Улаан туузтан-уудын хар өдрүүдийг эргэн дурсахад

1970 онд энэ өвчний халдвараар АНУ, Гайта, Африк зэрэг орны хүмүүс өвчилж байсан бөгөөд манай улсад дээрх тахал
1980-аад оны сүүл үеэс чих дэлсч эхэлжээ. Ингэхдээ хүмүүсийн дунд ДОХ өвчнийг зөвхөн Африкийн хар арьстнууд өвчилдөг хэмээн сэтгэж байж. Улмаар 1990-ээд оны эхэн үеэр уг өвчний халдвараар гадаадад суралцаж байсан монгол оюутан өвчилжээ гэсэн мэдээ түгэхэд ч хилийн дээс алхан орж иртэл өдий байлгүй дээ хэмээн өвөр зуураа ярилцаж байсан гэдэг. Гэтэл Монгол Улсад ДОХ-ын анхны тохиолдол илэрснээс хойш өнөөг хүртэлх 14 жилийн хугацаанд энэ өвчний халдвараар 21 хүн бүртгэгджээ.

Анхных нь цэл залуухан оюутан

1992 оны долдугаар cap. Моск­ва хотноо ДОХ-ын өвчний талаарх олон улсын бага хурал болжээ. Хуралд манай улсын Эрүүл мэндийн яамны эрүүл ахуй, Халдвар нян судлалын улсын институтын дархлал олдмол дутлын хам /ДОДХ/ шинж лавлах төвийн ажилтан суусан аж. Тэгтэл хурлын төлөөлөгчид манай хүнээс Монгол Улсад ДОДХ өвчний байдал ямар байгаа талаар асуусан байна. Мань хүн хариуд нь Одоогоор бид 80 мянган хүнд шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй байгаа гэсэн хариултыг өгч. Гэ­тэл төлөөлөгчдийн нэг нь Манайд байгаа танай хүнээс ДОДХ өвчний халдвар илэрснийг ер нь мэдэж байгаа юу гэсэн аймшигт мэдээг дуулгажээ. Тухайн үед ийм мэдээ ма­най улсын Эрүүл мэндийн яаманд ирээгүй байсан юм байна. Тиймээс хуралд суусан эмч маань халдвар авсан хүнийг олж уулзах гэж хэрээрээ хөөцөлдсөн ч баралгүй наашилжээ. Нийслэлд ирүүтээ Эрүүл мэндийн яаманд дуулгаж улмаар Москвад буй Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Оросын Эрүүл мэндийн яам, ДОДХ-ын төвд хандаж баттай хариу өгөхийг хүсчээ. Хариу ч төдөлгүй ирж 1992 онд тиим сургууль төгссөн, тэр овогтой тэр гэсэн анкет ирсэн бай­на. Энэ дагуу мэргэжилтнүүд Боловсролын яаман дээр очиж нэрс шүүвэл дээрх залуугийн нэр ус тов тодорхой байсан тул төвөггүй олж уулзжээ. Оюутан залуу маань тэр үед сургуулиа төгсеөд ирчихсэн байж. Тэрээр халдварыг ижил хүйстнээс авсан гэж хэлсэн юм байна. Учир нь оюутан болсон цагаасаа ижил хүйстэнтэй харьцдаг зуршилтай болжээ. Суралцаж байх хугацаандаа буюу 1987-1990 онд шинжилгээ хийлгэхэд эрүүл гарч байсан гэнэ. Харин 1991 оны нэгдүгээр сарын дундуур никарагуа залуутай хавьтаад гурван сард шинжилгээг өгтөл ДОХ-ын халдвартай гэсэн хариу гарсан аж. Тэрээр 1999 оны долдугаар сард ханиад хүрч уушиг нь устсан гэсэн оноштойгоор нас баржээ.

Камерун залуусын бэлэг

1997 он. Биеэ үнэлэгчдийн арми хүрээгээ тэлэн амь амьжиргаагаа залгуулагсад ч бий боллоо. Гадаадын иргэд ч чөлөөтэй орж гарах болов. Тэдний нэг болох Камеруны хоёр залуу манай улсаар дайран енгөрсен бөгөед өвчнийхөө халдварыг шөнийн эрвээхэй-д бэлэглэж амжсан байна.
Биеэ үнэлэгч бүсгүй цаг хугацаа алдалгүйгээр ДОХ-ын шинжилгээг хийлгэсний үр дүнд евчнөө удаашруулж чадсан юм. Басхүү энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх ёстой талаарх ухуулга сурталчилгааг хийсний сацуу олон улсын их хуралд оролцож байсан юм. Одоо ч энэ салбартаа юм хийж байгаа гэх нь бий.

Хоёр хүүхдийн эх наймаачин бүсгүй

2001 он. Хоёр хүүхэдтэй, аав, ээж, дүү нарынхаа хамт амьдардаг байсан 36-37 насны эмэгтэй Эрээн-Улаанбаатар хоёрын хооронд наймаа хийдэг байжээ. Бие нь гэнэт өвдөн удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн ч онош нь тодроогүй гэдэг. Эцэст нь ДОХ-ын шинжилгээг хийтэл халдвар авсан болох нь батлагджээ. Түүнийг ДОХ, Бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх албаны эмнэлэгт шилжүүлэн эмчилсэн ч өвчин нь хүндэрснээс засал авалгүй энэ оныхоо дол­дугаар сард нас баржээ.

Орчуулагч бүсгүй Германаас ирсэн

2003 он. ДОХ-ын дөрөв дэх халдвар тээгч нь нас тогтсон өндөр боловсролтой Германд амьдарч байсан бүсгүй бүртгэгдсэн байна. Түүнийг албан ёсоор 2003 оны 11 дүгээр сард бүртгэжээ. Зарим хэвлэлүүдэд түүнийг Камеруны иргэнээс халдварыг авсан гэж бичиж байлаа. Гэвч энэ нь ташаа байсан юм. Тэрээр Германд амьдарч байгаад эх нутагтаа ирсэн хоёр гурван хэлтэй орчуулагч бүсгүй юм. Монголд ирээд хоёр жил гаруй болсон тэрээр нутагтаа хавьтагч байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм байна.

Тав дахь нь 30 гаруй насны залуу

2004 он. Халдварт өвчин суд­лалын үндэсний төвийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны эмнэлэгт 30 гаруй насны эрэгтэй ДОХ-ын шинжилгээ хийлгэжээ. Хариу нь халдвартай гарч 2004 оны аравдугаар сард ДОХ-ын тав дахь халдвар тээгч болон албан ёсоор бүртгэгд­сэн байна. Түүнийг сураггүй алга боллоо хэмээн тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байж. Гэвч албаны эх сурвалжууд үүнийг үгүйсгэсэн юм.

Зөвхөн Монголдоо байсаар

2005 он. ДОХ-ын зургаа дахь халдвар тээгч гуравдугаар сард ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албанд сайн дураар шинжилгээ хийлгэсэн байна. Эхний шинжилгээ но-той байсан тул шинжилгээг дахин хийжээ. Тэрээр гадаадад амьдарч байсангүй. Монголдоо оршин суудаг нэгэн байлаа.

Сарын дараа долоо дахь тохиолдол

2005 он. Дөрөвдүгээр сарын эхээр ДОХ-ын долоо дахь халдвар тээгч Эрүүл мэндийн яаманд албан ёсоор бүртгэгджээ. Тэрээр 40 орчим насны эрэгтэй. Халдвар нь өвчлөлийн шатандаа ороогүй тул бие нь гайгүй байгаа сурагтай.

Найм, ес дэх тохиолдол зэрэг бүртгэгдэв

2005 он. Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийлгэн ДОХ-ын найм, ес дэх халдвар тээгч бараг зэрэг илэрсэн тухай албан ёсоор мэдээлжээ. Халдвар тээгчид нь сайн дураар ирж шинжилгээ хийлгэсэн байна. Зарим хэвлэл тэднийг гэр бүлийн хоёр хэмээн мэдээлж байсан ч албаны эх сурвалжууд үүнийг няцаасан юм. Гэхдээ ДОХ-ын ес дэх халдвар тээгчээр бүртгэгдсэн залуу осолд орж улмаар Гэмтэл согогийн сэргээн засах клиникт эмчлүүлжээ. Холбогдох мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэн заавар зөвлөмж өгсөн байна. Тэрээр цээжин хэсэгтээ далд бэртэл авсан байж.

Ижил хүйстэн

2005 он. Наадам дөхөж байх үед ДОХ-ын 10 дахь халдвар тээгч албан ёсоор бүртгэгдсэн тухай шуугиулав. Мэдээ ч баттай болж шинээр бүртгэгдсэн залуу нь ижил хүйстэн болох нь тодорхой боллоо. Түүнийг албан ёсоор долдугаар сарын 7-нд бүртгэжээ.

Солонгост хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн залуу

2005 он. БНСУ-д хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн залуу ДОХ-ын 11 дэх халдвар тээгчээр бүртгэгджээ. Тэрээр 30 гаруй настай. Халдварыг гадаад хүнээс авсан гэж мэдүүлсэн байдаг.

Бие давхар бүсгүй бас нэгэн тохиолдол

2005 он. Гэр бүлтэй, 20 гаруй
халдвар тээгчээр бүртгэгдсэн юм. Арав дахь халдвар тээгч бүртгэгдээд удаагүй байхад түүнийг ДОХ-ын халдвар авсан болохыг шинжилгээгээр батлагдав. Энэ үед бүсгүй жирэмсэн байсан бөгөөд хоёр сартай байлаа. Хүүхдээ төрүүлнэ гэдгээ албан ёсоор мэдээлсэн юм. ДОХ-ын халдвар эхээс урагт цусаар дамжин халдварлаж мэдэх аюултай учир Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн бүх л бололцоогоо дайчилсан. Бүсгүй өнгөрөгч хоёрдугаар сард төрсөн. Хүүхдийн халдваргүй эсэхийг нэг жил зургаан са­рын дараа шинжилгээ авч байж тогтооно гэж тухайн үед мэдээлж байв.

Ганц бие залуу 13 дахь нь

2005 он. Эрүүл мэндийн яамнаас есдүгээр сарын 28-нд ДОХ-ын 13 дахь халдвар тээгч бүртгэгдсэнийг албан ёсоор мэдээлжээ. Гэр бүлгүй, хувийн компанид ажилладаг түүнийг нэг хоногийн өмнө Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаныхан тогтоосон байна.

Монгол хүнээс халдвар авсан

2005 он. Тэрээр эмзгтэй. Халд­варыг монгол хүнээс авсан гэж үзэж байгаа. 30-40 орчим насны гэр бүлгүй. Гэхдээ зарим эх сурвалжуудад гэр бүлтэй гэдэг.
Явахдаа эрүүл, ирэхдээ халдвартай…

2005 оны арваннэгдүгээр cap.

Бээжин хотод суралцдаг 20 гаруй насны бүсгүй ДОХ-ын 15 дахь халдвар тээгчээр бүртгэгджээ. Тэрээр БНХАУ-д суралцахын сацуу ажилладаг. Амралтаар ирүүтээ ДОХ, Бэлгийн замаар дамжих халд­варын тандалт судалгааны албанд ДОХ-ын шинжилгээ хийлгэтэл халд­вар авсан болох нь баталгаажсан байна. Өмнө нь Монголоос Бээжин рүү явахын өмнө шинжилгээ өгөхөд эрүүл гарч байж. Тэрээр Монголд хавьтагч байхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд хамт ажилладаг хүнээсээ авсан байх гэж мэдүүлсэн юм. Хамт ажилладаг хүн нь европ хүн гэдэг.

ДОХ-той тэмцэх өдрийн сюрприз

2005 оны арванхоёрдугаар сарын 1. ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр Эрүүл мэндийн сайд Ш.Энхбат хэвлэлиин бага хурал хийлгэх үеэр шинээр халдвар тээгч бүртгэгдсэн болохыг албан ёсоор мэдээлэв. Тэрээр Монголдоо амьдарч байсан 30 гаруй насны эрэгтэй байлаа.

Хөдөөгийн залуу

2006 он. Гадаадад амьдарч байгаад ирсэн 30 гаруй насны эрэг­тэй энэ оны гуравдугаар сарын 27-нд Эрүүл мэндийн яаманд албан ёсоор бүртгэгдэв. Тэрээр хөдөөнийх бөгөөд Монголд ирсэн даруйдаа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албанд шинжилгээ өгсөн байна. Хилийн чанадад амьдарч байхдаа гадаадын иргэнтэй бэл­гийн хавьталд ордог байснаа холбогдох хүмүүст хэлсэн аж.

Мөн л хөдөөгийн бүсгүй

2006 он. Энэ удаад ДОХ-ын 18 дахь халдвар тээгчээр 30 орчим насны эмэгтэй бүртгэгджээ. Хөдөөний харъяат бөгөөд халдварыг нутаг нэгтнээсээ авсан гэж хэлсэн байна. Учир нь тэрээр гадаадад амь­дарч байгаагүй, мөн харийн хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэдгээ мэдэгдсэн юм байна.

Бэлгэвчгүйн хариуд халдвар

2006 он. Өмнөх халдвар тээгч нь бүртгэгдээд удаагүй байтал ДОХ-ын 19 дэх халдвар тээгч албан ёсоор бүртгэгдэв. Бизнес эрхэлдэг тэрээр 31 настай.
Халдварыг биеэ үнэлэгч нараар авсан байх магадлалтай гэж үзэж байгаа. Учир нь бэлгийн хавь­талд орох үедээ бэлхэвч хэрэглэдэггүй байж.

Олон жилийн өмнө халдвар авсан

2006 он. Эрүүл мэндийн яамнаас ДОХ-ын 20 дахь халдвар тээгчийг өнгөрсөн тавдугаар сарын 3-нд албан ёсоор мэдээлжээ. Тэрээр 30 гаруй насны нэгэн. Халдварыг олон жилийн өмнө авсан бөгөөд эцсийн шатандаа орсон үед эмнэлэгт хандсанаас 10 гаруй хоногийн дараагаар нас барсан аж. Аймгийнхаа эм­нэлэгт эмчлүүлж байхдаа халдвар авсан болохоо мэдсэн гэдэг. Эмч нар залууг ДОХ-ын халдварыг таван жилийн өмнө авсан болов уу гэж таамагласан юм.

ДОХ улам залуужсаар…

2006 он. Хөдөөнөөс хотод суралцаж байсан оюутан залуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албанд тавдугаар сарын эхээр ДОХ-ын шинжилгээ сайн дураар өгчээ. Эхний шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдоогүй аж. Гэвч долоо хоногийн дараагаар шинжилгээ дахин хийлгэхэд халд­вартай болох нь баталгаажсан бай­на. Халдварыг тэрээр биеэ үнэлэгчдээс авсан гэж үзэж байгаа юм. Архи уусан үедээ биеэ үнэлэгч нартай харьцдаг байсан болохоор тэднийг танихгүй гэжээ. Тэрээр биеэ үнэлэгч нараас гадна оюутан долоон охинтой бэлгийн хавьталд орсноо мэдүүлсэн юм. Тиймээс Халдварт өв­чин судлалын үндэсний төвийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаныхан хавьтагчдын таваас шинжилгээ авсан. Шинжилгээгээр халдвар илрээгүй юм.
ДОХ-ын халдвартай 21 хүн бүртгэгдсэний эрэгтэй нь 13, эмэгтэй нь найм. Тэднээс дөрөв нь нас барсан бөгөөд гурав нь эрэгтэй байна.

Ардын эрх сонин 115 /393/

Г. Чимэг, С. Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button