Л.Гүндалайн толгойлсон Байлдан дагуулал хүний аминд хүрэв
Л.ГҮНДАЛАЙ ТЭР ХҮН ХААНА ЯВЖ БАЙСНЫГ БИ ЯАЖ МЭДЭХ ЮМ
Бороо гоулд-ыг зорьсон хүмүүсээс нэг нь нас барсан талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ талаар Ард түмний намын дарга Л.Гүндалай, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн-ий тэргүүн Ж.Батзандан нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ард түмний намын гишүүн, Чингэлтэй дүүргийн иргэн 60 орчим настай Б.Батсуурь уржигдар өөрийн нам, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн-ийхөнтэй хамт Бороо гоулд компанийг зорих замдаа амь насаа яагаад алдах болсон талаар тэд тайлбар хийсэн. Энэ эмгэнэлт хэрэгт Бороо гоулд компанийн удирдлагыг буруутгаад авсан. Жагсагчид тодорхой шаардлага тавьж, тайван замаар жагсаал хийж Бороо гоулд компанийн аж-лын талбайд очтол өөдөөс нь бүрэн зэвсэглэсэн хамгаа-лалтын албаны 40-50 хүн хүч хэрэглэсэн. Тиймээс уурхайн уулыг тойрч хоёр цаг хэртэй яваад байлдан эзлэсэн. Энэ үед хамгийн түрүүнд явсан Ард түмний намын гишүүн Б.Батсуурь хамгаалалтын албаныхны цахилгаан бороохойд өртөж эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан хэмээн өгүүлсэн юм. Гэхдээ хамгийн сонин нь тэдний ярьсан зүйл үргэлж зөрж байв. Бүргэд хамгаалалтын албаны 20 эсвэл 50 хүн байсан. Талийгаач жагсагчдын хамгийн түрүүнд эсвэл сүүлд явсан, эмнэлэг рүү аваачих замд нас барсан гэж нэг нь хэлтэл, нөгөө нь Бороо гоулд компанийн үүдний өрөөнд амьсгал хураасан гэх мэтчилэн илт зөрүүтэй ярьж байсан. Үүний дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Та Эрүүл мэндийн сайдын хувьд талийгаачид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар бодсон уу?
Л.Гүндалай
-Хамгийн түрүүнд би манлайлж явсан. Чадалтай, залуу, шөрмөстэй нь жагсаалыг манлайлж, хамгийн настай нь хойно хоцрох нь ойлгомжтой шүү дээ. Тэр хүн хаана явж байсныг би яаж мэдэх юм. Жагсагчдаас нэг хүн бороохойдуулж бие нь муу байна гэж дуулсан. Бидэнтэй явж байсан эмч түүнийг үзэж, Бороо гоулд-ынхан үүдний өрөөндөө оруултал нас барсан гэсэн. Түүнийг Зүүнхараагийн эмнэлэг рүү авч явах үед замдаа нас барсан болов уу гэж би бодсон. Гэтэл Бороогийн үүдний өрөөнд амьсгал хураасан дуулдсан. О.Магнай Б.Батсуурь гуай хамгийн түрүүнд явж байгаад хамгаалалтынханд бороохойдуулаад унахад Бороо гоулд-ынхнаас Та нар энэ хүнд тусламж үзүүлээч. Бид адилхан монгол хүмүүс шүү дээ гэж хамгаалалтын албаныханд хандан дотогш нэвтрүүлсэн. Тэд авч болох бүх арга хэмжээг авсан. Хиймэл амьсгаа гээд янз янзын л юм хийж байх шиг байсан.
АТН-ын гишүүн Цэцгээ -Би талийгаачаас хоёр алхмын хойно явж байсан. Хамгаалагчид, хэрэглэ гэж өгсөн бороохойг одоо хэрэглэхгүй бол хэзээ гэж орилолдон биднийг хайр найргүй балбаж байсан. Тэгээд талийгаач бороохойд оногдон унасан. Миний дэргэд манай эмч явсан. Түүнд тусламж үзүүлээрэй гээд бид талий-гаачийг орхиод цааш явсан нь үнэн. Энэ хэрэгт АТН, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн-ийнхөн ямар ч буруугүй. Хариуцлагыг алт ухагчид хүлээх ёстой гэсэн юм.
АЛТ ХАДГАЛДАГ ӨРӨӨНД ДАЙРАН ОРОХЫГ ЗАВДСАН
Бороо гоулд компанид болж буй үйл явдлын эргэн тойрны асуудлаар тус компанийн Ерөнхийлөгч Пол Корпи, Засгийн газартай харилцах ба корпорацын хөгжлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч И.А.Коварский нар мэдээлэл хийлээ.
Энэ оны эхээр эрхэм гишүүн Л.Гүндалайн АТН хэд хэдэн шаардлага бүхий бичгийг Бороо гоулд компанид ирүүлсэн бөгөөд хариуд аливаа улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Саяхан Сентерра Гоулд инк корпорацын вэб хуудаснаас Л.Гүндалай гишүүн 50 сая ам.долларын асуудлыг олж харсан байна. Good Wile гэх санхүүгийн хэллэг байдаг бөгөөд олон улсын практикт хэрэглэгдцэг. Энэ нь Засгийн тазарт мөнгө төгрөг өгсөн гэх ямар ч утга агуулаагүй, компани хоорондын төлбөрийн шилжүүлэг гэж ойлговол зохино. AJR компаниас Сентерра гоулд Бороогийн ордыг худалдаж авахдаа анхны үнэ дээр 50 сая ам.доллар нэмж төлсний баримт л байсан юм гэлээ.
Бороо гоулд компанийн уурхайд болж байгаа үйл явдлын тухайд АТН, ЭНИХ-ий удирдагчид хоёр автобус дүүрэн 200 -аад хүн аваачсан бөгөөд тэд уурхайн тал-бай руу нэвтэрч орсон гэнэ. Тэдний дотор өндөр настан, согтуу хүн цөөнгүй байсан аж. Энэ үед АТН-ын дарга Л.Гүндалай үйл ажиллагаагаа зогcоохыг шаардаж, хаягдлын цэг рүү явсан бохир усны хоолойг тасална хэмээн сүрдүүлсэн байна. Тиймээс бид арга буюу уйл ажиллагаагаа зогcоосон гэж тэд хэллээ.
Өчигдөр өглөө уурхайн талбайн гадна хоноглосон 60-аад хүний хагасыг Л.Гүндалай гишүүн дагуулан бүтээгдэхүүн буюу алт хадгалдаг өрөөнд нь дайран орохыг завдаж, ажилчдыг айлган сүрдүүлж, үйлдвэрлэл рүү чулуу шидсэн гэж Пол Корпи ярьсан. Мэн Засгийн газрын холбогдох хүмүүстэй уулзаж, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуупж байгаагаа хэлсэн гэнэ.
Эцэст нь энэ оноос буюу гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх хөнгөлөлтийн хугацаа дуусахаас жилийн өмнө орлогын албан татвараа төлж эхлэх, эсвэл томоохон хэмжээний шинжилгээ, оношилгооны төв байгуулж өгөх саналаа ч тавьсан гэдгээ мэдээлэв.
Уржигдар Бороо гоулд-ын орчим хүний амь нас хохирсонд харууслаа илэрхийлээд, энэ явдалд тус компани ямар ч холбоогүй гэдгээ хэлснээр хэвлэлийн хурал өндөрлөсөн юм.