Улстөрчид сайхан хүүхнээр гоёдог гэж бичих нь ихэсчээ

Ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод жендерийн тэнцвэртэй байдал алдагдаж байгаа нь нийгмийн сэтгэхүйд асар их сөрөг нөлөө үзүүлж байна гэж жендер судлаачид үзжээ. Сэтгүүлзүйн докторант Б.Тогтохбаяртай ОНМХ-ийн нийтлэлийн бодлого дахь жендерийн тэгш бус байдал, түүний үр дагавар сэдвээр ярилцсанаа дор сийрүүллээ.

Мисс, загвар өмсөгч, дуучин, жүжигчин

Өнөөгийн тогтмол хэвлэлүүдийн нийтлэлийн бодлогод жендерийн тэгш байдлыг зохистой хэмжээгээр хангаж чадахгүй байгаа гэнэ. Сонинуудын мэдээ, мэдээллийн баатруудыг хүйсийнх нь хувьд судлан үзэхэд эрэгтэйчүүд 80, эмэгтэйчүүд 20 хувийг л эзэлдэг байна. 20 хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн олонхи нь мисс, загвар өмсөгч, дуучин, жүжигчин гэхчилэн урлаг, соёлын цөөн хэдхэн мэргэжлийг хамарсан хүмүүс аж. Харин хэвлэлийн баатар эрчүүд нь улс төрч, удирдагч, эрдэмтэн, зохиолч, бизнесмэн, бөхчүүд зэрэг нийгэмд хамгийн их идэвх, нөлөөтэй бүлгийнхэн юм байна. Хэвлэлд нийтлэж байгаа эмэгтэйчүүдийн талаархи мэдээллийн 30 гаруй хувьд нь тэднийг зөвхөн хүйсийнх нь хувьд ялгаварлан гадуурхсан өнгө аястай байгаа нь хүний эрхийг зөрчсөн асуудал гэж жендер судлаачид үзэж байна. Эмэгтэйчүүдийн дундаас нийгмийн амьдралд хамгийн идэвхтэй оролцдог хэсэг буюу улстөрч эмэгтэйчүүдийн талаархи мэдээллийн 70 гаруй хувийг сөрөг мэдээ эзэлдэг байна.

Яагаад эмэгтэйчүүдийн дүр төрхийг сөрөг талаас нь тусгадаг вэ?

Эрчүүдийн хүчирхэг эр бяртай, бие даасан, xapaaт бус чанаруудыг хүний дээд чанар гэсэн үнэлэмж нийгэмд тогтсон байдаг. Гэтэл эмэгтэй хүний эмзэг, мэдрэмтгий, хараат, өрөвч, энэрэнгүй байдлыг хүний чанар гэж үнэлдэггүй. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэй хүний дүр хэтэрхий сөрөг талаас нь тусгах үзэл баримтлалын ундэс суурь болж байна гэж доктарант Б.Тогтохбаяр ярьсан. Хүн төрөлхтний бүтээсэн нийгэм соёлын тогтолцоо бүхэлдээ эрэгтэйчүүдийн бүтээл буюу патриархал шинжтэй учраас эмэгтэйчүүдийг ялгаварлах, шоовдорлох үзэгдэл ертөнцийн хаана ч жам ёсны зүйл байсаар иржээ. Өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа патриарх нийгэм нь улстөр, эдийн засаг, шашин, уламжлалт зан заншил, соёлд тулгуурласан үнэлэмжтэй. Иймээс эрчүүд нийгмийн бүх үйл явдлын объект болж, эмэгтэй хүний үүрэг зөвхөн гэр бүл, хувийн амьдралын хүрээнд үлддэг байна.

Үс нь урт, ухаан нь богино гэж үү

Монголчуудын хувьд Азийн орнууд дотор соёл уламжлалын хувьд эмэгтэйчүүдэд харьцангуй ээлтэй гэж үзсээр ирсэн. Гэвч өнөөг хүртэл соёл уламжлалын бүхий л хүрээнд эмэгтэйчүүдийг ялгаварлах ухамсар сэтгэхүйд нь хадгалагдсаар байгаа гэнэ. Төрийн ажил хийвэл эр хүний хийморь гутна, эрэгтэй хүүхэд гал голомтоо залгамжилдаг, төрийн хар хүн, эмэгтэй хүн гарахыг хориглодог уул овоо гэхчилэн төр, шашин, гэр бүлийн харилцаанд ялгаварлах байдал одоо ч ажиглагддаг. Үүгээр ч зогсохгүй Эм хүний үс урт, ухаан богино, Янтгар хатан зарга шүүдэггүй, Эр муу ч эмийн дээр гэсэн зүйр цэцэн үгс ч олноороо байдаг. Дээрх үзэл хандлагууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод нөлөөлсөөр байгаа нь эмэгтэйчүүдийн талаархи хэвшмэл ойлголт олны сэтгэхүйд хадгалагдан үлдэхэд нөлөөсөөр байна.

Охин хүүхэд хүний хүн болдог

Өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогад жендерийн талаас нь ажиглалт хийж үзэхэд үндэсний уламжлалт үнэлэмж, шашны зан үйл, ёс заншил, сексийн зугаацуулагч гэсэн чиглэлээр эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан агуулгатай мэдээ, мэдээлэл илүү давамгайлдаг байна. Тухайлбал,эртнээс нүүдэлчин ахуйн хэлбэрээр амьдарч ирсэн монголчуудын уламжлалт үнэлэмжээр үндэсний бөхийг дээдэлдэг сэтгэлгээ үүнд нөлөөлж байна. Энэ хандлагад суурилан үндэсний бөхийн сэдэвт мэдээ, мэдээлэлд эмэгтэйчүүдийг хүйсийнх нь хувьд ялгаварлан гадуурхсан өнгө аяс, хандлага ажиглагдсаар байгаа аж. Монгол бөхийн ариун дагшин дэвжээн дээгүүр эмс, охид гүйлгэж бузарлав гэсэн агуулгатай мэдээ үүнийг нотлох биз ээ. Сүүлийн жилүүдэд уламжлалт буддын шашин, бөө мөргөл сэргэж, бусад шашны урсгал ч эрчтэй нэмэгдэх болсон. Уламжлалт шашны зарим зан үйл, сургаальд эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхсан байдал сэргэж, түүнийг ОНМХ шүүрч аван сурталчлах болсон. Эмэгтэй хүн гардаггүй овоо тахилгад оролцсоноос лус догшрон улс орон даяар зуд нүүрлэлээ гэсэн жишээг энд дурьдаж болох юм. Эрэгтэй хүүхэд голомт залгадаг, охин хүүхэд хүний хүн болдог, эмэгтэй хүн нөхрөө даган хүний хүн болдог гэх мэт Монголын уламжлалт зан заншилд үндэслэн эмэгтэйчүүд, охидыг ялгаварласан агуулгатай мэдээ ч цөөнгүй цацагддаг.

Сексийн зугаацуулагч уу, эсвэл

Түүнчлэн эмэгтэйчүүдийг баялгийг бүтээгч, бодлого боловсруулах чадвартай хүн гэдэг талаас нь сурталчлахаас илүүтэй эрэгтэйчүүдийн сексийн зугаацуулагч гэсэн талаас нь дүрслэн мэдээлж байна. Сонины эхний нүүрт загвар өмсөгч, мисс, жүжигчин, дуучин бүсгүйчүүдийн хувийн амьдралыг сексийн талаас нь хөндсөн мэдээг сүржин гарчигтайгаар нийтлэх, томоохон бизнесмэн, улстөрчид сайхан хүүхнээр гоёдог гэхчилэн бичих нь улам ихэсч байна. Хүний эрхийн болон эмэгтэйчүүдийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэйчүүдийг дорд үзэх, ялгаварлах хандлагыг багасгахын төлөө анхаарлаа хандуулах цаг нь нэгэнт болжээ.

Эмэгтэйчүүдийг баялгийг бүтээгч, бодлого тодорхойлогч байх чадваргүй, харин хөрөнгөлөг эр хүний нөмөрт тэтгүүлж амьдрах жамтай гэх мэтээр мэдээлж, сурталчилж байгаа нь нийгэм дэх эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүмүүст сөрөг нөлөө үзүүлж байна. Өрх гэрээс нийгмийн сэтгэлгээнд хүртэл нэвчсэн энэ үзэл хандлага нь залуу охидын бие дааж амьдралд хөлөө олох итгэлийг нь сулруулж, залуусын сэтгэлзүйн хувьд эдийн засгийн хүчтэй дарамтад оруулах эрсдэлтэй гэж жендер судлаачид үзэж байна.

2006.06.14 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button