Сэрээд
Сэрүүн гэмээнэ хангайгаа
Сэрүүн зүүдэлж хэвтэхдээ
Санаа бодлоос хаа ч явсан хэлхээтэй
Сайхан Монгол нутаг гэж юу байдгийг ухаараад
Бадархундаганыхаа арцыг байн байн уугиулж
Базарсадын тарнийг хөнжил дотроо шивнэсэн
Эцэнхий оюутан явсан цаг үе чинь өөр боловч
Эх орноо.. гэсэн хүсэл зориг минь нэг ээ
Дэнлүү цагаан зүстэй янз тансаг эгчийг
Дэгжин хээнцэр ахаас өрсөж уриагүй болохоор
Дэнгийн эрвээхийн чуулган шиг бүжгийн танхимыг орхин
Дэмий л гуниглан алхасан Свердловскийн цэцэрлэгийг санаач
Дотуур байрны амьдрал, этгээд хөгтэй явдал
Доголон нулимстай өдрүүд хичнээн байсныг дурсаач
Нойрсох бүрий зүүдэнд чинь хэн ирснийг яриач
Нов ногоохон мөрөөдөл ямар байдгийг санаач
Тэрхүү алтанхан үдшүүд зүрхэнд үдлээд ирэхийн цагт
Тэнэгхэн хүүгээ та ойлгохын дээдээр ойлгоно
Аав минь та хүүгээ бүү зэмлэ
Алдаж онож явсан оюутан цагаа дурс
Улаанбаатар хот 10.09.1999 он
Д.Болдхуяг