Ц.Энхманлай өөрийн 30-н жилийн амьдрал тайзнаа

Анх 1976 онд Ногоон гэрэл хамтлагийг байгуулж уран бүтээлийн замдаа гарсан тэрээр Айзамхамтлагийг үндэслэн байгуулж Соёмбо чуулгад хөгжимчин дуучнаар ажиллаж Улсын циркт хөгжимчинөөр ажиллаж 1989 онд Монголын анхны хард рок хамтлаг болох Харанга хамтлагийг байгуулж байсан байна.

1995 оны Пентатоник наадмын Шилдэг гитарчин, 2000 онд Монгол Улсын Гавъяат Жүжигчин болж монголын рок попт нэгэн хуудас нэмсэн юм. Энэ хугацаанд Харанга хамтлагийн 4 цомог, Энхманлай өөрийн 1995 онд байгуулсан Ажнай хуур хамтлагийн Японд 4 цомог худалдаанд гаргасан.
Ц.Энхманлайгийн дуулсан шилдэг дуунуудаас бүрдсэн Амьдрал-Аялгуу цомог, морин хуур гитар хөгжимд зориулсан Хан тэнгэрийн домог дан хөгжмиин зохиолын цомгуудаа Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойд өргөн бариж худалдаанд тун удахгүй гаргах гэж байгаа аж.

Шинээр гаргаад удаагүй цомогоо Харанга хамтлагийн хөгжимчин гитарчин МУГЖ Ц.Энхманлай ийнхүү тайлбарлаж байна.
үideo1

Одоо өөрийн бие даасан Амьдрал – Аялгуу нэртэй 3 дах тоглолтоо өөрийн уран бүтээлийн 30 жилийн ойд зориулж өөрийн зохиосон болон дуулсан дуунууд мөн морин хуур, гитар хөгжимд зориулан зохиосон дан хөгжмиин зохиолуудаас бүрдүүлж байгаа аж. Тоглолтын ерөнхий зохион байгуулагч Qnn Off production ажиллаж байгаа бөгөөд тасалбар нь 8 мянган төгрөг аж.

Амьдрал – Аялгуу тоглолт амьд хөгжимтэй тоглогдох бөгөөд тоглолтын 90 хувь Ц.Энхманлай өөрөө дуулж хөгжимдөж өөрийн авьяасаа сонирхуулах аж. Мөн тоглолтонд Монголын шилдэг гитарчид, дуучид өөрсдийн мэндчилгээг дэвшүүлэн оролцох бөгөөд МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, Г.Жаргалсайхан /Том Жагаа/, Никитон хамтлаг, Хурд хамтлаг, гитарчин Д.Өлзий-Орших, Д.Энхболд, Өргөө хамтлаг, Ажнай хуур хамтлаг, Б.Дашдондог, хүү Э.Оргилболд нар оролцох аж.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button