58 оргодол, сэжигтнийг эрэн сурвалжилж баривчиллаа
Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд 1022 алдуул мал бүртгэсний 827 нь бод, 51 нь бог мал байна. Цагдаагийн байгууллага малын хулгайн 196 хэргийг илрүүлж, 81 хэргийн эзэн, холбогдогчийг тогтоож хэргийг нь шийдвэрлэсэн байна.
Эдгээр хэргийн улмаас 192,9 сая төгрөгийн хохирол учирснаас 120,2 саяыг нь хэрэг бүртгэлтийн шатанд нөхөн төлүүлжээ. Илрүүлсэн нийт хэргийн 174 нь хөдөө орон нутгийн, 22 нь ңийслэлийн, эрэн сурвалжилж баривчилсан 58 оргодол, сэжигтэн, яллагдагчийн 48-ыг хөдөө орон нутгийн цагдаагийнхан шийдвэрлэсэн байна. Нэгдсэн арга хэмжээний эхний шат зургадугаар cap дуустал үргэлжлэх юм.
Зууны мэдээ сонин 145 /2281/
У. Од