Элэг хэмээх ЭСГYYРИЙН ЦЕХ

Иймээс манай сонин Та 100 насалж чадна шинэ булан нээсэн билээ. Уг буланг ВИП клуб төрийн бус байгууллагын тэргүүн, хоол судлаач Б.ГЭРЭЛМАА хөтөлж байна.

Таван цул эрхтний нэг элэг нь хү­ний хамгийн том булчирхай бөгөөд бие мах­бодын химийн төв лаборатори юм. Эр­дэмтдийн тогтоосноор элэг 80 ор­чим үйл ажил­лагаа явуулж, 5000 га­руй урвалыг зохи­цуулдаг байна. Бие мах­­бодид шаар­дагдах дулааны гурав­ны нэгийг элэг гаргана. Хоногт 2000 литр цус элгээр дамжин өнгөрдөг. Бо­ди­сын солилцоо явуулах, цөс ялга­руу­лах, хоргү­йжүүлэх, хамгаалах үйл ажил­лагаа нь элэгний үндсэн үүрэг. Уураг, нүүрс ус, тослог, ус давс, амин дэм, даа­вар, нөсөө зэрэг бүхий л бо­ди­сын ний­лэгших, задрах, ялгарахад элэг чу­хал үүрэг гүйцэтгэдэг. Хоол боловс­руу­лах эрхтнүүд хоолыг задлан авч өгсөн гаднын бодисуудыг эсүүд хэрэглэх бо­ломжтой болгон өөриймшүүлэн дам­жуулдгийг нь эсгүүрчний ажилтай зүйр­лэж болно.

Ихэнх аминдэм гэдэснээс шимэгдэн үүдэн венээр элгэнд ирж нөөцлөгдөн, бие махбодод шаардлагатай үед зар­цуулагдаж байдаг. Төмөр, зэс зэрэг олон чухал эрдсүүд элгэнд нөөц­лөг­дөнө. Дааврын солилцоонд элэг идэвх­тэй оролцдог. Цус бүлэгнүүлэх про­цес­сыг удирдаж, дархлааны хэд хэдэн онц­гой чухал уургийг ялгаруулж цусанд ний­лүүлнэ. Эмийн болон гаднын хорт бодис ксенобиотик, бие махбодын до­тор бодисын солилцооны явцад үүсдэг хорт бүтээгдэхүүнийг хоргүйжүүлэхэд элэг чухал үүрэгтэй. Хэрвээ эмийн бо­дис бие махбод дотор задрах нийлэг­ших урвалд орж хувиран өөрчлөгдөхгүй бол тэр эм хэдэн зуун хоног,хэдэн ар­ван жилээр ч хүний биед хадгалагдсаар байх байсан. Эдгээр хувирлын 65-70% элэгний эсийн дотор явагддаг. Элэгний хам­гийн аюултай дайсан бол архи юм. Амьтны гаралтай хатуу, царцанги өөх тос байнга хэтрүүлэн хэрэглэх, зун на­­мар мах их идэх, тосонд чанасан хүнс, шарсан түлсэн хоол, өтгөн хар шөл, өтгөн цай зэрэг эрүүл мэндэд ашиг­гүй хоол хүнс элгэнд маш хор­лонтой. Элгийг сэтгэлийн эрхтэн гэдэг нь учиртай бөгөөд сэтгэлийн хямрал, гут­ралаас элэгний үйл ажиллагаа ихээр хямардаг байна. Элэг муудахад хоолонд дургүй болох, хоолны шингэц удааширч, ходоод гэдэс хямрах, дотор муу­хайрах, бөөлжих, гүйлгэх, өтгөн ха­тах, бие сульдаж тамиргүйдэх, хам­раас цус гарах, цус багадах, толгой өв­­дөх, нойр хүрэх, арьс хуурайшин ша­ран­гуй туяатай болох, нөсөө толбо га­рах, бие загатнах, турах зовиур, шинж тэмдгүүд илэрнэ.

Гэхдээ дотор эрхтнүүдээс элэг нөхөн төлжилтөөрөө хамгийн сайн эрх­­­тэн. Түүнийг хорлохоо больж, ачаа­л­­­лыг нь хөнгөлөн сайн энх­рийлж чадвал аравхан хувь нь ажил­тай үлдсэн байсан ч үүргээ сайн гүй­цэт­гэхээр барахгүй, гэмтэж ажиллахаа бо­лиод байсан ерэн хувь нь сэргэж чаддаг.
үүнийг би хувийн туршлагаар мэднэ. Элэгний цирроз эдгэдэггүй гэ­сэн ойлголт зургаахан жилийн өмнө на­дад байсан. Яагаад гэвэл миний ээж ийм өвчтэй байсан бөгөөд байнга эмчийн хяналтанд байж, эдгэвэл­ эд­гэ­хээр эмчилгээ хийлгэдэг байлаа. Хэ­сэгхэн зуур бага зэрэг гайгүй болох бо­ловч дараа нь биеийн байдал нь өм­нөхөөсөө дордсоор л байсан. Сайн гэ­сэн бүхнийг хэрэглэж турших болгон­доо энэ удаа ч заавал тус болно доо гэж горьддог байв. Бидний арга ба­рагдан, найдлага тасарч эхэлж байх үе­д зохистой хооллолтоор биеэ өөрийг нь өөрөөр нь засуулж болох тухай мэдлэгийг бидэнд хүргэсэн буянтай хүнтэй учирсан юм.

Дал хүрсэн ээжийн минь элэгний цир­роз эдгээд дөрвөн жил болж бай­гаа бөгөөд өөр олон өвчнөөсөө салж бид маш их аз жаргалтай байдаг.
Цирроз гэдэг нь элэгний эсүүд ол­ноор гэмтэж, оронд нь холбогч эсүүд үүссэнээр элэгний бүтэц болон элгийг тэжээдэг цусны судаснууд өөрчлөгддөг архаг өвчин. Холбогч эсүүд цус болон тунгалагийн урсгалыг хааж, элэгний үйл ажиллагаа дутагдалд ордог.
Элэгний цирроз үүсэх шалтгаанд халд­варт шар өвчин, цөсний сувгийн үрэв­сэл, төмрийн солилцоо алдагдах, архидалт, буруу хооллолт, элэгний ши­мэгч хамаардаг.
Зохистой хооллож согтууруулах ун­даанаас татгалзаж, халдвараас сэр­гийлж, сайн амарч, сэтгэл санаа өөд­рөг, өөртөө итгэлтэй байж чадвал элэг­­ний гэмтсэн эсүүд бүрэн нөхөн сэр­гэж чадна.
Элэгний цирроз, архаг үрэвсэл­тэй хүн ямаа, үхэр, туулай, гэрийн та­хиа, загасны мах, үхрийн зөв боловс­руул­сан элэг, бөөр, үстэй гүзээ, зүрх, сар­хи­наг, хэлний аль нэгийг сэрүүн ули­ралд өдөрт 100-120 г, нэг өн­дөгний ца­гаан, нэг аяга элгэн тараг, нэгээс хоёр аяга эмчилгээний хоормог, нэг ая­­га шинэхэн ээдэм, нэг атга улаан ээз­­гий, нэгээс хоёр халбага уургийн бал идвэл уургийн нэмэгдсэн хэрэг­цээ­гээ хүндрэлгүй хангана. Урин ду­лаан цагт махаа хасаад, цагаан идээгээ түл­хүү идэж, шар буурцаг, түүний бүтээг­дэхүүн шар буурцгийн сүү, ээдэм, бяс­лаг, нухаш, тос, жанг шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, хулуу хаш, ногоон сонгино, исгэлэн биш жимс­тэй зохицуулан идэх нь сайн.
Зөгийн бал, бурам, мөсөн чихэр өдөрт 2-3 цайны халбага хэрэглэнэ. Бү­тэн үр тариа түүний дотор хошуу та­риа, түүний бүтээгдэхүүн, тухайлбал Гер­кулес гэгддэг нэвс, түүнчлэн арвай, хөх тариа, буудайн бүдүүн гурил, сагад, хальстай тутаргаар хоол, хачир хийж иднэ. Хааяа хушга, фундук бага зэрэг идэж болдог.

Шар буурцгийн, оливын, наран­цэц­гийн, маалингын гэх мэт шүүж тун­гаа­гаагүй ургамлын цэвэр тосыг хоол амт­лагчаар буюу дангаар нь өдөрт 20-25 г хэрэглэхийг зөвлөдөг. Шинэхэн зөө­хий, цөцгийн тос, хонины сүүл, за­гасан тос багаар иддэг. Ясны тунгалаг шө­лөнд хоолоо хийх ёстой.
Элэг муутай, тэр тусмаа цир­роз­той хүнд хамгийн хориотой зүйл бол мэдээж архи, согтууруулах ундаа, да­раа нь хар шөл, сүү, тослог ихтэй цөц­гий, шар тос, өөхөн тос, өндөгний шар, уураг, тархи, хонины мах, борц, хорхог, боо­­дог, хиам, консерв, давсалсан, ут­сан хүнс, түрс, шош, вандуй, зарам, мөөг, хүнсний хивэг, шар будаа, аг­шаа­­сан арзгар будаа, гоймон, шинэ бо­­лон хар талх, сэвсгэр хөөмөл боов, дав­­салсан, даршилсан, нөөшилсөн ногоо, бөөрөнхий байцаа, шар ман­жин, улаан, цагаан лууван, сармис, бөө­­­рөнхий сонгино, хурган чих, ис­гэлэн жимс, шоколад, мөхөөлдөс түрхлэгүүд, анхилуун үнэртэй амтлагч ногоо, нунтагууд, какао, кофе, хийжүүлсэн ундаа, жүүс орно. Хоолны давсыг багасгана.
Хоолыг зөөлөн технологиор буюу зөө­лөн галаар чанаж, ууранд жигнэж идэх бөгөөд нухаш, таташ, зутан, бан­танг баг багаар ойр ойрхон идэж өдөрт 5-6 удаа хооллох хэрэгтэй. Хэт халуун, хэт хүйтэн хоол унд хориотой. Элэг­ний циррозтой хүнд маш хэрэгтэй бү­тээгдэхүүн бол уургийн бал юм.

УУРГИЙН БАЛ

Уургийн бал нь шар сүүний уур­гийн нягтруулсан баяжмал юм. Хүний бие махбодод үзүүлэх эерэг ач хол­богд­лоор шар сүүний уураг хүнсний бу­­сад уургийг тэргүүлдэг. Шар сүүний уургийн баяжмалыг эмчилгээ сувилал, хүүхдийн болон бие бялдаржуулах чиг­лэлээр дэлхийн олон оронд ашиглаж байна. Хүний бие махбод өөрөө бү­тээж чадахгүй учир заавал хоолноосоо авах ёстой үл орлох амин хүчлүүдийн агууламж, харьцаа, шингэх чана­раа­раа шар сүүний уураг нь биед хамгийн сайн зохицсон тул хүнсний бусад уур­гуудаас давуутай. Шар сүүний уураг цусан дахь холестерин бууруулдаг учир зүрх судасны өвчтэй хүнд чухал хэ­рэгтэй. Дархлаа сайжруулдаг тул ха­ниад томуу зэрэг халдварт өвчнөөс сэр­гийлэхэд тусална. Хорт хавдрын явцыг сааруулдаг гэдгийг Австрали ул­сад хийсэн судалгаагаар нотолсон бай­на. 100 г хатаасан шар сүүнд уураг 13.0 г байдаг бол 100 г шар сүү­ний уур­гийн баяжмалд 33.3-76.0 г уураг агуу­лагддаг. Уургийн бал нь шар сүү­ний уургийн баяжмал учир архаг өвч­тэй хүмүүс махыг багасгаад уургийн бу­­сад эх үүсвэр, түүний дотор уургийн бал хэрэглэвэл өөрийнхөө их засварт хэ­рэгцээтэй материал, түүхий эдээ бага ачааллаар авч чадна. Түүнчлэн жирэм­сэн эх болон биеийн хүчний хүнд хө­дөл­­­мөр эрхэлдэг хүмүүсийн уургийн хэ­рэг­­цээ харьцангуй өндөр байдаг тул тэ­­­дэнд уургийн бал чухал ач хол­бог­долтой.

Төгс уураг, энгийн нүүрс ус, саа­ра­хын хэрэгцээ нэмэгдсэн байдаг элэг, цөсний архаг үрэвсэл, түүнчлэн бөөр­ний дутагдлын үед уургийн бал чухал хүнс. өвчнөөс урьдчилан сэргийлэх, өсөлтийг хэвийн байлгах зорилгоор хүүхэд, залуучууд хэрэглэвэл сайн.

Уургийн бал, шар сүү Соёолж хоолны газрын цэсэнд

1.Уургийн балтай амьд ус – уургийн бал

2.Амин дэм коктейльд – уургийн бал

3.Шахдастай тарагт – уургийн бал

Зууны мэдээ сонин 148 /2281/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button