Сувд-Эрдэнэ

Халхын уяхан Гоолингоог тэр аялан гунхаж явахад нь
Хавийн ихэмсэг цэцэгс өлмийд нь бөхөлзөж байсан
Хар сайхан нүднээс нь гунигийн харц садрахад
Хангай нутгийн навчис шүүдрээр мэлмэрүүлж байсан

Ялдам нь дэндсэн түүнийг хажууд нь суугаад ажихуйд
Язгуур ариун дүр нь нулимсанд бүрэлзэж байсан
Ятга ичээх дуунд нь сэтгэл эмтрэн байхуйд
Янз төгөлдөр эрвээхий эргэлдэн хургаж байсан

Хараад л баймаар хөмсөг нь талын солонго шиг нумраж
Хархан нүдний нь мэлмэрээнд залуус согтох цагаар
Халх, Ойрдын нутгийг мянган ондоо хөвөрдсөн
Хатир жороо салхи сормуусыг нь хүлхэж нааддаг

Сувд-Эрдэнэ Жангарын хатан шиг цаанаа л нэг яруу
Саатай пансан алчуур салхинд намирах шиг ялдам
Сайхан монгол хөвүүдийн хайрыг нөмөрсөн аяз
Салгуу заяаг минь хөглөсөн найргийн онгод шиг бүсгүй

Зүйлийн цэцэгс аргадаж зуныг хөтлөөд ирэхэд нь
Зүмбэр ногоон хангай дуулдаг л юм билээ
Зүс хундан үүлсийг зүйсэн юм шиг аалинд нь
Зүүд хүртэл уярахдаа уйлдаг л юм билээ

Цагийн сэрүүнд буцахад нь шувууд уйдаад чуулдаг
Задгай цагаан үүл нь түүний л хойноос нүүдэг
Нар хүртэл дайжиж найрын шуранхай хадахад
Навчаараа мэлмэрсэн модод гунигийн дуу шиг л ганхдаг

Бүгдтэй нь ханилахгүй хэрнээ олон аавын хүүхдийг
Бүхлээр нь хонуулж сэрүүнээр нь зүүдлүүлдэг шидтэн
Он оны салхинд элэгдэж өгдөггүй үзэсгэлэн
Олон сайхан нөхдийн минь зүрхэнд иссэн дарс аа

Сувд-Эрдэнэ тэнгэрийн заадал шиг цаанаа л нэг цэгээн
Сансарын одод чуулаад биед нь шингэсэн мэт гэгээн
Сарны зэлгээн туяа усанд хээтэх шиг тансаг
Сайхан хоёр нүд нь тэр чигээрээ шүлэг ээ

Сүүдэр шиг андын минь зүүдэнд зүсэрсэн бороо шиг айлчилж
Зүрхийг минь анхлан сүвлэн сэрүүний булаг шиг урсахдаа
Горхины шивнээ шиг харцаараа сархадын дуу аялан
Гогцоо хээтэй хөмсгөөрөө хайрыг нь далласан хирнээ

Дэндүү сайхан хархүү зүсээ гандтал дурлаж
Дэнжийн ногоог гансартал бодол сэвтээн исгэчиж
Аяар аяархан харцаараа сэтгэл нэхсээр явааг
Анзаарч харахаа ч мэдээгүй эрх шар цэцэг ээ

Сувд-Эрдэнэ яруу найраг шиг цаанаа л нэг уяхан
Судас бүхнээр минь гүйсэн галын халуун урсгал
Алдаж онох амьдралыг минь гэрэлтүүлж байдаг дэнлүү
Аргадаж гэгэлзсэн аястай ардын дуу шиг л бүсгүй

Ай Сувд-Эрдэнэ цаанаа нэг л ялгуун

Улаанбаатар 10.07.1999
Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button