Харууслын шүлэг

Нэрнээсээ ариухан байсныг нь гэнэ гэнэхэн бодохоор
Нэг л их уйтгар зүрхэнд үдлээд байх юм даа
Нээрээ нээрээ гэж мянга мянгантаа өчив чиг
Нэвчиж шингэсэн гоморхол нисэж оддоггүй ч юм уу даа

Нулимаад өнгөрсөн жилүүдийн хумхийн тоос шиг дэрвэж
Нулимсны үнэртэй үдшүүдээр тэнэг явснаа голном
Үелзүүр цагаан салхинаа энхэр гуниг хөндөлсөж
Үйтэн хуарын өнгийг үе үесхэн зүхнэм

Гурван сайхан өвлийн бударсан цас өшигчин
Гуниг гэж юу байдгийг марталцаж явсан болохоор

Өөрөөс минь өөрцгүйгээр тэнгэр бурхадтай заргалдаж
Өдөр шөнийг ялгалгүй намайг л бодож уйлаа даа

Тоо хязгааргүй гомдол цагийн саалтанд элэвч
Торгоор хэмжишгүй хайрын илч нь нэмэгддэг гэнэм
Томоогүй хонгор аашийг чинь аяар аяархан зэмлэж
Тоостын шаргал намраар навчис шиг л гансрах юм

Хоёр биесийнхээ нулимсыг туучаад хагацахаа мэдэлгүй
Хормой дэрвэтэл инээлдсэн минь дэндүү ихэдсэн ч юм уу даа

Хонгор хонгор зүрхэнд гуниг үйсэн чамтайгаа
Хорвоогийн жаргал гээчийг зүүдлээд сэрсэн ч юм уу даа

Улаанбаатар 20.10.1999
Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button