Арьс арчлах маск
Хуурай арьсны маск
Нэг цайны халбага оливын тосыг нэг хоолны халбага жүрж жижиглэсэн луувантай нийлүүлж өтгөн зутан болтол нь хутгана. Нүүрэндээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угаана.
Мөн цонхигор, ядарсан царайг ганцхан ширхэг улаан лооль өнгийг нь сэргээж булбарай зөөлөн болгодог. Улаан лоолийг нухшилж нүүрэндээ түрхээд 15 минутын дараа угааж тэжээлийн тос түрхэнэ. Төмсний нухшийг мөн дээрх маягаар ашиглаж болно.
Тослог арьсны маск
Нэг ширхэг алимыг хальсалж жижиглэн хэрчээд бага зэрэг сүү нэмж буцалгана. Зутан шиг болтол нь нухшилж хутгаад бага зэрэг хөргөж арьсанд түрхээд 20 минутын дараа бүлээн усаар угаана.
Сэвх толбо арилгах маск
Хэрэв арьс тань сэвхтэж хар толбо тогтсон бол зөгийн бал, нимбэгний маск танд тусална. Нэг ширхэг нимбэгний шүүсийг шахан авч хоёр хоолны халбага зөгийн балтай хольж сайтар хутгаад нүүрэндээ түрхэж 15-20 минутын дараа бүлээн усаар угаана. Їлдэгдлийг нь хөргөгчинд хадгалаад дахин хэрэглэж болно.
Тэжээлийн маск
Зөвхөн дан зөгийн балаар тэжээлийн маск тавьж болно.