Рауль Испани дэлхийн аварга болох ёстой

-Таныг багийн лидер байж чадахгуй гэх хүн олон болжээ. Та тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Би 40 нас хүрээгүй шүү дээ. Ид тоглодог насандаа байна. Хөгжөөн дэмжигчид намайг янз бүрээр үнэлж буйд гомдохгүй.

-Испанийн багийн бэлтгэл ямар байна вэ. Зарим тоглогч гэмтэлтэй байгаа болохоор ачаалалтай бэлтгэл хийхгүй байна гэх юм?
-Бэлтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Дасгалжуулагч биднийг сайн нухаж байгаа шүү. Бэлтгэл нь ханаагүй нэг ч тоглогч байхгүй.

-Дасгалжуулагч Луис Арагонес таныг бусдаас илүү үнэлээд байх шиг санагддаг юм. Танд тэгж бодогдцог уу?
-Дасгалжуулагчид үнэлэгдэж байна гэдэг том үзүүлэлт. Гэхдээ тэр намайг муу тоглож байхад толгой илээд байдаггүй л дээ. Луис Арагонес бол шударга дасгалжуулагч.

-Бараха, Морьентес нарыг багт аваагүйг янз бүрээр л ярьж байна. Та багийн ахлагчийн хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Морьентес өнгөрсөн улиралд муу тоглосон. Тэрээр бэлтгэл сайтай үедээ олон гоол оруулдаг л даа. Харин Ливерпуль-д очоод нэг л биш болчихеон. Уучлаарай, Морьентес бол миний сайн найз. Гэхдээ одоохондоо тэр дэлхийн аваргад тоглох эрхгүй. Барахагийн хувьд өрсөлдөгч олон байна л даа.

-Довтлогчдоос та хэнийг онцлох вэ?
-Вилья энэ тэмцээнд сайн тоглож олон гоол оруулах байх. Тэрээр энэ жил Валенси-д үнэхээр сайн тоглосон шүү.

-Та өөрийгөө хэлэхгүй байх юм?
-Мэдээж, би олон гоол оруулж багтаа тус болохыг хичээнэ.

-Өнгөрсөн улиралд та гэмтлийн улмаас олон тоглолт өнжсөн. Тэгэхээр сайн тоглоно гэдэгт итгэхгүй байна л даа?
-Украины багтай хийх эхний тоглолтыг ирээд үз.

-Хэсгийнхээ өрсөлдөгчдийн талаар юу хэлэх вэ?
-Мэдээж гол өрсөлдөгч бол Украин. Тунис, Саудын Арави бидэнтэй эн тэнцүү өрсөлдөх болоогүй.

-Тэгэхээр эхний тоглолтоос бүх зүйл шалтгаалах нь ээ?
-Бас тэгж шууд хэлж болохгүй. Хэсгээс нэгээр шалгарсан нь дээр үү, хоёроор шалгарах нь ашигтай юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Хэрвээ хэсэгтээ тэргүүлбэл шөвгийн наймд Бразилийн багтай тоглож магадгүй байгаа. Хэрэв хоёроор шалгарвал Францын багтай тоглож мэдэх юм. Франц, Бразилийн багийн аль нэгийг сонгох болбол Франц нь дээр. Бид тэднийг хожиж чадах байх. Гэхдээ хэрхэн тогловол ашигтайг дасгалжуулагч эцэслэн шийднэ.

-Украины багийн талаар юу хэлэх вэ?
-Украины баг дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа гэхэд нэр хүнд нь сайн байна. Энэ нь довтлогч А.Шевченкотой холбоотой.

-Тэрээр Испанийн багтай хийх тоглолтод оролцох нь тодорхой болжээ?
-А.Шевченко сайн довтлогч. Гэхдээ хөлбөмбөг бол багийн спорт. Ганцаараа тоглолтын хувь заяаг эргүүлж чадахгүй.

-Гэхдээ Украины багт түүнээс дутахгүй олон сайн тоглогч бий?
-Бид өрсөлдөгчөөсөө эмээхгүй байна.

-Испани дэлхийн аварга болж чадах уу?
-Чадах ёстой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button