Наадмын шоу-ны зардал төрийн түшээдийг бухимдууллаа

ЗГХЭГ-ын дарга С.Батболдын танилцуулснаар, Төрийн ордны өмнө байгуулж байгаа Чингис хааны дурсгалын хөшөө болон төрийн ёслол хүндэттэлийн өргөө цогцолбор, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байгуулах Алтан ташуур Чингис хааны морьт хөшөөний байгууламж, Төр засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, ГХЯ-ны автобаазын парк шинэчлэлт, ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн зэмсгийн шинэчлэлтэд зориулан импортоор оруулж ирэх бараа материал, техник, тоног төхөөрөмж, машин механизмыг НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлага байгаа юм байна.
Чингис хааны дурсгалын хөшөө болон төрийн ёслол хүндэтгалийн өргөө цогцолборын барилгын гадаад материалын өртөг 5.6 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд үүнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 1.1 тэрбум болж буй гэнэ. Үүн дээр нэмээд хаадын болон морьт баатруудын хөшөө баримлуудын материалын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 204 сая, дотоодоос нийлүүлэх материал, барилгын ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн татвар 564.1 сая төгрөг болж байгаа юм байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байгуулах Алтан ташуур Чингис хааны морьт хөшөөний байгууламжийн хувьд Чингис хааны 30 метр ган хөшөөний хийц нь дангаараа 500-600 тонн орчим жинтэй байх бөгөөд нийт үнэ нь 710 сая төгрөг, ган хийцүүдийг БНХАУ-аас оруулж ирэхэд дээрх хоёр татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан юм байна. Засгийн газар уг байгууламжийг байгуулахад тусгайлан дэмжлэг үзүүлэхгүй бөгөөд асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлснээр дээрх чөлөөлсөн мөнгөний хэмжээгээр Женко тур бюро компанийн хувьцааг эзэмших аж. Нэр дурьдсан газруудын автобаазын парк шинэчлэлтэд зориулан гадаадаас 31 автомашин авахаар төлөвлөжээ. Дээрх машины гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 166.3 сая төгрөгийг чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа юм байна.
Харин ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн зэмсгийн шинэчлэлтэд зориулан худалдан авах барааны татвар 22.8 сая төгрөг болж буй аж. Дээрх хоёр татвараас чөлөөлүүлэх зүйлсийн жагсаалтад Их Монгол-800″ олон улсын үзэсгэлэн худалдаа, урлагийн их наадамд зориулан оруулж ирэх техник, тоног төхөөрөмж орсон тухай танилцуулгад дурьдсан ч тарааж өгсөн материалд дээрх жагсаалт байгаагүй нь гишүүдийн уурыг хүргэчихэв. Гишүүн Н.Батбаяр, энд С.Батболд таны сая уншсан урлагийн наадамд шаардагдаж байгаа, татвараас чөлөөлүүлэх гээд байгаа тоног төхөөрөмжийн жагсаалт алга байна гэхэд С.Батболд, наана чинь байгаа шүү дээ гэж гүрийн гишүүнийг бүр ч бухимдуулж орхив. Уг жагсаалтад дурьдсанаар гаднаас оруулж ирэх техник, бараа материалын үнэ 3.3 тэрбум төгрөг болоод байгаа бөгөөд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 689.8 сая төгрөг болж буй юм байна. Энэхүү танилцуулгын дараа гишүүн Н.Батбаяр, 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой зардлыг Засгийн газар оруулж ирэхэд нэг ч төгрөг хасалгүй баталсан. Тэр үед гаалийн болон НӨАТ-ыг тооцож оруулж ирсэн. Гэтэл яагаад одоо ийм юм яриад байгаа юм бэ гэхэд С.Батболд, энэ хоёр татварыг хасч тооцон улам доруулсан гэхэд Сангийн яамны ажлын хэсгийнхэн үнэхээр тийм гэж баталсан.
Гишүүн Л.Гансүх, татвараас чөлөөлөх зүйлийн жагсаалт дотор хувь, хувьсгалын олон юм оржээ. Гэхдээ энд нэг түүх ярихгүй бол болохгүй нь. 1995 онд Б.Жаргалсайхан наадмын үеэр зохиох арга хэмжээнд хэрэглэнэ гэж баахан тоног төхөөрөмж оруулж ирэхдээ бараг нэг сая ам.долларын татварыг чөлөөлүүлсэн. Тэр тоног төхөөрөмж Б.Жаргалсайханы хувийн компанид нь үлдсэн. Одоогийн энэ тоног төхөөрөмж бас тэгээд үлдэх үү. Бас болоогүй Жаргалсайхан тэр хэрэглэсэн хуучин тоног төхөөрөмжөө өндөр үнээр баахан газарт шахсанаас болж хэрүүл болсон. Одоо бас л но гарна. Ер нь ингэж их зардал гаргаж байхаар зөвхөн ажил үйлчилгээг нь худалдан авах хэрэгтэй. Засгийн газарт энэ их гэрэл, өсгөгч, хөгжим ямар хэрэгтэй юм бэ. Тэгээд дараа нь Төрийн ордондоо тавих юм уу гэж асуусан. С.Батболд, Б.Жаргалсайхан олон улсын фестиваль зохион байгуулах санал тавьсан. Ирэх сарын 16-наас эхлээд бүтэн cap үргэлжилнэ. Гадаад дотоодын олон дуучин, хамтлаг ирнэ гэж байгаа. Залуучуудад, бас манай оронд ирж байгаа жуулчид үзэх харах юмтай байх нь гэж Засгийн газраас энэ саналыг дэмжсэн. Гаднаас оруулж ирж байгаа зарим тоног төхөөрөмжийг авч Засгийн газар соёлын байгууллагуудад хүлээлгэн өгнө гэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан энэ фестивалийг зохион байгуулахад 9.6 тэрбум төгрөгийн зардал гарна, үүний найман тэрбумыг Засгийн газраас гаргаач гэсэн хүсэлт тавьсан юм байна. Харин их ойг тэмдэглэх үндэсний хорооноос хоёр тэрбумыг гаргая гэж тохирсон тухай ЗГХЭГ-ын дарга С.Батболд дурьдаж байсан. Гишүүн З.Энхболд, тэр фестиваль зохион байгуулахтай холбоотой тоног төхөөрөмжийн жагсаалтыг хасах хэрэгтэй. Ой болно гэж их үнэтэй хөгжим аваад дараа нь соёлын ордондоо шахах юм уу. Нэг сая төгрөгөөр дэлгэц авна гэж юу гэсэн үг юм бэ гэсэн бол гишүүн Н.Батбаяр, есөн тэрбум гаруй төгрөг зарцуулна гэж байна. Тэгэхээр нэг өдөрт шоу цэнгээнд 300 сая төгрөг зарцуулна гэсэн үг үү. Энэ асуудлыг өмнө нь тооцсон юм уу. Ер нь ажлын хэсэг гаргаад ойн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг тооцохдоо татварыг оруулж тооцсон байна уу, үгүй юу гэдгийг тогтооё. Үнэхээр тооцоогүй байвал энэ асуудлыг хэлэлцье гэсэн гэсэн санал гаргасан. Гишүүд энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан ч цаг хугацаа тулсан, энэ арга хэмжээ манай улсад ирэх жуулчдын тоог өсгөнө, нэр хүндийг өргөх учиртай гэж ярилцаад хуудуутай ч бай энэ асуудлыг УИХ-аар хэлэлцье, харин хэлэлцэх явцад учир-ыг нь олъё гэж тохиролцлоо.

2006.06.15 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button