Чацарганын лааган
Монголын ардын хувьсгалтай нас чацуу, Биньеэгийн Лааган энә жил 85 насны сүүдзр заоглож бие тэнхлүүн, ухаан саруул, сурч мэргэжсэн ажлаа үргэлжлүүлж явна. Агрономич эрдэмтэн маань монголын брэндийг бүтээсэн хүн. Тэгээд ч Лааганыг чацарганаар овоглож, чацарганыг Лааганаар овоглосон нь зүйд нийцсэн олон түмний хайрласан нэр болжээ.
Тавиад оны үед Лааган гуайг аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилох гэхэд нь дээд газрын саналыг эелдэг, соёлтойхон татгалзаж, гуч гарсан насандаа Москва хотноо Тимирязовын нэрэмжит академид явж суралцан жимсний агроңомич мэргэжилтний диплом өвөртөлжээ.
Лааган гуай цэцэг жимс тарьж ургуулах төрөлхийн авьяастай байжээ. Тимирязовын академид суралцахаасаа өмнө Б.Лааган Увс аймгийн намын хорооны үзэл суртал эрхэлсэн дарга байхдаа албан өрөөндөө тарьж суулгасан жимсний мод, өнгө өнгийн цәцәгсийн анхилуун үнэр нь даргатай уулзаад гарсан хүний сэтгэлийг сэргээж тайвшир-даг байсан гэж Увсынхан одоо хүртэл ярилцдаг юм. Б.Лааган академи дүүргэж ирээд дөч гаруй жилийн өмнө төрсен нутаг усандаа Жимсний эрдэм шинжилгээнии станц байгуулах олон жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлж эхэлжээ.
Улаангом хотын хойт хэсэгт өвел болоход Хархираа уулаас эх авсан жижиг гол горхи хачирлан дәлгэж хөлдөхөд дунд сургуулийн сурагчид бид эсгий гуталд шидмэсәэр коньки барьж хүлээд хичээл таслан өдөржин гулгаж морины хомоолоор шайв болгон тоглодог байсан тэр газар хожим нь Улаангомын жимс
чацарганы станц байгуулагдсан ажээ. Жимс цэцэрлзгийн чацарганы станц байгуулах ажил тиим ч амар хялбар бүтээгүй. Өвөл нь 50 хэм хүрч хүйтэрдэг, зун нь 40 хэм хүртэл халуун болж , ялаа шумуулд нь хүн амьсгалах аргагүй энэ нутагт жимс ургуулиа гэдэг ёстой санасан санааны гарз. Жимс цэцэрлэгийн станц байгуулаад жимсний төглийн сүүдэрт сэрүүцэн суух цагийг хүлээвэл миний нас гүйцэхгүй буй заа гэж томоохон албан тушаалтан ёрлож байсан удаа ч бий.
Тухайн үед төр засагт дээгүүр алба хашдаг байсан Молом, Рагчаа, Жагварал нарын дэмжлэгээр станц байгуулах хөрөнгө мөнгөтэй болж, 1964 онд Улаангом хотын хойт хэсэгт байдаг Борогийн ширэг хэмээх газар ирээдүйн станцын шав тавьжээ. Тэгээд л тэр жилийн хавар алим, давжаа алим, үхрийн нүд, чацарганы хэд хэдэн сортын 500 гаруй суулгац тариалжээ. Жимсний станцад юм юм л дутагдаж байлаа. Хот орж ажил хөөцөлдөөд иртэл чинь манайхан нэг л уруу царайлсан харагдав гэж Лааган гуай өгүүлээд Юу болсныг асуухад Хэн нэгэн хүн банзан хашаа барьж жимсний суулгацыг хамгаалсан хашааны хаалгыг эвдэж баахан ямаа оруулчихсан байна гэж гунигтайхан өгүүлжээ. Олон янзын жимсний суулгац тариалчихаад хамгаалах хашаа барихгүй бол хавар нь тариад намар нь ямаанд идүүлж үр
дүнгүй болно шүү гэж Лааган өгүүлээд жимсний станцын хашаа барих төмөр тор хайх эрэлд хатжээ. ЗХУ-ын Алтайн хязгаар, хил залгаа орших Тува мужаар явж эрсән боловч явсан хүмүүс гар хоосон буцаж иржээ. Тэгээд аргаа барж , төмөр торны хаана байж болох ажиг сураг олох гэж баахан ажил удаж байтал айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр Цагаан нуурын дамжлага баазад өвсний бухал ороох баахан төмөр тор байгааг мэдэж авчран төмөр тороор хашаа татаж, одоо жимсний цэцэрлэг маань ямаанаас айхгүй болсон гэж эрдэмтэн Лааганы нүүрэнд баярын инээмсэглэл тодрон өгүүлсэн юм.
Лааган гуай удирдаж байгаа хамт олондоо хугас үг хэлэхэд л бүрэн ойлголцож чаддаг болсон нь түүний удирдан зохион байгуулах урлагийн нэгэн гайхамшиг гэж хэлэхзд дэгс болохгүй буй заа. Ихэнх хүмүүс магтаалд дуртай, монголд ийм хүн харьцангуй олон байж мэднэ. Харин төрийн соёрхолт, эрдэмтэн адаань магтах, магтуулахад яснаасаа дургүй. Тэр олон жилийн уйга-гүй хөдөлмөрийн үр дүнд Тэс, Чандмань, Улаангом хэмээх нэртэй чацарганы гурван шинэ сорт гаргасны төлөө 1970-аад онд төрийн шагналд нэрийг нь дэвшүүлжээ. Лааган төрийн шагнал авах гэж нэр төр хөөцөлдсөнгүй. Харин Б.Лааганыг өөрийн нь нэр дэвшүүлж ганцааранд нь төрийн шагнал олгох гэсэн саналыг тэр татгалзаж, Би ганцаараа энә шинэ сортыг гаргаагүй, хамт ажилласан нөхдийн уйгагүй хөдөлмөр, эрдэм мэдлэг шийдвэрлэх үүрэгтэй байсан, тиймээс төрийн шагналыг хамтдаа эс авбал би ганцаар авахгүй гэж татгалзсан учир бараг арваад жил хойшилж байж хамтрән ажилласан Б.Сү-рэнхор, агрономич Б.Бат-Очир, агротехникч Д.Янжив, ажилчин Ж.Гээзэн нартай цуг Лааган төрийн шагнал хүртжэә.
Б. Лааган Улаангомын эрдэм шинжилгээнии станцын жимс, чацарганы аж ахуйг эрийн цээнд хүргэх гэсэн алс хэтийн бодлоо биелүүлэхээр бүр 1963 онд Хөдөө Аж Ахуйн Дээд сургуульд жимс жимсгэний анги нээн өөрийн гарын шавиа бэлтгэж эхэлсэн нь эрдэм шинжилгээ туршлагын станц ид ажиллаж эхлэхэд сургуулиа төгссөн өөрийн шавь, мэргэжлийн хүмүүс ирж ажиллан ажил төрөлд нь ихээхэн дөхөмтэй болжээ.
Оросын Алтайн хязгаарын чацаргана үржүүлгийн станцаас сибирийн хүйтэнд дассан чацарганы хэд хэдэн сорт, Увсын Тэс голын дагуу ургасан чацаргана, Алтайн цаадах Булган голын, Увсын Давстын Тори- хологийн голын, Орхон, Сэлэнгэ, Ховд, Халх голын ДагУУ ургадаг чацарганаас үр авчирч эвцэлдүүлэн чацарганы шинэ сорт гаргасан Лааганы бүтээл бәйгалийн зэрлэг чацарганаас олон давуу талтай байв. Шинэ сортын чацарганы өнгө нь цагаан шаргал анхилууң үнэртэй байгалийн зэрлэг чацарганыг бодвол эсгэлэн амт нь зөөлөрч тос амтагдсан, идээд идээд ханашгүй жимс болсон ажээ.
Чацарганы шинэ сортыг хоолонд хэрэглэхэд илүү тэжээллэг эмчлэн анагаах бодис элбэг агуулсан төдийгүй гоо сайхны олон янзын түрхэцийн найрлагад ордог нь чацарганыг дэлхийн бүх орон сонирхох болсон нэг шалтгаан гэж Лааган гуай өгүүлэв. Ялангуяа түлэнхий ходоод гэдэсний шарханд чацарганы тос юугаар ч сольшгүй эм болдог эжээ.
чацарганаар хиисэн бүтээгдэхүүн сацраг идэвхт туяаны хордлогоос хамгаалах ид шидтэй учир дэлхийн өнцөг булан бүрт тархсан атомын цахилгаан станцад ажилладаг хумүүсийн эрүүл мэндэд бас тустай гэнэ. Саяхан Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 25 жилийн ойгоор бид бүхний сайн танил сансрын нисэгч Владимир Жанибеков Улаанбаатарт хүрэлцэн ирсэн билээ.
Хамтарсан нислэгийг сурвалжилж байсан миний бие Болодятай хуучин андың хувиар тэврэлдэн золгох үедээ – Таны сансрын эрүүл мэнд хэвээрээ байна шүү гэхэд Ж.Гүррагчаагийн сансарт аваачсан чацарганаар хиисэн хоол тус болсон байх, харин би одоо үечний газрын хажуугаар өнгөрч , еам хэрэглэхээ больсон, харин оддын хотхоныхон миний тэргүүн дээр ялаа хальтраад сууж чадахгүй болсонд их атаархдаг гэж хошигносон юм.
Увс аймагт тариалж байгаа чацарганы сортуудын нэг тонн чацарганаас 70 кг орчим цэвэр тос, 600 литр хүртэл цэвэр шүүс, 50 кг орчим амин дэмийн бэлдмэл, 200-250 литр дарс үйлдвэрлэж болох тооцоо бий ажээ. Увсын мэргэжлийн хяналтын байцаагч Х.Цэвгээ хэдэн жилийн өмнө хоёр гарын сарвуунаае тохой хүртэл түлэгдэж чацарганы тос түрхсээр байж эдгээсэн. Одоо түүний гарын арьс төрөлх өнгө төрхөөрөө байгаа гэж баярлан өгүүлж байсан гэж Лааган гуай өгүүлж байна. Ходоодны шархлаатай олон арван хүн чацарганы тос ууж эдгэсэн баримт бий ажээ. Хориод жилийн өмнө Улаангомын жимс, чацарганы станцын тариалангийн аж ахуйг зурагтаар харуулах үүрэг редакциасаа авч нөгөө эсгий гуталд шидмэсээр коньки барьж хүлээд гулгаж байсан тэр газар одоо ёстой Диваажингийн үнэр ханхалсан өнгө өнгийн цэцэг жимс алаглаж байгааг харж, тэр бүхнийг чадах ядахаараа зураглан авч телевиз үзэгчдэдээ сонирхуулж
байсан дурсамжаа эргэн саналаа.
Бут мөчир нь дааж ядтал ургасан чацарганы цайвар шаргал жимс газар шүргэм ургасан нь ямарч жимсээс илүү өтгөн ургадаг юм байна гэж бодсон. Чацарганы нэг бутаас 22-24 кг жимс хурааж байгаа одоогийн хэмжүүрээр аваад үзвэл 40 гаруйхан бутаас тонн чацарганы жимс хураана гэсэн тооцоо гарч байгаа юм. Миний дээр өгүүлсэн чацарганы станц түүний бүтээгдэхүүн, дэлхийн улс орнуудад монголын брэнд болон түгэн тархсан үйл явц бүгд төрийн шагналт эрдэмтэн агрономия Б.Лааганы гавьяат үйлс мөнөөс мөн билээ. Увсын чацарганы станцын жил тутам хурааж байгаа 40 тонн чацарганыг өнөөгийн зах зээлийн ханшаар боловсруулалгүй түүхий чигээр нь арилжихад 2,5 тэрбум төгрөгт хүрнэ. Харин чацарганыг үйлдвэрт боловсруулж тос шүүс, амин дэмийг ялгаж гадаад дотоодын зах зээлд гаргавал 5-7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх боломжтой ажээ. Одоо улс орон даяар 50 гаруй аж ахуйн нэгж чацаргана тариалж байна.
Харин хувиараа чацаргана тариалж буй өрх айлыг оруулан тооцвол хэдэн зууд хүрнэ гэж Лааган гуай яриад
– Би 2000 оноос Улаанбаатарт шилжин ирж Гангар инвест хэмээх компанийн хүсэлтээр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Үдлэг хэмээх газар чацарганы цэцэрлэг байгуулан ажиллаж 2003 онд долоон тонн чацарганы жимс хурааж авлаа. Одоо энд чацаргана тариалах талбайг 32 га болгон өргөжүүлж ургацын хэмжээг үлэмж нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Монгол улсын зах зээлийн төв нийслэл хотоос 70-80-хан км зайтай газар чацарганы цэцэрлэг байгуулан ажилласан маань тус компанийн орлогод дорвитой хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна гэж Лааган гуай ярьж байна. Эрдэмтэн Лааганы нэг онцлог бол хамт ажиллах хүнээ зөв сонгож авдаг. Нэгдүгээр ангийн ч боловсролгүй шахам, зөвхөн бичиг үсэгт тайлагдсан, техник их сонирхдог Сүрэнхор гэгч залуу олон жилийн өмнө Улаанбаатарт ирж хаягдал төмөр түүж машиң босгосныг сонсоод үйлдвэрийн инженерээр авч ажиллуулжээ. Лааганы зориг гаргаж инженерээр ажиллуулсан Сүрэнхор дипломтой инженерээс хавьгүй дээр ,тэр ч бүү хэл сайн зохион бүтээгч болохоо хожим нь харуулсан юм гэж Лааган өгүүлэв. Улаангомын чацарганы
жимс цэцэрлэгийн станц хураасан тонн тонн чацарганаа яаж боловеруулах аргаа олохгүй, чацаргана боловеруулдаг машин худалдаж авахаар улсаас тусламж авъя гэвэл хөрөнго мөнгө нь дааж давшгүй болно. Одоо яах вэ? гэж бодсоноо Лааган гуай Сүрэнхороо дагуулж зөвлөлтийн Барнаул хотын чацаргана боловеруулах үйлдвэрт зочилжээ. . Үйлдвэрлэл явуулдаг цех тасгаар хөндлөнгийн хүн оруулдаггүй, тэгэх тусмаа гадаадын хүнийг бол бүр ч хавьтуулдаггүй үед үнэгэн лоовууз духдаж, монгол дээл хөөргөж өмесөн хөдөөний малчин Сүрэнхорыг үйлдвэртээ оруулж танилцуулсан юм. Харин Сүрэнхор нутагтаа ирээд элдвийн хаягдал төмөр цуглуулж чацарганыг үйлдвэрийн аргаар боловерууладаг машин санаачлан бүтээжээ. Сүрэнхорын нүдэнд гэрэл зургийн аппарат зоосон юм шиг Барнаулын чацаргана боловсруулах үйлдвэрийн машин ы г яг дуурайлган хийсэн нь гайхамшигтай явдал байжээ. Хожим чацаргана боловсруулах үйлдвэрийг үзсэн Т.Рагчаа гуай
Энэ машиныг аль улсад үйлдвэрлэсэн бэ? хэмээн асууж байсан гэдэг. Одоо Увсынхан ядууралтай тэмцэх хөрөнгө мөнгөний эх үүсвэр олох орлогын эх булаг ноолуур биш чацаргана гэж үздэг болсноор Увс аймагт чацаргана хетөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ чацаргана хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Увсынхан 8000 га талбайгаас 540 тонн чацарганы жимс хурааж олон тэрбум төгрөг олж ядуурлаа бууруулах, ядаж ядуурлыг 80 хувь хүртэл бууруулж болно гэж үзэж байгаа гэнэ.
Тэгээд чацаргана тарихад ашигла гэж Улаангом хотын айл болгонд 10 сот газар үнэ төлбергүй эзэмших эрх олгожээ. Он жил ул иран өнгөрөх тусам үнэ цэн, ашиг тус нь улам нэмэгдэж буй чацаргана хэмээх жимсийг хүний хүнс тэжээл, өвчин эмгэг анагаан эмчлэх зориулалтаар ашиглаж буйн дээр гоо сайхны чиглэлээр янз бүрийн тос түрхэц болгон боловсруулж олон орон гүрэнд ашиглаж, ид щидтэй энэ жимсийг хэрэглэх эрэлт хэрэгцээ өсөж дэлхийн чацаргана судлалын тэргүүлэх эрдэмтэн Лааганы бүтээлийг судлан баяжуулж дэлгэрүүлэх олон улсын эрдэм шинжилгээнии байгууллага нэгэнт байгуулагдаж олон тооны чацарганы сортыг Лааганы нэрээр бүртгэн авчээ.
Дэлхийд данстай болсон монголын эрдэмтэн Биньеэгийн Лааганы энэ аварга их хөдөлмөрийг үнэлж хөдөлмөрийн баатар цол хүртээх болзлыг элбэгхэн хангажээ гэж хэн хүнгүй санал бодлоо илэрхийлж байгаа нь зүй ёсных буй заа. Сайн үйлсийг бадрааж сайшаан шагнах, саар болгоныг баалж гэсгээх эзэн богд Чингис хааны сургаалыг чин шударгаар хэрэгжүүлэх эрхэм хүндтэй ариун үйлсийг мөрдөн сахиасай билээ.
(Өнөөдрийн монгол 113/283)
Булгадар Т.ГАЛДАН
СГЗ, Сэтгүүлч