Мянган оны хойно

Элбэг баян хийгээд, өлсгөлөн ядуу аж төрлөө гэвч,

Энэ нь мянган оны хойно хэнд хамаатай билээ
Өөрийн хүслээр аж төрөх гэдэг жаргал биш үү
Өнгөрсөн хойноо чандар болоод харамсаж чадах билүү

Чамайг бодоод гэрэлт дуртгал зүрхэний угаас бадамлаж
Чандага цээжийг гийгүүлж байвал жаргал биз ээ
Намайг дурсаад элгэнд дотроо шүүрс алдан үгүйлбэл
Насан туршдаа сэтгэл бардам алхах биш үү би

Үзэсгэлэн бүхэн салаа мөчирт хуваагдах хирнээ
Өөрийн чинь юу намайг ийн татдагийг хэрхэн мэдэх билээ
Өвс болон ургавч нэг нугад, шувуу болон нисэвч нэг тэнгэрт
Өдөр өдрийн нарны туяанд хамтдаа дулаацах юм сан даа

Ай мянган оны хойно юу чухал вэ?

Улаанбаатар хот 2005 оны 9 дүгээр сарын 24-нд
Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button