Дэгжирхэх хүслийн цаадах нуугдмал айдас
Бас хүзүүн дээрээ аалз, хилэнцэт хорхой шивүүлсэн байх нь хүнийг юунаас ч хараат бус, үзэл бодолдоо үнэнч харагдуулдаг тул сүүлийн үед залуусын мода бопжээ. Харин охид ихэнхдээ эрвээхэй, сарнай, соно, загас шивүүлж байгаа гэнэ. Хамтлаг, дуучид шивээсийг тайзны гангараа болгож хэрэглэсээр удсан. Авангард хээгээр гангарсан Харанга-ийн Б.Лхагвасүрэн, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Чоно хамтпагийн Д.Дэрмээ, дуучин Б.Сарантуяа, зураач С.Саранцацралт гээд олны танил шивээстэнг жагсааж болно. Шивээсээр гангарах болсныг шүүмжлэх гээгуй ч үүний цаана эрсдэл бийг охид, хөвгүүд анхаарахад илүүдэхгүй. Гараг салоны шивээсчин Б.Баттөрийн ярьснаар шивээс хийснээр хүний биед онц нөлөө үзүүлэхгүй ч зарим нэгний биеийн онцлогоос хамаарч бие эвгүйрхэх, халуурах шинж тэмдэг ажиглагддаг гэнэ.
Түүнчлэн хүний арьсанд хүрэлцэж, шарх үүсгэж байгаа болохоор ДОХ/ХДХВ-ийн халдвар тархаах магадлал бийг мэргэжлийн хүмүүс сануулдаг. Нийслэлд одоогоор шивээс хийдэг 50 гаруй гоо сайхны газар бүртгэгдсэн байна. Үүний цаана албан бусаар хэд бийг хэлэхэд хэцүү. Тэднийг эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж буй эсэх, нэг удаагийн зүү тариур, баталгаат будаг хэрэглэж буй үгүйг хянах боломж бүр ч бага байна. Наад зах нь шивээсчдийг нэгтгэсэн албан ёсны холбоо, эвлэл байхгүй, тэдэнд мэргэжлийн шалгуур тогтоож үнэмлэх, сертификат олгоогүй байгаа нь өнөөдөр хэн дуртай нэг нь хаа таарсан газраа хүний биед мэс хүргэж байгааг үгүйсгэх аргагүй.
ДОХ/ ХДХВ гэх үг цанаа цаг үргэлж айдас агуулж байгаа өнөө үед халдвар тархах цөөн замыг хэн хүнгүй мэдэх болсон. Бэлгийн замаар, хөхний сүүгээр, цус сэлбэх, зүү тариур, арьс салстад үүссэн шарх соривоор эрсдэл авчрах тэрхүү вирусыг халдах эсэх нь хүнээс өөрөөс нь гол төлөв шалтгаалах ч дээрх гангарах хүслээс ХДХВ халдварлаж болохоор байна. Ихэнх тохиолдолд хүний биед ХДХВ оронгуут ямар ч өөрчлөлт шинж тэмдэг илэрдэггүй аж, Мэргэжлийн хуний ярьснаар ХДХВ нь маш хурдан үрждэг бөгөөд халдвар авсан хүн хэдхэн цагийн дараа гэхэд халдвараа дамжуулах боломжтой болчихдог гэнэ. Халдвар авсан хүмүүсийн 30-40 хувьд нь 2-6 дахь долоо хоногт халуурах, бие сулрах зэргээр ханиадтай төстөй шинж тэмдэг мэдрэгддэг ч ямар ч эмчилгээ хийгээгүй байхад аяндаа зүгээр болдгийг мэдэхэд илүүдэмгүй. Цаашдаа шинж тэмдэггуй үедээ орж хэдэн жилээр үргэлжилдэг, улмаар эерэг бие уургийг бий болсноор сая ХДХВ-ын сорил-оор илрэх боломжтой болдог байна.
(Бизнесийн мэдээ 10/176)
Э.АДЪЯА