Шүүхээс сэтгүүлч Г.Дашрэнцэнг гурван сая төгрөгөөр юргох шийдвэр гаргалаа

Уг сонины өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний дугаарт гарсан Монголын төрд Н.Энхбаярын хар толбо нүүрлэсээр байна нийтлэлд бурханч лам ГЛүрэвбатыг МАХН-ын захиалгаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвcгэр дэх Хамбын овоо-ноос илэрсэн түүхийн баримтыг устгасан гэж гүтгэсэн, ясчин лам хэмээн доромжилсон тул Г.Дашрэнцэнг яллагдагчаар татлаа гэсээр сэтгүүлчийг гэсгээх хурал эхлэв. Бурханч лам Г.Пүрэвбат өгүулэхдээ Хамбын овоо-ноос илэрcэн 1937 онд хэлмэгдсэн лам нарын ясыг миний бие ямар нэгэн улс төрийн хүчнии захиалгаар устгаагүй.

Үхэгсдийн цогцсыг хаа хамаагүй хаядаггүй бурхны шашин, өвөг дээдсийн ёсыг дагаж, дэлхий дахины жишгийг баримтлан чандарлаж, суваргад байрлуулсан юм. Гэтэл сэтгүүлч Г.Даш-рэнцэн дээр хэлснээр гүтгэсэн төдийгүй, намайг ясчин гэж доромжилсон гэж байв. Харин сэтгуүлч Г.Дашрэнцэн энэ бол бид хоёрын хоорондын асуудал төдий биш. Улс төрийн хүчний захиалгат ажил байлаа. Түүхийн баримтыг чандарлаж буй нэрийдлээр устгах ажлыг тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр, Г.Пүрэвбатаар гүйцэтгүүлсэн. 1937 онд хэлмэгдүүлсэн хар үйлеээ МАХН ийнхүү далдлав. Харин би эрхэм ламтанг хувь хүнийхээ хувьд хундэлж явдаг. Ясчин гэдэг нь доромжилсон бус хүндэтгэсэн үг. Малчин, модчин гэдэг шиг мэргэжлээр нь өгүүлсэн хэрэг хэмээж байлаа. Хохирогч, яллагдагч нарын өмгөөлөгчид нэлээн мэтгэлцсэний эцэст улсын яллагч н.Отгончимэг Г.Дашрэнцэнг дөрвөн cap баривчилж хорих тогтоол уншив. Шүүх хурлын эцэст сэтгүүлч Г.Дашрэнцэнг хорих тогтоол өөрчлөгдөж гурван сая төгрөгөөр торгосноор шувтрав. Харин бурханч лам, сэтгүүлч хоёр элэгсгээр гар бариад салцгаасан. Г.Дашрэнцэн Бурханч лам Г.Пүрэвбатад хандан Бид хоёрын хооронд болсон энэ үйл явдал бол цэвэр улс төрийн зорилготой. Ерөнхийлөгч болон Айвенхоу майнз-ийн нөхөрлөл-ийг гаргаж ирснээрээ би ийнхүү хохирч байна даа гээд одов.

(Зууны мэдээ146/2279)

Б.ЦОГОО

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button