Дэмжигдэх магадлалтай хориг
Хоригт Хүүхдэд олгох тэтгэмжийг бэлэн мөнгөн хэлбэрээр олгох төдийгүй, мөнгөн бус хэлбэрээр олгож, тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг сайтар судлах хэрэгтэй байна гэж заасан байна. Хоригийн энә агуулга Ерөнхийлөгч улс төрийн талаар нэн тодорхой товч байр суурь баримтласныг илэрхийлжээ. Энд хүүхэд бүрт 10 мянган төгрөг бэлнээр олгох гэсэн АН-ын амлалт, шинээр гэр бүл бологедод 500 мянга, сая төрсен хүүхдэд 100 мянган төгрөг олгох тухай МАХН-ын амлалтын аль алинд нь адилхан хориг тавьжээ. Гэхдээ хүүхдэд олгох тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх тухай саналыг сайтар судлахыг заасан байна.
Тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай Ерөнхийлөгчийн энэ санал АН-ын байр суурьтай ижил байгаа нь анзаарагдаж байна. Хоригийн, энэ үзэл санаа нь Ерөнхийлөгчийг намууд улс төрийн хэрүүлийн бай болгох гэдэг байнгын оролдлогод хариулт өгсөн шинжтэй болжээ.
Эндээс тод харагдаж буй өөр нэгэн зүйл бол Сургуулийн хүүхдийн өдрийн хоол хөтөлбөрт УИХ-ын анхаарлыг хандуулах гэсэн эрмэлзлэл юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тэттэмжийн мөнгөний бэлэн бус хэлбэрийг зориулж болохыг Ерөнхийлөгч эаажээ. Сургуулийн хүүхдийн өдрийн хоол нь сургууль завсардалтыг багасгах, хүүхдийн боловсролыг чанаржуулах, эрүүл мэндийг хамгаалах, өрх гэрийн амьжиргааг дэмжих зэрэг наад зах нь 4-5 онцгой чухал үүрэгтэй гэж Ерөнхийлөгч үзжээ.
Энэ тухайд Ерөнхийлөгч өнөө хаврын УИХ-ын чуулганы нээлт дээр тодорхой саналыг дэвшүүлсэн юм. Гэвч тэрхүү саналд УИХ-д тодорхой ач холбогдол өгөлгүй орхисон нь хориг тавих бас нэгэн шалтгаан болсон аж. Хүүхдийг сургууль дээр нь өдөр хооллох нь онцгой ач холбогдолтой гэж УИХ-ын эрхэм гишүүн Р.Нямсүрэн үзэж байгаа юм байна. Иймээс боловсролын салбарын олон шатанд алба хашиж, зузаан туршлага суусан тэрбээр Ерөнхийлөгчийн хоригийг хамгаас чухалд үзэж байгаа аж.
Тэрбээр Өлсч ходоод нь хонхолзоод байгаа хүүхэд зааж байгаа хичээлд анхаарлаа бүрэн хандуулж чаддаггүй юм. Энэ нь зөвхөн манайд байдаг үзэгдэл биш юм билээ. Бид сургуулийн хүүхдийг өдөр хооллодог БНСУ-ын туршлагыг судлаж байсан юм. Тэднийх эдийн засаг нь хямарч, шилжилтийн бэрхшээлийг туулж байсан үеэсээ сургуулийн хүүхдүүдээ хооллож эхэлсэн юм билээ. Тэр үеэс хойш 20 орчим жил өнгөрсөн ч хүүхдүүдээ хооллосоор байгаа юм. Ингэж хооллох нь бүр цаад утгаараа нийгмийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд нь тустай болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
. .. Харин хүүхдэд ямар хоол өгөх вэ гэдэг тэнд чухал асуудал болсон байна. Гамбургер зэрэг хачиртай талхны төрлийн хоол удаан идэж, шингэн зүйл их уусан хүүхдийн жин нэмэгддэг байна. Үүнээс бол хүүхдийн жин хурдан нэмэгдэж байгаа учир хоолны бүтцийг өөрчилж байгаа юм билээ гэж эрхэм гишүүн ярьж байна.
Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулж Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохыг Олон улсын эдийн заегийн байгууллагууд дэмждэг юм. Харин тэтгэмжийг бэлэн мөнгөний хэлбэрээр олгох нь тийм ч таатай хэлбэр биш гэж тэд үздэг юм билээ. Иймээс Ерөнхийлөгч тэр тэтгэмжийг сургуулийн хүүхдийн хоолны мөнгө болон бусад бэлэн бус хэлбэрээр олгох тухай шаардаж хориг тавьсныг би дэмжиж байна. Хүүхдэд тэтгэмж олгох тухай тэр тогтоолд зарим дутагдал бий.
Гэр бүлийн хөрөнгө чинээг үл харгалзан бүх хүүхдэд мөнгө тараах нь буруу. Бололцоотой айлын хүүхдэд сард 3000 төгрөг олгох нь тэдэнд юу ч биш. Харин ядуу айлын хүүхдэд бол чухал зүйл. Иймээс тэтгэмжийн мөнгө авбал зохих өрх гэрийг маш нарийн тодруулан, тэдэнд олговол зохилтой байсан юм. Хүүхэд бол хүүхэд гэсэн утгаар мөнгийг хавтгайруулан тараах нь тухайн хөрөнгийг аманд ч үгүй, хамарт үгүй үрэн таран болгож байгаа юм.
Нөгөө талаар мөнгө олгох цаг хугацааны хүчин зүйлийг сайтар бодох ёстой. Дусагнуулах байдлаар cap бүр гурван мянгыг олговол тэр нь идэх, уух төдийхөн болоод ямар ч үлдэцгүй өнгөрнө. Харин ядахдаа жилд хоёр хувааж олговол тэр мөнгөөр хүүхэд хаварт нь зуны хувцсаа, намарт нь өвлийн хувцсаа бэлтгэчихнэ шүү дээ. Тухайн тэтгэмжийн наад захын ач тус энэ мэт юм.
Ер нь зарцуулж буй мөнгөнд зориулалтын утта гэж эдийн засаг,…улс төр, нийгмийн хүрээний том асуудал байдаг. Энэ зориулалтын утгыг дээшлүүлэх гэж Ерөнхийлөгч хориг тавьжээ гэж би ойлгож байна. Хүүхдэд зориулах гэж буй тэтгэмж нь өрх гэрийн хөгжлийг дэмжсэн, хөрөнгө оруулалтын шинжтэй байвал зүгээрсэн. Социализмын үед олгож байсан олон хүүхэдтэй эхийн одон, хүүхдийн мөнгө зэрэг нь цөөн хүн амтай манай улсын нөхөн үржихүйд чухлаар нөлөөлсөн гэдэг нь ортой бизээ гэж Ч.Улаан ярьж байлаа.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн хориг эв нэгдлийн Засгийн газраас дэвшүүлж тавьж улмаар УИХ-аас дэмжлэг хүлээсэн нийгмийн халамжийн чиглэлийн бодлого, арга хэмжээг улам үр дүнтэй, утга төгөлдөр болгох гэсэн агуулгатай тул олон нийтээс өргөн дэмжлэг авах магадлалтай байна.
(Өнөөдрийн монгол 115/285)
Ш.ЦЭРЭНПИЛ