Архангайд мянган залуу чууллаа
Тэрхийн цагаан нуур, Тамирын гол гэсэн хоёр бүсчлэлээр зохиосон уг арга хэмжээнд сум бүрээс 30-50 залуу оролцон чуулсан байна. Чуулганы гол зорилго нь өнөөгийн залуу хүний улс эх орон болон нийгэмд эзэлж буй байр суурийг дээшлүүлэх, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх их ажилд хувь нэмрээ оруулах санхүүгийн эх үүсвэр олох зорилгоор хандивын арга хэмжээ зохион байгуулжээ. Ирэх долоо хоногт МАСЗХ ажлаа дүгнэн үр дүнгээ танилцуулах юм байна.