Ханшийн огцом уналт нь ашигт малтмалын үнэ ч гэсэн буурдаг гэдгийг харуулсан дохио боллоо

Энэ талаар болон ашигт малтмалын үнэ ханш, шинэ хуулийг тойрсон асуудлаар мэргэжилтний үгийг дуулгая. Эдийн засгийн ухааны доктор С.Авирмэдтэй ярилцлаа.

-Алт, зэсийн үнэ унасан тухай мэдээллийг та дуулсан байх. Гэнэтийн ашгийн татварын тухай хууль батлан гэнэт их ашиг олохоор найдаж байсан манай улсын хувьд энэ мэдээ тийм ч аятайхангүй сонсогдож байна?
-Манай улс ашигт малтмалын гэнэтийн ашгийн татварын хууль баталсан нь зарчмын хувьд зөв ч байж мэдэх юм. Үндсэн хуульдаа газар төрийн мэдэлд байна, ард түмний мэдэлд байна гэж заасан орон чинь газрын доорхи эрдэнэсээ ард түмэндээ хүртээнэ гэсэн үг. Тэр зарчмаар нь авч үзэх юм бол ашигт малтмалын гэнэтийн ашгийн татварын зарчим нь зөв. Харин асуудлыг мэргэжлийн хүмүүсийн хүрээнд хэлэлцүүлэлгүй, асар богино хугацаанд батлан гаргасантай санал нийлэхэд үнэхээр хэцүү. Сүүлийн сард алтны үнэ унц нь 700 ам.доллар байсан. Өчигдрийн мэдээгээр зэсийн үнэ нэг өдрийн дотор 20 гаруй хувиар буурлаа гэж сонсогдсон. 700 гаруй ам.доллар байсан алтны үнэ 540 амдоллар болсон байсан. Гэтэл манай хууль тогтоогчид болохоор өнөө маргаашдаа /00, 800 байгаа нь үнэн шиг үүрд ийм өндөр үнэ ханштай хэвээр байна гэж ойлгоод байх шиг. Ашигт малтмалын үнэд ч гэсэн өөрчлөлт ордог гэдгийг ханшийн энэ огцом өөрчлөлт харууллаа. Тэгэхээр нэг талаар энэ хуулийн ач холбогдол алдагдаж байна гэсэн үг юм.

-Манай төрийн түшээд энэ хуулийг баталж гаргахдаа, олох мөнгөө эхэлж тооцоолоод, юунд зарцуулах тухайгаа ч яриад авсан. Ханш цаашид энэ хэвээр буураад байвал асуудал ямар хэмжээнд хүрэх бол. Энэ талаар таны байр суурийг сонирхоё?
-Ашигт малтмалын гэнэтийн ашгийн татвар 68 байх юм уу , 28 эсвэл 98 хувьтай байх юм уу гэдгийг маш нарийн тооцоо үндэслэлтэйгээр шийдвэрлэх ёстой байлаа. Гэтэл манай төрийн түшээд алтны үнэ 500 доллараас дээш, зэсийн үнэ 2600-гаас дээш ам.долларын ханштай байна гэсэн анхны хувилбараа өсгөж хуульдаа хийсэн. Хоёрдугаарт, гэнэтийн ашгийн тухай энэ асуудлыг зарчмын хувьд эхлээд Ашигт малтмалын үндсэн хуульдаа суулгаад шийдээд өгөх ёстой байсан. Гэтэл Ашигт малтмалын тухай үндсэн хууль нь яригдаж эхлээгүй байхад гэнэт дундаас нь хоёр төрлийн ашигт малтмалыг сугалж авсан нь буруу шийдвэр болсон. Тийм байж, гэнэтийн ашгийн татвараас тэд орно, тэрнээс ньтэдийгнь ардтүмэндээөгнө, тэдийг нь хүүхдийн 10000 төгрөг болгоно гэх мэтээр яриад явчихсан шүү дээ. Зүй нь болбол ард түмний тусын тулд энэ асуудлыг шийдэж байгаа юм бол энэ хуулийн улмаас цаашид ямар үр даалгавар гарах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй байсан.

-Ашигт малтмалын үнийн өсөлтийг ард түмэнд илүү наалдацтайгаар өөрөөр хэрхэн шийдвэрлэх боломж бий гэж та үзэж байна?
-Гэнэтийн ашгийн татвар гэдэгт зөвхөн хоёр төрлийн ашигт малтмалын л олборлолтын орлого яригдаж байгаа шүү дээ. Алт, зэс хоёр. Зэсийн хувьд мэдээж төрийн өмчийн үйлдвэрийн газар болох Эрдэнэт гол татвар төлөгч байдаг. Эрдэнэт өнөөг хүртэл төрийн мэдлийн хэвээр байгаа учраас төр өөрийн өмчийн үйлдвэрийн ашгаас ямар хэмжээний татвар авахаа төр мэддэг, төр тодорхойлдог байх учиртай гэдэг талаасаа бол энэ хууль яагаад гарсан талаар маргах зүйл байхгүй. Тэгэхдээ ашигт малтмалын ханшийн өөрчлөлтөөс орж ирэх тэр мөнгийг хувааж аваад, тэр тэдийг ав, энэ өдийг ав гэж хуваарилах маягаар зохицуулалт хийх нь буруу гэж би үздэг. Уг нь төр дараа дараагийн ашгаа зөв тооцож ажиллах юм бол Эрдэнэт үйлдвэрээ улам өргөжүүлж, зөвхөн баяжмал гаргадаг биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлон жинхэнэ ашиг олж чаддаг хэмжээнд хүргэхийн төлөө ажиллах ёстой байсан. Сүүлийн 20, 30, 40 жил бид Эрдэнэт үйлдвэрийг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болгоё гэж ярьж, мөрөөдөж байгаа. Тийм болохоор зэсийн үнэ жаахан өсч, үйлдвэр мөнгөтэй болоод ирвэл цаашид өргөжиж хөгжих боломж байхбайлаа.

-Алт гэснээс сүүлийн үед Гэвч үнийн ашгийн татвараас болоод төв банкинд авчирч тушаадаг алтны хэмжээ буурч байгаа талаар мэдээлэл их гарах болсон. Бодит байдалд ямар байгаа бол?
– Татвар нэмснээр улсын төсвийн орлогыг ихээхэн нэмэгдүүлнэ гэсэн тооцоо байсан нь ойлгомжтой. Гэтэл өнөөдөр энэ найдвар талаар өнгөрч мэдэхээр байна. Татварыг нь ихэсгэчихээр хувийн хэвшлийн үйлдвэрүүд Төв банкинд алт тушаахаа больсон. Баянхонгор, Заамар, Архангайд бэлэн мөнгө өвөртөлсөн хятад, солонгосчууд газар сайгүй хөлхөлдөж, алтыг нь газар дээрээс нь шууд авч байна. Хэн 60,70 хувийн татвар төлөөд улс эх орныхоо валютын нөөц энэ тэр юм бодоод байх билээ дээ. Хамгийн түрүүнд хувийн эрх ашиг л явдаг биз дээ. Тэгэхээр энэ байдал хэдийгээр хууль зөрчсөн үйлдэл мэт боловч хувийн сонирхол шүү дээ. Хууль гарсны дараа алтаа тушаахаа больсон гэсэн мэдээ, тоо баримт олон л гарсан байдаг. Хоёрдугаарт, алтнаас дор хаяж нийт орлогынхоо 7.5 хувийг авдаг байлаа. Тэр нь ч байхгүй болсон. 30,40 мянган нинжа 1.7 тэрбум төгрөгийн алт жилдээ тушаадаг гэсэн тоо байдаг. Энэ бол барагцаалбал, гурван тэрбум төгрөг төв банкаар дамжиж байна гэсэн үг. Тэгвэл өнөөдөр алт олборлогчид алтаа банкнаас гадуур наймаалаад байхаар далд эдийн засаг улам дэвэрнэ гэсэн үг юм. Энэ талаар харилцан адилгүй байр суурь илэрхийлдэг хүмүүс бий. Жишээ нь, дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ цаашид ч нэмэгдэнэ гэж үздэг хүмүүс бий. Үнэхээр ч энэ нь үнэний хувьтай. Энэ оны эхэнд нэг тонн зэсийн үнэ найман мянган ам.долларт хүрсэн. Алтны үнэ гэхэд ноднин 400 доллар байсан, энэ найман cap гэхэд 800 доллар болж хоёр дахин өснө гэсэн таамаглаж байсан. Гэтэл өнөөдрийн энэ ханшийн өөрчлөлт дээрх судалгаа арай дэндүү өсгөж хийгджээ гэдгийг харууллаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр манай төр засаг анхаарлаа хандуулах л хэрэгтэй байна.

2006.06.16 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button