Хурандаа нар байгууллагын мөнгийг хувьдаа завшсаныг илрүүллээ
Шалгалтын дүнг өчигдөр хэвлэлийнхэнд танилцууллаа.
Шалгалтаар ЗХКТГ-ийн дарга дарга, ерөнхий эмчээр ажиллаж байсан хурандаа С.Балгансүрэн, Р.Даваадорж, санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч Х.Yсрээ нар байгууллагын мөнгийг өөр байгууллагын дансанд хийж гарган хувьдаа авсан нь илэрчээ. Энэ нь дараах баримтаар батлагдаж байгаа аж. 2002 онд ЗХКТГ-ын удирдлагууд Хэмжил ххк-тай дулаан хангамжийн системд дулааны эрчим хүчний хэмжих хэрэгсэл суурилуулах, засвар тохиргоо хийх ажлын гэрээ байгуулжээ. Уг гэрээнд Дулааны тоолуур, хэмжих хэрэгсэл ашигласны төлбөрийг хоёр талын тохиролцсон хугацаанд гүйцэтгэгчид барагдуулснаар барагдуулна гэж заасан байдаг аж. Гэрээний дагуу ЗХКТГ дулааны үнийн хэмнэлтэд 2003-2006 онд 90 сая төгрөгийг Хэмжил компанийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн байна. Мөн энэ онд 56.1 сая төгрөгийг өөр нэг банкинд данс нээн шилжүүлжээ.
Хэмжил компанийн дээрх компанийн инженер С.Отгонцэцэг бэлнээр авч, дээр дурдсан хүмүүст өгснөө хүлээсэн байна. Шалгалтынхан үүнийг төсвийн хөрөнгө ашигласан байх үндэслэлтэй гэж үзээд энэ хэргийг хянуулахаар хуулийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Yүнээс гадна бараа худалдаж авах, ажил гүйцэтгэгчийг шалгаруулахдаа тендерт оролцоогүй байгууллага, хувь хүмүүсийг сонгосон зэрэг олон ноцтой зөрчил илэрсэн бол Цагдаагийн академи ямар ч зөрчилгүй ажиллаж байна гэж шалгалтынхан дүгнэсэн.
Ардын эрх сонин 116 /394/
Ц. Эрдэнэ