Хан хүү, гүнж хоёр очсон газартаа инээмсэглэл бэлэглэж байлаа

Монголын оронд анх удаа хәл тавьж байгаа эрхэм дээд зочдын айчлалын арга хэмжээ Нийслэлийи Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр, гэргий М.Мөнхдэлгэр нартай элэгсгээр уулзаж ярилцсанаар эхэлсэн юм.

Дараа нь бор ногоон хослолтой ханхүү, хар савхин пиджак, цагаан цоохор хослолоор гоёсон гүнж дагалдах хүмүүсийн хамт Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газрын байрнаас хөдлөв. Ханхүү Биллем Александр, эрхэмсэг гүнж Максима нар 10.00 цаг гэхэд Төрийн ордонд хүрэлцэн ирсэн юм. Тэднийг хүндэт харуулын цэрэг жагсан үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимтэй угтлаа. Харин УИХ-ын дарга Ц.Нямдорж Төрийн есөн хөлт цагаан сүлдний дэргэд зочдоо угтсан юм. Тэд УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцаж, дараа нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Зочид эндээс хөдлөөд ХАС банкыг зорьсон юм. Тэднийг мөнгөн аяга, цэнхэр хадаг барьж угтсан топ модель БГантогоогоос гадна тэнд байгсад хүрээлэн угтлаа. Хэдийгээр төрийн тусгай хамгаалалт гарсан ч цугласан олон зүтгэсээр ханхүү Биллем Александр, эрхэмсэг гүнж Максима нарыг ойрхоноос тухтай харж авсан. Даруухан инээмсэглэх ханхүү, гүнж хоёр ч монголын ард түмэн халуун дотно хүлээн авч байгаад баярлан талархаж баруун гараа өргән даллаж мэндчилгээ дэвшүүлж байлаа.

Харин дараа нь төлөөлөгчдийг тус банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг угтан авлаа. Монгол Улс дахь бичил санхүүгийн үйлчилгээгээр мэргэшсэн тус банкны үйл ажиллагаатай танилцаж санаа бодлоо солилцсон юм. Энэ үеэр хөгжиж байгаа орнуудын ард иргэд санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлж ажилладаг Олон Улсын Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэг
байгууллагаас Хас банкинд олгож байгаа Санхүүгийн ил тод байдлын шагнал-ыг гардуулсан юм.
Мән туе банкны бичил зээлдэгч нартай уулзаж, тусгайлан барьж бэлтгэсэн Кибер гэр-т зочилсон аж. Ханхүү Биллем Александр, эрхэмсэг гүнж Максима нар гэрээс гарахдаа бичил зээлдэгч нартай уулзаж дурегалын зураг татуулж харагдсан. Тэгэхдээ ирэх жил уулзъя гэж халуун дотноор гар барин саллаа.

Дараа нь ханхүү Виллем-Александр, эрхэмсэг гүнж Максима нар дагалдах хүмүүсийн хамт ҮI бичил хорооллыг зорив. Тэнд тус банкны зээлдэгч модон эдлэл үйлдвэрлэгч Ц.Сугарынд очиж ажил, амьдралтай нь танилцах гэж байгаа нь энэ.
Ц.Сугар зочдод хийж бүтээсэн зүйлээ үзүүлж халуун дотноор ярилцав. Дараа нь зочид Үндэсний түүхийн музейн ховор үзмэрүүдийг үзэж Монголын түүх соёл, уламжлалт ёс заншлаар чамгүй бахархах шиг санагдсан.
Эхний өдрийн арга хэмжээ үүгээр өндөрлөв. Хан хүү, гүнж нарын албан ёсны айлчлал үргэлжилж байна.

(Өнөөдрийн монгол 115/285)
Ц.Хатанхандмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button