Хyвьсгалт намынхан Ц.Түмэнгэрэлийг хангалттай ашигласан, одоо бүгд танихгүй гэнээ

Барон Унгерн алтаа хаана нуусан бэ?. Учир битүүлэг ийм реклам гудамж талбай, телевиз радиогүй цацагдсаар эцэст нь Тэр хорооллын барилгажилт хэмээх хадгаламж зээлийн хоршоо төрөн гарч ирсэн. Барон Унгерн ч тус хоршоонд итгэж алт эрдэнэсээ нуусан тул монголчууд мөн итгэж мөнгөө хадгалуулах хэрэгтэй гэсэн санаа юм уу даа. Одоо харин Ц.Түмэнгэрэл иргэдийн мөнгийг хаана нуусан бэ? хэмээн эрж сурах цаг ирэв. Хүмүүс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 33 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байгаа, төрийн өндэр шагнал Алтан гадас одон хүртсэн зэрэголон олон цол гуншинд.нь итгэж Гэр хорооллын барилгажи д хэдэн арван сая төгрөгөө хадгалуулснаас ёстой эрээ цээрээ алдсан алуурчинд боодол боодлоор нь аваачаад тушаачихаж гэж хэрхэн санах билээ. Үнэхээр ч түрүү түрүүчийн хадгаламж зээлийн хоршоонууд дампуурч, нийгэмд эмх замбараагүй байдал үүсч эхлэхэд тус хоршооны тал шахам гишүүд мөнөөх НИТХ-ын төлөөлөгч гэсэн нэрэнд нь итгэл өгч мөнгеө татаагүй өнөөг хүрсэн байна. Цэндсүрэнгийн Түмэнгэрэл гэгч уг нь бол итгэж болохоор л намтартай нэгэн байж. Тэрээр 1966 оны хоёрдугаар сарын 25-нд төрсөн.. Нийслэлийн 10 жил, Дарханхотын Политехникум, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг удирдлагын арга зүйч, удирдлагын ухааны магистр зэрэгтэйгээр төгссөн, цахилгааны инженер мэргэжилтэй юм байна. УБТЗ-ын дэргэдэх Түнш хоршоонд эрхлэгч, Судалт ХХК-ийн захирлаар ажиллаж байсан тэрбээр 2000 оноос эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын амийг хөнөөх хүртлээ МГЛГолден компанийн захирлаар ажиллаж байж. Хажуугаар нь тоолж баршгүй сонгуульт ажилтай юм билээ Харин тэр олон сонгуульт ажлыг нь нэрлэсэн мэдээллийн хэрэгслүүдийи МАХН-ын Бага хурлын гишүүн гэснийг нь МАХН-аас онцлон няцаажээ. Ингэхдээ Ц.Түмэнгэрэл нь МАХН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд байдаггүй гэдгийг мэдэгдэхийн сацуу МАХН-ын болон манай намын олон мянган гишүүдийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, бүрэн нотлогдоогүй асуудлыг үнэн болгож, иргэдийг буруу мэдээллээр төөрөгдүүлэхгүй байхыг хэвлэл мэдээллийнхэнд уриалж байна. МАХН-ын Удирдах зөвлөлийн ажлын алба гэсэн байх юм. Алуур-чин МАХН-ын Бага хурлын гишүүн биш юм байж. Харин МАХН-ын гишүүн төдийгүй тус намаас НИТХ-д 33 дугаар тойргоос нэр дэвшин сонгогдсоныг нь хааш хийх вэ? Эсвэл Барон Унгерн алтаа хаана нуусан бэ гэдэг шиг нь Ц.Түмэнгэрэл аль намаас Иргэдийн хуралд ороод ирээ вэ хэмээн таавар таалгах хэрэгтэй юм болов уу? Бас МАХН-ын Улаан сарнай хөдөлгөөний идэвхтэй гишүүнийг нь, Алтан сарнай арга хэмжээгээ Ц.Түмэнгэрэлээр даалгачихдаг байснаа хэрхэн үгүйсгэх гэсэн юм бол.

Тиим атал МАХН алуурчин Ц.Түмэнгэрэл манайд огт хамааралгүй гэсэн юм ярьж, мэдэгдэл хийж байх. Олон мянган иргэдийн Гэр хорооллын барилгажилт-д итгэж хадгалуулсан мөнгийг Ц.Түмэнгэрэл юунд үрсэн байх нь вэ. Лав л Бүтээн байгуулалт хөгжлийн сан
хадгаламж зээлийн хоршооны залуучууд шиг мерийтэй тоглоомд цацаагүй нь тодорхой. Тэгэхээр түүнд хадгалуулсан иргэдийн мөнгө хаашаа орсон бэ? Саяхан Шинэ Монгол нэрт хөдөлгөөнөөс Эх орон туйлдаж гүйцлээ гэж ирээд л элдвийн зураг хөрөгтэй сөрөг сурталчилгаа маягийн юм учиргүй мөнгө цацан явуулж байсан. Үүнийг Ц.Түмэнгэрэл санхүүжүүлж хамаг мөнгөө цацсан мэдээллийг эх сурвалж өгч байна. Тэгэхээр Ц.Түмэнгэрэлийн санхүүжүүлэх гэж юу байх вэ. Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд өнөө л ядарсан түмнийхээ зүдэрч олоод хадгалуулсан хэдийг л баруун солгойгүй цацсан байж таарах нь. Мөн Утта зохиол, урлаг, 81 суваг сонинуудыг тэр л худалдаж авсан. Авахдаа өөртөө ч авсангүй, өөрийн нь нэр дээр МАХН эзэмшсэн. Ер нь тус намын хар бор хамаг л ажил, хар пиарын бүхий л зүйлд энэ залуу гүйдэг байсан гэх. Гэтэл энэ бүхнийг яачихаад МАХН өнөөдөр ийн эрээ цээрээ алдан жудаггүй загнана вэ? Ц.Түмэнгэрэл нам дотроо Увсынхныгаа илүүтэй ивээн тэтгэдэг байсан гэж байгаа. Зарим эх сурвалжийн мэдээллийг хөөвөл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсныг Ц.Түмэнгэрэл зөвхөн Гэр хорооллын барилгажилт-ын но-той холбосон ч юм биш болж мэдэх нь. Үндсэндээ тэр хоёр хоёулаа МАХН-ын томчуудын хүүхэлдэй байсан юм байх. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга М.Энхболд нар биесээ таалахаа больж, толхилцожэхэлж. М.Энхболд нь УИХ-ын даргыг өөрчилмөөр байна хэмээж, түүнээ хэрэгжүүлэхийн тулд Увсынхныг санхүүжүүлдэг Ц.Түмэнгэрэл захиралтай Тэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршооны но-г илрүүл гэсэн үүргийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраад өгсөн бололтой. Үндсэндээ талийгаач залууг Улаанбаатар банк зэрэгт татаж, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн бол М.Энхболд аж. Харин УИХ-ын дарга болохоор намын даргыг өөрчилье. Энэ хүнээс болж нам баларлаа. Нэр хүнд юу ч үгүй боллоо. М.Энхболдын оронд Гадаад хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилыг болгоё хэмээн зүтгэдэг бололтой юм. Ийм тоглоомын баатрууд нь талийгаач Д.Бадраа, гэмт хэрэгтэн болсон Ц.Түмэнгэрэл нар байсан гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Өнөөдөр Ц.Түмэнгэрэлийг амиа хорлох гэж оролдсон учраас гавтай нь ганцааранг нь хорьж байгаа гэсэн мэдээлэл түгж эхлэв. Харин үүний эерэг мэдээллийг мөн эх сурвалжууд өгч байгаа билээ. Ц.Түмэнгэрэлийн амыг барих нь зарим хүнд юунаас ч илүү чухал байгаа учраас дээрх мэдээллийг урьдчилж тараах шаардлагатай болсон юм байх. Ц.Түмэнгэрэлийн хувьд түүнийг өөрөө гүйж очоод төрийн байранд, түмний нүдэн дээр хүн хутгалчих тиим ч тэнэг хүн биш гэнэ. Харин нэг талаас хохирогчид, нөгөө талаас хохироогчид гэсэн хоёр том галын дунд хавчуулагдсан түүнд энэ нийгэм чинь болохоо больсон байна шүү гэдгийг өөрөө өөрөөрөө өгсөн том дохио хэмээн үзэж байна. Энэ дохиог замхруулах гэсэн Засгийн газар хэвлэл мэдээлэл, хөдөлгөөнийхний замбараагүй байдлаас болж ийм жигшүүрт хэрэг гарах боллоо гэсэн мэдэгдэл хийж байх.

С.ЭНХТУУЛ
(Yргэлжлэлийг Өдрийн сонингийн 2006-06-19 дугаараас уншина уу)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button