Хандиваар амьсгалсан Чингисийн монгол чиний монгол мөн үү
Их ойн талаар
нэгдсэн нэг бодлого явуулж
чадаагүйгээс еөрайн санаачилгаа
хандивын луйварчдад алдаж
байгаа нь энэ. Бүтээн байгуулалтын он байх болно,
Чингисийг нэг удаа л томоохон
дурсана гээд дорвитоиг твлөвлвж,
олныг даллан дуудаж чадсансан
бол иим бужигнаан, замбараагүй
байдал үүсэхгүй л байв.
Их
Монгол-800 их ойдоо сэтгэл,
итгэлээ хандивлая гэвэл энэ утас
руу мессеж бич, залга гэхчилэн
сурталдах, Залгангуут утасны
нэгж нь 1000 гаруйгаар унаж,
хүмүүсийг шулж суух юм. Энэ
чинь луйвар биш гэж үү. Их ойн
нэрийг худалдан идэж буй ил
луйвар гэхээс өер юу гэхэв.
Хандивлана уу, хандивын мөнгө гэдэг үгтэй монголчууд бид нөхөрлөсөөр олон оныг үджээ. Ерөөс хандив гэдэг нь нийгмийн евчин болон хувирав. Зах зээлд дөнгөж шилжин байсан ахуй тэр цагт манай төрийн өндөрлегүүд дэлхийгээр хэрэн тэнүүчилж бадар гуйдаг байв. Одоо төр нь татварын мөнгөнд ханаж цадалгүй ард иргэдээсээ хандив ергөнө үү хэмээн шулж суудаг ажилтай болов. Бүр хандиваар мэргэжсэн байгууллага, хувьхүмүүс гарч иржээ. Төв Азийн буурай гэх монголчууд бид хэдхэн зүйлээр мөнгөний амтыг мэдэрч, бор хоногийг өнгөрөөж буй нь нууц биш. Дотоодын нийт бүтээгдэхүүн ямар хэмжээнд эргэлдэж байгаа билээ дээ. Хуруу дарамхан хөрөнгөний үлгэр л байдаг. Биднээс әвах татварын мөнгө, гадаадын хөренгө орүулалтыг хумсалж бус, ханцуйлж суудаг авилгачдын давхаргатай болсон.
Нөгөөтэйгүүр Солонгос, Япон, Америк зэрэг хөгжингүй оронд ажиллаж, амьдарч буй нутаг нэгтнүүдийн маань нэг нь энд буй гурван хүнийгтэжээж байна. Ойролцоогоор 100 сая доллараас дээш хөрөнгө орууләптыг эх орондоо хийж байна. Сэрээ халбага хийж чадахгүй монголчууд үүнээс өөрөөр хэрхэн амьдарч мөнгө олж болох вэ. Энэ бол хандив. Энэ сайхан үгээр дулдуйдан бие биеэ шулж суух нь монголчууд бидэнд яавч хөгжил дэвшлийг авчрахгүй нь ээ.
Шинэ цагийн энэ бохир арга бүр 1990 оноос үндэслэж эхэлсэн юм. Шүтээн Мэгжиджанрайсиг болон Монгол бөхийн өргөөг барихад зориулж хандивын их аян эхэлеэн. Үүний үрээр ч бослоо. Бид харлаа. Гэхдээ чухам яг хэд цуглаж, хэдийг эарцуулсныг нь мэдэх чөтгөр ч үгүй хоцров. Хандиваар мөнгө олох аргын нэг муухай тал нь энэ. Сайхан нэртэй энэ луйврын амтанд өдгөө мөн ч олон хүн орждээ. Энэ жил дээр дооргүй Их Монгол-800 гэж шуугисаар. Чингис хааны өвийг булаалдах дон бүгдийг нэрвэв, Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг байсан бол өдгөө хэдэн зуу дахин хуулж иддэг болов. Чингисийн мөн ч олон хөшөө, дурсгал, хөрөг сэрэг дүр болох нь дээ. Үүнд буруу нь юу байхав. Их хаанаа алдаршуулж буй монгол хүний сэтгэл болтугай. Гэхдээ үүний цаана луйвар явагдаад байна.
Богд уулын ард Чингисийн сэрэг дүр гээчийг эвлүулж, шавж эхэлжээ. 260 сая төгрөгөөр их хаанаа мөнхжүүлнэ гэж хандивын аян зарласан, Хөрөнгө мөнгө нь бүрдэж эхэлеэн юм байлгүй малгай бүчийг нь зангидсан харагдана лээ. Хамгийн гол нь хандивын дансанд чухам хэдэн бор төгрөг цуглаж, хэдийг нь зарцуулдгийг хянах, цэнэх нэгэн байдаггуй учраас элдэв сайн үйлсийн нэр зээлдэн хандивын аянд мордогсод олон болжээ. Энэ жил Чингис хааны нэрийг барьж мөнгө халааслагчид улаан цагаандаа гарлаа. Ямар нэгэн компанийн захирлууд ичих нүүрээ гээхгүйн тулд, басхүү эзэн Чингисийгээ хайрладаг хүн болох гэж хэдэн арав, зуун саяар нь цацсан сурагтай. Энгийн иргэд ч талхны мөнгөө цуглуулж байгаад хандивын данс руу чулуудсаар. Чухамхүү Их Монгол-800 их ой юм уу, Чингис хааны, түүний үүх туүхийг худалдсан хандив нэртэй луйврын он юм уу ялгахыг болив.
Үүнд хэн буруутай вә. Төр, засаг ч буруутай. Их ойн талаар нэгдсэн нэг бодлого явуулж чадаагүйгээс өөрийн санаачилгаа хандивын луйварчдад алдаж байгаа нь энэ. Бүтээн байгуулалтын он байх болно, Чингисийг нэг удаа л томоохон дурсана гээд дорвитоиг төлөвлөж, олныг даллан дуудаж чадсансан бол ийм бужигнаан, замбараагүй байдал үүсэхгүй л бәйв. Их Монгол-800 их ойдоо сэтгэл, итгэлээ хандивлая гэвэл энэ утас руу мессеж бич, залга гэхчилэн сурталдах. Залгангуут утасны нэгжнь 1000 гаруйгаар унаж, хүмүүсийг шулж суух юм. Энэ чинь луйвар биш гэж үү. Их ойн нэрийг худалдан идэж буй ил луйвар гэхээс өөр юу гэхэв. Өнгөрсөн хавар дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнийн өсөлтийн улмаас орж иреэн хэдэн арван, зуун тэрбум төгрөгийгхааш зәрцуулахаә мэдэхгүй шуугилдаж байв, манай төрийн тушээд.
Харин
их ойгоосоо харомласан юмдаг. Чингис хааны нэрийг хэрхэн хэрэглэх, үүнтэй холбоотой үйлчилгээ, бүтээн байгуулалтын асуудлыг төрийн зүгээс зохицуулсан хууль дүрэм гаргаж, мөрдүүлж чадаагүйгээс хэн дуртай нэг нь их хааны сүнсийг хүртэл худалдаж идээд дуусах нь. Саяхан их ойд зориулсан херөнгө мөнгө дутагдав хэмээн гуншигнаж, Мөнх тэнгэрийн дуудлага хэмээх гуйлгын хандивын тоглолт зохиов. Дуулснаар бол 160 сая төгрөг орж ирсэн юм байх. Нэг компанийн захирлын сэлгэж унадаг хоёр жийпний үнэ буюу манай эрхэм түшээдийн гадаадад доншуучлахдаа хэдхэн хоногт үрдэг мөнгө. Үүнийг хандив энэ тэр гэж гуйлгын тулмаараа дуудуулж байхын оронд төр, эасаг нь аль эрт гаргах үүрэгтэй байсан юм, хөерхий.
Бас но бий. Дээрх хандивын мөнгийг их ойн чухам ямар бүтээн байгуулалт, арга хэмжээнд зориулах гэж байгаа нь мэдэгдсэнгүй. Өнгөрсөн жил өвчтэй нэгний зовлонгоор жаргал хийж, биеийг нь илааршуулна хэмээн хандивын тоглолтыг зохион байгуулаад зугтеан хоёр луйварчинг уншигч авхай та санаж байгаа байх. Иймэрхүү менежер нэртэнүүд хандивын тоглолтоос хэдэн саяар нь өвөртөлсөөр байдгийг санахад илүүдэхгүй. Саяхан надад нэг мэргэн санаа төрөв. Чингисийн тухай огт өөр өнцөг-өөс нь харсан кино, жүжиг, эсвэл хөшөө, бүр нуур цөөрөм байгуулъя. Мөнгө яаж олохов гэж та гайхаж байна уу. Хандивын аянд мордонодоо. Цугласан мөнгөөр нь жаал жуул юм овойлгож, шовойлгож орхино. Үлдсэн нь миний өв хөрөнгө болох юм биш үү. Ийм л байна. Хэрвээ Чингисийн тухай олон хөшөө дурсгал босгочихвол Өгөдэй, Мөнх, Хубилай гээд цаана нь байна шүү дээ. Үүний тулд тэдний төрсөч аймгийг тодруулна. Тэнд нь босгочихно. Монголчууд маань дургүйцэхгүй нь лав аа. Би ингэж бодох болов. Чингисийн өвийг худалдаж идэх донтой болов. Үүнийг хянаж зохицуулах хууль дүрэм, газар гэж байна уу. Тэгж чадахгүй бол бидний дундаәс их хааны 30, 40 дэх үеийн ач нар удахгүй мэндэлж хаан ширээнд суухаа зарлах вий. Үүний тулд бас л хандивын мөнгө цуглуулах байх даа.
(Зууны мэдээ 146/2279)
Б.ЦОГНЭМЭХ