Зарим заалтыг түдгэлзүүлжээ
Захиргааны хариуцлагын тухай хуулиудад нэмэлт оруулах тухай хуулийн сонгуулийн маргааныг шийдвэрлэх хугацаатай холбоотой заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, Иргэний хэргийн танхим, Захиргааны хэргийн танхим, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтүүдийг хянан хэлэлцлээ.
Хуралдаанаас асуудлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргав. 2006 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн арвандөрөвдүгээр зүйлийн 1-ийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэцээс үзээд дээрх хуулийн холбогдох заалтуудыг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
Харин Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалтууд Монгол Улсын үндсэн хуулийн арвандөрөвдүгээр зүйлийн 2, арванзургадугаар зүйлийн 14, дөчинесдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.