Их Монгол Улс

1219 онд Хорезм улс руу их цэрэг хөдөлгөж, өөрийн хөвгүүд болон, туршлагатай жанжин нараар удирдуулан тулалдуулж тэдгээр улсыг мөхөөж Азербайжан, Гүрж, Армян улсууд болон Оросын зарим нутгийг эрхшээлдээ оруулж захирах төлөөний түшмэл даргуч нарыг томилон суулгаж 1225 онд эх нутагтаа буцаж ирсэн.
Тангут улс өрнө зүг хийх дайнд цэрэг хөдөлгөхөөс татгалзсанаас гадна тэр үед хараахан мөхөөгүй байсан Алтан улстай үгсэж Монголын эсрэг нууц холбоо байгуулахыг завдаж байсан тул Тангут улсыг цохихоор 1225 оны эцсээр Чингис хаан их цэргээ хөдөлгөж, биеэр дайлан давшихад Тангут улс хэчнээн эсэргүүцэвч дийлэхгүй. 1227 оны зун бууж өгч Монгол Улсын захиргаанд орсны дараа мөн оны намар Чингис хаан өвчнөөр хальсан.
Чингис хаан бол төрийн гарамгай удирдагч цэргийн шилдэг жанжин бөгөөд Монголын феодалжиж байсан язгууртны ангийн төлөөлөгч мөн бөгөөд Их Монгол Улсаа байгуулсны дараа ангийнхаа эрх ашгийн төлөө монголын төрийг эсэргүүцсэн харь орнуудтай дайн хийж, харъяат ард иргэдээ эрсдүүлж харь орнуудад хэмжээлшгүй гамшиг тарьж, хөгжил цэцэглэлтэд нь зарим саад учруулсан боловч дорно өрнийн
харилцааг нээж, харилцан нэвтрэлцэх соёл иргэншлийн дэвшилд түлхэц болж, монгол угсаатныг мандуулан дэлхий дахинд мэдүүлж Их Монгол гүрнийг байгуулсан билээ. Чингис хаан эзлэн дагуулсан бүх нутгаа эх дүү, дөрвөн хүү, дүү, нартаа хуваарилан өгч харъяалуулсан. Тухайлбал Эх, отгон дүү хоёртоо 10000 өрх, Жүчид 9000 өрх, Цагаадайд 8000 өрх, Өгэдэйд 5000 өрх, Тулайд 5000 өрх, дүү нартаа эдгээрээс арай цөөн хуваарилан олгож харъяат иргэн үүсгэсэн. Бүх газар нутаг улсын өмч байсан агаад дээд өмчлөгч нь улсын хаан байлаа. Чингис хаан 1220 онд Орхон голын хөндийд Хархорум (Хар хүрэн) хотыг үндэслэж улсынхаа нийслэл болгох гэж байлаа. Чингис хаан ууган хөвгүүн Жүчид Иртыш мөрнөөс баруун тийш эзэлсэн бүх нутаг орон, хоёрдугаар хөвгүүн Цагаадайд Кашкар, Долоон ус, Мавреннахрын газрыг олгов. Тэд нь Чингис хааныг амьд байхад харъяалсан газар нутаг бүрдээ хаант тнрийн болдлогыг хэрэгжүүлж байв. 1229 онд Хэрлэнгийн Хөдөө арал Аураг Оронд Монгол ноёдын Их Хуралдай болж Чингис хааны гэрээс ёсоор түүний гуравдугаар хүү Өгэдэйг /1186-1241/ Их Монгол улсын хаанаар өргөмжилсөн. Өгэдэй эцгийнхээ төрийн бодлогыг үргэлжлүүлэхдээ Их Монгол Улсынхаа дотоод байдал хийгээд эзлэгдсэн улс орнуудыг баримтлан эахирч төвхнүүлэх талаар илүү анхаарсан. Тэгэхдээ түмэн, мянганы харъяалах газар нутгийн заагийг тодотгож, ард олноос авах алба татварыг 1229-1233 онд цэгцэлж, хааны санд хураах нэгдсэн алба татварын хууль гаргаж хэрэгжүүлсэн. 1232-1233 онд өртөөний ажлыг цэгцлэхэд чиглэсэн хэдэн зарлиг буулгаж мөрдүүлснээс гадна цөл нутгуудад худаг малтуулж усжуулах зэрэг аж ахуйн чухал ач холбогдолтой ажлыг өрнүүлж байлаа. Нийслэл Хархорум (Хар хүрэм) хотыг өргөтгөж орд харш, сүм дуган бариулсан. Өгэдэй хаан эзлэгдсэн орнуудад гарч буй эсэргүүцлийг цэргийн хүчээр төвшитгөж, захиргаагаа бэхжүүлэх, улмаар нутаг дэвсгэрээ тэлж өргөтгөх зорилгоор 1230 онд цэрэг хөдөлгөж Өвөр Кавказын орнуудыг дахин эзлүүлсэн. Өгэдэй хаан, дүү Тулуйн хамт хойт Хятад руу дайлаар мордож, Хятадын өмнөд Сүн улстай холбоо тогтоож байлдсаар 1233 онд Зөрчидийн Алтан улсыг бүрмөсөн цохиж түүний харъяалж байсан нутгийг Их Монгол Улсад нэгтгэсэн. Мөн Солонгост довтолж дарангуйллын захиргаа тогтоохын төлөө шаргуу тэмцэж байлаа. Жүчийн хүү Бат (1208-1255) Сүбээдэй жанжин нараар толгойлуулсан их цэргийг 1237 оноос Оросын нутаг РУУ оруулж улмаар Польш Чех зэрэг зүүн Европын орнууд руу довтолж, ширүүн тулалдаан болж байхад Өгэдэй хаан 1241 онд хальсан тул Монголын цэрэг довтолгооноо зогсоож зарим нь эх нутагтаа буцаж ирсэн. Тэрхүү эзлэгдсэн нутаг орныг Алтан ордны улс гэх зэргээр нэрлэх болсон. Түүний бүрэлдэхүүнд Баруун Сибирь, Хойт Хорезм, Ижил мөрний Болгар, Хойт Кавказ, Крым зэрэг байснаас гадна Оросын ванд улсууд түүний хараат болж байв. XҮ зуунд Сибирийн, Казаны, Крымын, Астраханы гэх зэрэг вант улсууд болж задраад 1505 онд мөхсөн. Чингис хаан 1224 онд хоёрдугаар хүү Цагаадайдаа Дундад Азийн Сыр-Даръяа, Амундаръяагаас Алмалык хүртэл нутгийг олгосон. Цагаадай 1242 онд нас барсан. 1250-иад оны үед Гүюг хаан хальсны дараа хаан ширээний төлөө тэмцэл өрнөж, Цагаадай, Өгэдэй хүүхэд ач нар нэг тал болж, нөгөө талд нь жүчи, Тулуйнхан орж тэмцэлдсэн. 1251 онд Мөнх Их Монгол Улсын хаан болоод Цагаадай удмын олонхи ноёдыг цаазлуулсан. Цагаадайн улсыг Мөнх, Бат нар хувааж авсан. Цагаадайн ач Алгуд (Алчуу) Цагаадайнхны хаанчлалыг 1260 онд сэргээсэн. XIҮ зууны 40-өөд оны үед Цагаадайн улс феодалын хэдэн эзэмшил болж бутарсан. Чингис хааны эдгээр залгамжлагчид, түүний харь орныг байлдан дагуулдаг дайныг үргэлжлүүлэх бодлого явуулж байв. Мөнх хаан өөрийн дүү Хулагу (Үлэх)-аар цэрэг удирдуулан 1253 онд нийслэл Хархорумаас Иран руу хөдөлгөж 1258 онд Багдад хотыг эзлэн Багдадын Халифт улсыг мөхөөж улмаар Перс, Месопотами, Өвөр Кавказын нутаг орныг эзлэн захирч 1256-1265 онд нэгэн хувь улс байгуулсан нь Хулагугийн буюу Ил хааны улс гэж XIҮ зууны дунд хүртэл алдаршиж байсан билээ. Мөнх хаан бас Хубилайгаар удирдуулсан Их цэргийг хөдөлгөж, Түвд болон Сүн улсын баруун хөрш орнуудыг эзлүүлж, өмнөд Хятад руу оруулахаар хөдөлгөжээ. Хаан өөрөө цэгэг толгойлон Сычау руу мордож Сүн улсыг эзлэхээр яваад 1259 онд хальсан. Сүн улсыг эзлэх дайны ажиллагаа түр зогсч, улсын дотоодод улс төрийн том хэрэг явдал гарав. Энэ нь Их Монгол Улсын хааныг тодруулан өргөмжлөх том асуудал юм. Мөнх хаан биеэр дайлаар мордохдоо ар талд явуулах төрийн хэргийг дүү Аригбөхдөө хамааруулан нийслэл Хархорумд үлдээсэн билээ. Мөнх хааныг хальмагц Аригбөх, Хятадад цэрэг удирдаж яваа Хубилай нар 1260 онд тус тусдаа өөрсдийгөө Их Монгол улсын хаан хэмээн өргөмжилж улмаар хоорондоо байлдаж дотоодын дайн үүсгэсэн нь Их Монгол Улсын задралын эхлэл байв. Иймээс Жүчийн улс буюу Алтан ордны улс, Цагаадайн улс, Хулагугийн буюу Ил хааны зэрэг хувь улс нь тус тусдаа бие дааж тусгаар улсын байдалтай байх болсон. Монголын Их хаан өргөмжлөх ёсыг зөрчиж, төрийн эргэлт хийсэн Хубилай улсын төв нийслэлийг Хятад оронд шилжүүлж улсын цолоо өөрчилж Юан (Өн) улс гэх болсон. Их Монгол Улсын дөрөв дэх хаан Мөнхийн (1208-1259) үед хувь улсуудын хооронд ба дотоодын зөрчил мэдэгдэхүйц хурцдаж байхад 1259 онд хаан хальж түүний дүү нар хаан ширээнд суухын тулд өөр хоорондоо тулалдаж, Хубилай (1215-1294) ёс бусаар төрийн эрхийг булаан авч, өөрийгөө хаан өргөмжлүүлэн Их Монгол улсын нийслэлийг эхлээд Шандуд дараа нь (Бээжин)-д шилжүүлэн улсын цолоо өөрчилж Юань (Өн) болгоод Хятад маягаар хаан ба оны цол хэрэглэж өмнөд Сүн улсыг бүрэн эзлэх дайнаа үргэлжлүүлсэн ийм үед Их
Монгол Улсын бүрэлдэхүүний хэсэг болж байсан Жүчийн (1182-1227) (Алтан ордны), Цагаадайн (1185-1242) Хулагүгийн (Хүлэгүү) (1256-1265) зэрэг улсын эрх баригчид Хубилайг дэмжихгүй тус бүрдээ тус бүрдээ тусгаар улс болцгоов. Тэд XIII-XIҮ зууны заагт лалын шашинд орж их хааны захиргаанд харъяалагдахаа больж язгуурын Монголчуудын хувьд буруу номтон болоод тэр орнуудыг ноёрхоод эцэстээ уусч шингэсэн тул хувь улсуудын түүх нь Их Монгол Улсын түүхийн хэсэг байхаа больж тэр нутгийн угсаатны түүх болсон юм. Хубилай 1279 онд бүх Хятадыг эзэлж дуусаад Япон, Вьетнам, Мьянму, Яву зэргийг эзлэн авах гэж онолдоод амжилт олоогүй. Харин суурин амьдралтай феодализм үлэмж хөгжсөн Хятад оронтой Монгол Улсаа нэгтгэж, Хятадын төрийн байгууллыг үндэс болгосон засаг захиргааны зохион байгуулалт хийсэн. Юань улсын хааны шууд захиргаан дахь Монгол, Хятад орныг нийтэд нь 12 муж болгон өөрчлөхөд Монголын үндсэн нутгийн зарим нь Хятадын үндсэн мужуудад хуваагдан харъяалагдах болсон. Их Монгол Улсын цэрэг, засаг захиргааны нэгдмэл зохион байгуултад өөрчлөлт орж хуучин аравтын хуваарь зөвхөн цэргийн зохион байгуулалтад хадгалагдаж, засаг захиргааны талаар аравтын хуваарийг хэрэглэхгүй муж, зам гэх мэтийн хуваарьт орсон ажээ. Хубилай өөрийн Их Монгол гэдэг цолыг халж Их Юань гүрэн хэмээн сольж өөрийгөө Их Юань улсын хаан гэж зарлаад хятад маягаар Чжунтун гэдэг оны цол тогтоож 1260 оноос хэрэглэж эхэлсэн. Түвэдээс Пагва гэдэг ламыг урьж ирүүлээд хааны номын багш болгон өргөмжилж, дөрвөлжин бичиг зохиолгон Юань улсын бичиг болгох, хаан ноёд дээдсийн хүүхдийг сургах Төрийн хөвгүүдийн сургууль байгуулсан. Бээжин хотын дэргэд хаан балгас бариулсан, цаасан мөнгөн тэмдэгтийг гаргаж, цэргийн зэр зэвсгийг сайжруулах, хөрш, орнуудтай байлдах, зам харилцаа хөгжүүлэх, өртөө байгуулах, эртний бүдгэрч тасалдсан торгоны замыг сэргээж, дорно өрнийн харилцаан дөхөм болсон. Хубилай болон дараахи монгол угсаатны 11 хаан төр барьсан хугацаанд дээрх өөрчлөлтүүд гарсан. Их Юань улсын хаан төр бол Их Монгол Улсын төр мөн боловч Хубилай Улсын цолыг өөрчилсөн. Нийслэл хотоо орхиж Хятад газар очиж суурьшсан зэрэг нь хувь улсуудтай эзэн харъяатын харилцаагүй, тусгай улсын байдалтай байв. Хувь улсуудыг толгойлж байгаа хан, ноёд Юань улсад шууд захирагдахгүй боловч Их Монгол улсын хууль, ёс журмыг баримтлан ямар нэгэн хэмжээгээр хэрэгжүүлэхийг оролдож, өөр хоорондоо өрсөлдөхийн сацуу өөрсдийн захирч байгаа орныхоо шашин шүтлэг, ёс заншилд алгуур автагдан уусч эхэлсэн ажээ. Бүх Хятадыг нэгтгэн захирсан Юань улсын захиргааг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн Хятадад байн байн гарах болсныг Хубилай түүний залгамжлагчдын хаант төр, монгол дарангуй цэргийн хайр найргүй дардаг байсан. Гэтэл XIҮ зууны дундуур Тогоонтөмөр (1320-1370) хааны үед улаан алчууртны хүчтэй бослого гарч тулалдахад Юань улсын хаант төр монгол нутагтаа ухран ирээд төрөө төвхнүүлэхийн сацуу Хятадад тогтсон Мин улсын цэрэгтэй тулалдаж ноёрхлоо сэргээхийг оролдсон боловч дийлэхгүй тухай бүр ялагдаж, Хархорум хотноо сүйтгүүлсэн билээ. Монголын эзэн хаант төр эх нутагтаа ирснээс хойш, түүний харъяалан захирах нутаг нь өмнө зүг Хятадын цагаан хэрэм умар зүг Сибирь, дорно зүгт Хянганы нуруу, Өрнө зүгт Тэнгэр уулыг хүсч байсны Алтайгаас баруун тийш хэсэгт Ойрад (Өөлд) нутаглаж байлаа. Урьд ойрд баруун монгол нь дөрвөн түмэн, монгол гэгдэж байсан. Гэтэл олон жилийн дайнд залуу эрчүүд харь орныг эзэлж ноёрхож буй хаан, ноёдын эрх ашгийг бататгахын тулд дарангуй цэрэг, иргэний байгууллага зэрэгт алба хашиж байсан монгол хүмүүс, тэдний гэр бүл цөм хаантай хамт нутагтаа ирээгүй нь мэдээж. Иймээс Юань улсын төр Монголдоо ирсний дараа Ойрад буюу Баруун Монгол дөрвөн түмэн, Зүүн Монгол зургаан түмэнгээс бүрдэх болсон байв. Эхний үеийн хэдэн хаан нь Юанийн цолоо уламжлан монгол нутгаа захирч, Хятадын Мин улсын халдлагаас хамгаалан, монголын дотор үүсч байгаа улс төрийн бутралтыг арилгаж, нэгтгээд нийтийг бурханы шашинд оруулахад, хаан гол анхаарлаа хандуулж байхдаа даян гэж өргөмжлөгдөн хямралдаж байгаа баруун, зүүн монголчуудыг хүчээр нэгтгэн төвштгөж тайван амьдруулах нөхцөл бүрэлдүүдж байлаа. 1558 онд Монголын их хаан болсон Түмэн 1539-1592) улс төрийн нэгдлийг бий болгохын тул түмэнгүүдээс ижил тооны төлөөлөгчөөс бүрдсэн засгийн газар байгуулан ажилласнаасаа гадна олон түмнийг нэгдмэл үзэл, санаатай болгохын тулд Бурханы шашныг дэлгэрүүлэх бодлого явуулж байлаа. Иймээс түмэн засагт хаан гэж алдаршиж байжээ. Тэр үеийн Монгол хаад Их Монгол, Юань улсын захиргаанд байсан зөвхөн монгол нутгаа нэгтгэн захирахад гол анхаарлаа хандуулж байв. Чингисийн Их Монгол Улсын алтан ургийн сүүлчийн их хаан Лигдэн (1604-1634) улсаа дотооддоо нэгдэлтэй байлгахад туслах зорилгоор Бурханы шашны ном судар орчуулах, сүм дуган байгуулах, урьд Юань улсын захиргаанд байгаад сэргэсэн Хятадын Мин улс, Их Монгол Улсад XIII зууны эхний хагаст цохигдон эзлэгдсэн Зөрчидийн Алтан улсын манж нар сэргэж, хүчирхэгжээд өшөөрхөн, мөчөөрхөж тэмцэх болсныг эсэргүүцсэн боловч, монголын зарим ноёд Манжийн эерэг татах бодлогод автагдсаны улмаас Лигдэн хааны тэмцэл явуургүй болж төгсөхөд Өвөр Монгол 1636 онд, Ар Монгол 1691 онд Манж Чин улсад дагаар орсноос хойш баруун Монгол тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэж байгаад 1757 онд Чин улсад эзлэгдсэнээр, Их Монгол Улсын үеэс манж дэлгэрсэн төрийн тусгаар тогтнол устаж, Монголд урьд эзлэгдэж байсан зөрчид хэмээх Манж нарын сэргэн хүчжиж байгуулсан Чин улсад эзлэгдэж харийн ноёрхолд удаан нухлагдах гутамшигт үе эхэлсэн билээ. Харь манжийн ноёрхолыг таашаагаагүй. Монгол эх орончид байн байн эсэргүүцэн тэмцэж байвч тухай бүр дарагдаж зовлонгоо хүндрүүлдэг байлаа. Харин XX зууны эхээр дэлхий дахинд түүхэн шинэ нөхцөл бүрэлдэхэд Монголчуудын Ар Монголын хэсэгт үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж төрийн тусгаар тогтнолоо сэргээхэд, Чин улсын суурин дээр Бүгд Найрамдах Улсаа байгуулсан Хятадын цэргийн эрхтэнүүд Монголын тусгаар тогтнолын эхний сэргэлтийг устгаж Хятадад нэгтгэсэн билээ.
Тэгэхэд Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хоёр чиглэл гарсны нэг нь Ар Монгол, Оросын хувьсгалтай холбоо тогтоож тэмцэн, төрийн тусгаар тогтнолоо хувьсгалаар байлдан олох, нөгөө нь Буриад, Барга, дотоод монголын тэмцэгчид Их Монгол (Нармай) улсыг Оросын Цагаантан, Япон болон бусад олон улсын хэмжээгээр байгуулахыг зорьсон боловч монгол түмэн хийгээд харь улсуудын дэмжлэгийг олж чадаагүй. Харин Ар Монголд үндэсний ардчилсан хувьсгал ялж, төрийн тусгаар тогтнолоо сэргээн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж бүрэн эрхт Монгол Улс болсныг болон Монголын ерөнхий түүхийн зонхилох хэсэгт Их Монгол Улсын үүсэл хөгжил, мөхлийн тодорхой үе шат болгон нарийвчилж судласан манай түүхчид, гадаадын судлаачдын бүтээл олон бий.

Хэрээд Л.Жамсран /ШУ-ны гавъяат зүтгэлтэн, түүхч/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button