Улстөрд байхгүйгээр жижигхэн аж ахуйн нэгжийг ч амжилттай удирдах боломжгүй

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Түмэнгэрэлийг өнгөрсөн баасан гаригаас Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэллээ. Хэрэг гарсны дараа түүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэсэг шалгаж байсан юм. Ц.Түмэнгэрэлд Эрүүгийн хуулийн 92.2, 17.2 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж. Тэрээр амиа хорлоно гэж байгаа тул гавтай байгаа юм байна.

Аймшигт аллага гарсны дараахан хэвлэлүүд өөр өөрсдийн сувгаар янз бү-рийн мэдээллүүд цацсан. Тэдгээрийн дотор байсан зарим нэг дэгс мэдээллийн учиг тайлагдлаа. Тухайлбал, Ц.Түмэнгэрэл Увс аймгийнх биш. Аав нь Архангайнх. 1960-1970-аад оны үргэлжилсэн үгийн зохиолын нэртэй төлөөлөгчдийн нэг зохиолч О.Цэндсүрэн агсны хүү юм байна. Тэр утгаараа Ц.Түмэнгэрэл шинээр дахин мэндэлсэн Утга зохиол урлаг соңины эрхлэгчээр ажиллаж байв. МАХН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд одоогоор бай-даггүй, харин 2000-2004 онд гишүүн байжээ. Гэхдээ Ц.Түмэнгэрэл МАХН-аас нийслэлийн ИТХ-д хоёр удаа сонгогдож байсан, туе намын Монголын ардчилсан социалист залуучуу-дын холбоо, Алтан сарнай хөгжил хөдөлгөөний идэвхтэй гишүүн.

Харин Сангийн сайд Н.Баяртсайханы сонгуулийн ерөнхий менежөрээр ажиллаагүй юм. Гэхдээ албан ёсоор ийм албан тушаалд байгаагүй л болохоос сонгуулийн кампанийн санхүужилтийг хариуцаж, сонгуулийнх нь штабт идэвхтэй ажиллаж, нэр дэвшигч Н.Баяртсайханд их хэмжээний хандив өргөсөн гэх мэдээллүүд байна. Энэ тухай телевизийн нэвтрүүлэг, сонины нийтлэлийн төлбөрийг тушаасан санхүүгийн баримт, хамтарч ажиллаж байсан сэтгүүлчдийн болон сонгогчдынх нь мэдээлэл байгаа гэнэ. Ц.Түмэнгэрэл Судалт төвөөс гадна Тэр хороол-лын барилгажилт хадгаламж зээлийн хоршооны даргаар ажилладаг. Хадга-ламж зээлийн хоршоод дампуурч эхэлсэн тэр үед хадгаламж эзэмшигчид нь түүнээс олон хоршоо улстөрчдөөс болж дампуурч байх шиг байна. Хэрэв та хадгаламж зээлийн хоршоогоо дампууруулахгүй илүү сайн ажиллуулъя гэж байгаа бол улстөрөөсөө татгалзвал яасан юм бэ гэж асууж. Үүний хариуд Ц.Түмэнгэрэл чухамдаа би өөрөө улстөрд байсны хүчээр л хадгаламж зээлийн хоршоогоо өдий зэрэгтэй ажиллуулж байгаа юм. Өнөөдөр Монголд улстөрд байхгүйгээр өчүүхэн жижиг аж ахуйн нэгжийг ч амжилттай удирдах боломжгүй шүү дээ. Энэ зовлон зөвхөн надад биш олон компанийн захирлуудад тохиолдож байгаа гэж хариулсан тухай хадгаламж эзэмшигчид нь ярьж байлаа.

Мэн энэхүү аймшигт аллага гарахын өмнөх өдөр Засгийн газрын хуралдаан дээр Д.Бадраа агсан хадгаламж зээлийн хоршоодын талаар мэдээлэл хий-сэн гэдэг. Гэтэл Засгийн газрын хуралдаанд хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн байдлын талаархи танилцуулгыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа биш. Сангийн сайд Н.Баяртсайхан хийжээ. Энэ мэдээлэлд Гэр хорооллын барилгажилт ХЗХ-ны талаар огт нэр дурдаагүйг Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас гаргасан мэдээлэлд онцолжээ. Үүнээс үзвэл, Засгийн газрын хуралдаан дээр Гэр хорооллын барилгажилт ХЗХ-ны талаар ноцтой мэдээлэл хийж, түүнийг нь танхимын гишүүдийн хэн нэг нь Ц.Түмэнгэрэлд уламжилсан гэх мэдээлэл нь бас л таамаг төдий бололтой. Энэ талаар цагдаагийнхан ямар нэгэн нотолгоо баримт олоогүй, тэгж хардах үндэслэл ч одоохондоо алга гэж эх сурвалж хэлж байна.

Харин түүний удирддаг Гэр хороолллын барилгажилт хадгаламж зээлийн хоршоо нь одоогоор бэлэн мөнгөгүй, хэний нэр байдаг нь тодорхойгүй хэдэн объекттой л үлджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button