Өдрийг сэргэлэн сайхан өнгөрүүлж байтал гэнэт бие тань тавгүйтвэл яах вэ?
Эмч таны судсыг барьж үздэг шиг та бас өөрийнхөө судсыг дарж үзээд биенээсээ ирж буй мэдээллийг мэдэж болно. Судасны цохилтын тоо нь тус тусдаа биеийн аль хэсэг тавгүй байтааг илэрхиилж чаддаг. Одоо туршаад үзье.
Турших арга 1 минутын турш зүүн гарын судасны цохилтоо тоолж үз. Цохилтын тоог идсэний дараа тус тоогоо нэг оронтой тоонд шилжүүлнэ. Жишээ нь таны судасны цохилт тухайн үед 1 минутанд 65 гэж тоологдсон бол энэ 2 оронтой тоог хооронд нь нэмнэ. 6 + 5 = 11 гарна. 11 нь бас 2 оронтой тоо учраас хооронд нь нэмнэ. 1 + 1=2 болж байна. Одоо 2 гэсэн тооны ард юу бичээстэй байгааг уншина уу.
1) Яах аргагүй арьсны цочрол байна. Таарахгүй энгэсэг, тос хэрэглэсэн юм биш биз? Ногооны жүус сайн уугаарай. Ядарсан юм шиг санагдвал гүнзгий амьсгаа ав.
2) Дуу хоолой тань өөр байх шиг байна. Хоолойнд тустай уусмалаар хоолойгоо зайлаад уз. Караокэ-д очиж их дуулах, удаан цагаар ярихаас зайлсхий. Зөгийн балтай ус юмуу гаатай чихэр танд ач тусаа өгнө.
3) Мөр, гарын булчин тань чилж өвдөөд байгаа юм шиг байна уу? Компьютер дээр хэтэрхий ажиллаад байгаа юм биш биз. Нүдээ холдуулж, цэх суугаад ажилла. Хөнгөхөн суниах дасгал хийхэд гэмгүй.
4) Хэт их ууж идэхээс сэргийл. Мөн өөртөө ачаалал өгч ядрахаас болгоомжил. Хөнгөн биеийн дасгал хийвэл санаа сэтгэл ч дороо сэргээд ирнэ.
5) Өглөө сэрээд огцом босож ирвэл толгой эргэж магадгүй. Малын элэг юмуу ногоон байцаагаар хооллож төмрийн дутагдлаа нөхцөл санаа сэтгэл, биеийн байдал тань хэвэндээ орно.
6) Хөл болон ууц нуруугаа чилж өвдөхөөс сэргийл. Суугаа ажил ихтэй байгаа бол үе үе хөлний дасгал хий. Бүх бие дулаацаж сэтгэл санаа ч сайхан болж ирнэ.
7) Нүд, чих, арьсны байдлыг илэрхийлэх тоо юм. Өөрийн ойр орчиндоо узэсгэлэнтэй сәйхан зуйл тавих эсвэл уянгалаг сайхан хөгжим өрөө дүүрэн эгшиглүүлэхэд хүч чадал оргилон гарч ирнэ. Усанд орохдоо зориуд цаг гарган биеэ амрааж өөртөө санаа тавьбал улам сайхан болно.
8) Хатагтай таны сэтгэл нэг л тааламжгүй байна Хүйтэн цай, ундаа уухаас зайлсхийж халуун байхуу цай уугаад үз. Мөн анхилуун үнэртэн түрхэх, эсвэл өрөөндөө сайхан үнэр сэнгэнүүлж өөрийгөө тайвшруул.
9) Маш их энерги, аливааг хийх дур хүсэл оргилж байна. Сэтгэл хэт догдолсноос болж нойрны дутагдалд орон толгой өвдөж магадгүй учраас үүнээс сэргийл.
Гялбаа сэтгүүл