Нидерландын ханхүү, үзэсгэлэнт гүнжийн халуун өдрийн халуун айлчлал

Эрхэмсэг ханхүү Виллем Александр, гүнж Максима нарын монгол түмэнтэй танилцах ажлын эхлэл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяртай уулзах байв.

Виллем Александр, Максима хоёр хар хослолоор ижилсэж, гүнж том бүрх өмссөн байлаа. Нидерландын гүнж, ирээдүйн хатан хаан сэтгэл татам сайхан бүсгүй ажээ. Энэ үеэр ханхүү гүнж хоёр нийслэлийн хүндэт иргэний дурсгалын дэвтэрт гарын үсэг зурж, хотын захирагчаас дурсгалын зүйл гардан авсан юм. Харин дараа нь хүндэт харуулуудын жагсаал, үлээвэр найрал хөгжмийн эгшигтэй зэрэгцэж УИХ-ын дарга Ц.Нямдорж эрхэм зочдыг Төрийн ордны хойд гол хаалганаа угтан авлаа.

Нидерландын Сангийн сайд Монголд хайртай

Ханхүү Вильям Александр, гүнж Максима нар эхлээд УИХ-ын даргатай уулзалт хийв. Үүнийг сурвалжлах эрхийг цөөн хэдэн телевизэд олгосон байсан учир уулзалтын уур амьсгалыг мэдэх боломжгүй байлаа. Гэхдээ албан мэдээгээр бол УИХ-ын дарга, манай улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж, тусалж ирсэн Нидерландын ард түмэнд баярлаж талархдагаа энэ үеэр дуулгасан байна. Эрхэмсэг ханхүү Виллем Александр усны нөөц, менежментийг сайжруулах тухайд сэтгэл тавьж, үүний тулд олон улсын хэмжээнд цөөнгүй ажил өрнүүлж байжээ. Иймээс Монгол Улсын цэвэр усны нөөцийн нэгдсэн төлөвлөгөө, менежментийг Нидерланд улсын туршлагад тулгуурлан боловсруулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга хэлж амжжээ. Нидерландын Сангийн сайд хоёр ч удаа манай улсад ирээд Монголд их сэтгэлтэй болсон. Их чухал хүн Монголд хайртай байгаа гэж ханхүү уулзалтын үеэр хошигносон байна. Мөн төрийн есөн хөлт цагаан тугийг Чингис хаан авч явж байсан уу гэх мэтээр олон ч зүйлийг УИХ-ын даргаас шалгаасан аж.
УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа хагас цаг хожимдох нь нэг хэсэг хэвийн үзэгдэл болоод байв. Иймээс Ц.Нямдорж дарга санал гарган чуулган эхлэх хугацааг хойшлуулж 10 цаг болгосон ч төрийн түшээдийн цаг барьдаггүй зан аанай л хэвээр байгаа. Нидерландын ханхүү, гүнжийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцах үед ч төрийн түшээдийн тал хувь нь эзгүй байлаа. Чуулганаар энэ үед Санхүүгийн түрээс, лизингийн тухай хуулийг хэлэлцсэн юм. УИХ-ын дарга гишүүдийнхээ нэрийн өмнөөс Нидерландын ард түмэн, Засгийн газарт хөгжил, дэвшил, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн.

Монголчууд Нидерланд андаасаа юугаа ч нуусангүй

Ханхүү, гүнж хоёрын дараагийн буудаллах газар нь ХАС банк байв. Максима гүнж Олон улсын ядууст туслах зөвлөлдөх бүлэг хэмээх байгууллагын гишүүн ажээ. Хөгжиж байгаа орнуудын ард иргэд санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлдэг уг байгууллагаас ХАС банкинд санхүүгийн ил тод байдлын шагнал өгснийг Максима гүнж гардуулсан. Гүнж, ийм шагнал хүртсэн тавхан байгууллагын нэг нь, бас арилжааны цорын ганц байгууллага нь ХАС банк боллоо гэж шагнал гардуулахдаа хэлсэн юм. Хас банк уг шагналыг хоёр дахь удаагаа хүртэж буй нь энэ ажээ. Гүнж, ханхүү хоёр энэ үеэр тус банкны кибер гэр-ээр зочилсон. Харилцагч нарынхаа бүтээгдэхүүнийг дэлгэж, тохижуулсан уг гэрт зочид ХАС банкны харилцагч хоёр малчны хамт ярилцаж тухалсан юм. Үүний дараа ХАС банкны харилцагч Ц.Сугарынд очихдоо монголчуудын бодит амьдралыг Нидерланд андуудаасаа огтхон ч нуусангүй. Мебель эдлэл үйлдвэрлэдэг Ц.Сугарынх Ард Аюушийн гэх гэр хороололд амьдардаг ажээ. Хүн тавьдаг газар, хогтой жалганы наагуур эргэж уул өөд өгсөн энхэл, донхолтой шороон замаар гудчуулан явах нь зочдод маань үзээгүй зүйл нь байсан болов уу. Гэвч ханхүү, гүнж хоёр үүнийг огтхон ч тоогоогүй шинжтэй машинаасаа бууж, уулын орой дээрээс нийслэлийг харахад гоё юм, тэнд Чингис хааны зураг байна гэж ярих сонсогдсон. Ц.Сугарынх мебель ор, шүүгээ үйлдвэрлэдэг ажээ. Орныхоо матрассыг ч өөрсдөө оёдог байна. Ханхүү гүнж хоёр Ц.Сугараас зээл авахад хэцүү байсан уу, зээлийн байцаагчтай хэдэн удаа уулзсан бэ, хашааны газар өөрийн чинь эзэмшлийнх үү зэргийг асууж байв. Мөн бизнесээ өргөжүүлэхийг хүсч ажилчидтай нь элэгсэгээр гар барьж байлаа.
Үүний дараа ханхүү, гүнж хоёр Үндэсний түүхийн музейд зочилсон. 1924 онд байгуулагдсан тус музей Нидерландын музейтэй хамтарч олон улсын судалгааны төслүүд хэрэгжүүлж буй ажээ. Үүний нэг нь Нидерландын Prince Glans сангаас санхүүжүүлж буй Хаяг тайлбар шинэчлэх төсөл юм байна. Төслийн дунд музейн 10 танхимын 110 тайлбар, 800 гаруй хаягийг шинэчилжээ. Үзэсгэлэн үзсэний дараа монгол залуусын төлөөлөгчидтэй уулзсанаар ханхүү, гүнж хоёрын өчигдрийн аялал өндөрлөсөн. Товчхон дүгнэвэл энэ аялал халуун өдрийн халуун айлчлал болсон юм.
Ханхүү, гүнж хоёр өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд зочилж, Яармагийн дэнжид нөхөрлөлийн хөгжмийн гэсэн тодотголтой наадмыг үзэж сонирхоно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button