Зарим заалтыг түдгэлзүүлжээ
Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, Иргэний хэргийн танхим, Захиргааны хэргийн танхим, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтүүдийг хянан хэлэлцлээ.
Хуралдаанаас асуудлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргав. 2006 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэ-мэлт оруулах тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн арвандөрөвдүгээр зүй-лийн 1-ийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэцээс үзээд дээрх хуулийн холбогдох заалтуудыг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
Харин Эрүүгийн байцаан шийтгэх тухәй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалтууд Монгол Улсын үндсэн хуулийн арвандөрөвдүгээр зүйлийн 2, арванзургадугаар зүйлийн 14, дөчин есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнtлтийг гар-галаа гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлегч мэдээлэв.
(Зууны мэдээ 146/2279)