Талийгаачийн дурсгалыг хүндэтгэж лаатай цуглаан зохион байгууллаа

Түүнтэй үерхэж нөхөрлөж явсан найз нөхөд, мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, эрдэмтэн олон багш нар нь гэгээн дурсгалыг нь хүндэтгэж өчигдөр орой түүний төгссөн МУИС-ын Эдийн засгийн сургуулийн байрны өмнөх талбайд лаатай цуглаан зохион байгуулсан юм.
Дотн нөхөд нь эрдэм номын нь гарааг эхэлсэн их сургуулийн нь үүдэнд цуглаж, сайн анд үнэнч нөхөр, хамтран зүтгэгчээ алдсандаа гүнээ харамсал илэрхийлээд, цааш цуваа болон явж, жанжин Сүхбаатарын талбай хийгээд ажиллаж байсан Төрийн өмчийн 4-р байр, Монгол банк, Улаанбаатар банкуудын өмнө очиж нэг минут дуугүй эмгэнэл илэрхийлж байлаа.

Цугласан олон цэл залуухнаараа чин шударгаар ажил үүргээ гүйцэтгэж явсныхаа төлөө бусдын гарт амиа алдаж байгаад юунд ч юм гомдож, харуусаж , бас үзэн ядсан зүйлийг өөр хоорондоо шивнэлдэж байсан юм.
Энэ чухам юу болж байна вэ гэсэн айдас түгшүүр эмгэнэлийг нөмрөн авчирсан мэт байлаа. Өнөөдөр амьд явах баталгаа гэж юм байна уу. Төр түмнийхээ төлөө чин шударгаар ажиллаж байсан хүн ажил үүргийнхээ төлөө гэгээн цагаан өдөр ажлынхаа байранд хэн нэгэн этгээдийн гарт харамсалтайгаар амиа алдаж байгаа энэ эмгэнэлт явдалд хүн бүхэнд нэгийг бодогдуулж байлаа. Өнөөдөр намайг хамгаалах миний төр хаана байна, миний цагдаа хаа явна вэ. Энэ Монгол оронд чинь хэн шударгаар ажиллаж, хэн тэмцэх юм бэ хэмээн бүгд л харуусаж байсан. Эрдэм боловсролтой нэгэн хүүгээ алдсандаа түмэн олон ч харуусаж байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button