлийн хүмүүс ярилцлага явуулж бусад ороцлогчдын асуултад хариулж маргаж мэтгэлцэж хурлыг үргэлжлүүлэх юм. Мэргэжлийн хүмүүс нэг их том илтгэлийн нэр жагсаачихаад нэгдүгээр, хоёрдугаар илтгэл гээд байх нь уйтгартай гэж үзсэн. Хуралд тухайн сэдвээр мэдлэгтэй бол хэн ч оролцож үзэл бодлоо хуваалцаж, маргаж мэтгэлцэх боломжтой.
-Өнөөдрийн байдлаар ямар кинонууд үзэж ярилцаад байна вэ?
-12-ны өдөр Францын Д.Деложегийн Алс баруун хязгаарт, монголын найруулагч Д.Бямбасүрэнгийн Шар нохойн там кинонуудыг үзсэн. Гэхдээ хэлэлцүүлэг явуулаагүй. Өнөөдөр 13-ны өдөр гол мэттэлцээн эхлээд нүүдлийн соёл иргэншлийн тухай сэдвээр хэлэлцүүлэг явуулж байна. Нүүдлийн соёл иргэншлийн эх үүсэл нь цаатны амьдралын хэвшил юм байна гэж эрдэмтэд үзэж байгаа учраас энә сэдвээр эхэлж байна. Үдээс хойш бусад монгол нүүдэлчдийн талаар ярилцана. Тэр битгий хэл, 1975 онд анх удаа хөрөнгөтөн орны уран бүтээлчдийн хийсэн кино гарна. Киноноос сэдэвлээд хэлэлцүүлэг үргэлжилнэ. Дараагийн өдрүүдэд бурхан шашин, бөө мөргөлийн өв уламжлал сэдвээр хэлэлцүүлэг явагдана.
-Эрдэм шинжилгээний хурлыг маргаан мэтгэлцээн, ярилцлага сэдвээр явуулж байгаа нь сонирхолтой санагдлаа. Энэ нь францчуудын хувьд энгийн үзэгдэл болов уу?
-Жинхэнэ орчин үеийн парламент үүссэн газар бол Франц шүү дээ. Парламент гэдэг нь францаар ярилцаад, ярилцаад, ярилцаад гэсэн утгатай парламон гэдэг үгнээс үүсэлтэй. Тэгэхээр өнөөдөр эрдмийн ярилцаан болж байна даа.
(Өнөөдрийн монгол 113/283)