Худалдаа хөгжлийн банкинд ард түмэн итгэхээ больсон уу?!
Анхнаасаа л хувьчлал нь будлиантай болсон гэж хэл ам таталж
одоо ч олны дунд хардлага явдаг юм билээ.
Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө алга болж, харилцагчийнхаа итгэлийг эвдсэн хэрэг өнгөрсөн тавдугаар сарын дуулиан болсон гэхэд болно. Энэхүү явдлаас болж ХХБ-нд ард түмний итгэх итгэл тодорхой хэмжээнд буурсан байх нь аргагүй. Харьцангуй найдвартай гэгддэг банкны хуьд гурван тэрбум буюу ойролцоогоор гурван сая ам доллар завшсан хэрэг Мон¬голын аль ч банкинд гарч байгаагүй гэнэ лээ.
Гэхдээ бүр дээрэм тонуул, гадны залилагчид биш бүр дотроосоо, өөрсөдөөөсөө шүү. Өрсөлдөж байгаа дайснаас чинь, дэргэд чинь байгаа нөхөр чинь илүү аюултай гэж нэгэн үг байдаг. Түүнчлэн дотроосоо ажилчид нь ийнхүү ард иргэдийн хадгаламжийн мөнгийн идэж завшиж залилж байгаа нь үнэхээр аюулын харанга төдийгүй үнэхээр ХХБ-нд итгэх итгэлийг алга болгож байна гэхэд болно.
Гэхдээ үнэндээ ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар таг чиг өнгөрсөн. Учир нь тус банк энэхүү харилцагчийнхаа мөнгийг өөрсдөө дотроосоо завшиж байсан хэргээ ил гаргаж олон нийтэд хүргэвэл ард түмний дунд итгэл алдаж дампуурах аюул ч нүүрлэж мэдэхээр байсан тул, яаралтай ам хамхих буюу хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө хаях, өөрөөр хэлбэл авилгалдах арга хэмжээг маш сайн авч чадсан тул нам дарсан тулдаа гайгүй өнгөрлөө гэх яриа гадуур тэнэж байгаа нь ортой байж ч мэдэх гэнэ.
Сэтгүүлчдийг дайсан мэт үзэж 100 сая төгрөг нэхэн шүүхэд өгөх дуртай тус банк гай тохиолдоход гэнэт л хэвлэл мэдээлэлд хайр зарласан юм болов уу? …
Ямартаа ч дээрх олны ярианы үнэн худлыг бүү мэд ч энэ мэт онц ноцтой хэрэглэгч харилцагчийнхаа мөнгийг дотроосоо өөрсдөөсөө залилан авч байсан хэргийг хаа хаанаа анхаарах нь зүйтэй мэт. Тэрнээс биш нуун дарагдуулж тэгс гээд намжаах бодлого барих нь буруу мэт санагдана. Олон хавар нэгэндээ гэгчээр дотроосоо идэгдэж ялзарсаар байгаад монголын нэгэн том банк дампуурвал юун нөгөө муу нэртэй луу данстай болоод байгаа хадгаламж зээлийн хоршоодын дампуурал байтугай юм болж ард түмэн эдийн засаг улс орны хувьд том хохирол аюул нүүрлэх нь дамжиггүй.
Ингээд эцэст нь хэлэхэд Худалдаа хөгжлийн банкны хувьд ард түмнээ, олон харилцагчаа дахин хуурахгүй байж ийм болчимгүй итгэл эдвсэн хариулагагүй явдал дахин бүү давтагдаасай хэмээн бодож цаашид зөв шударга үйл ажиллагаа явуулж байхыг хүсэн энэхүү бичиглэлийг хийлээ.
/ СБДүүргийн иргэн Борхүү/