Мэдэгдэл
Нийгмийг цочроосон энэ бусармаг үйлдлийг дэвэргэн хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл үнэн бодит байдлыг илт гуйвуулж МАХН-ын нэр хүндийг унагахаар зориудаар ташаа мэдээлэл тарааж байгааг жигшин зэвүүцэж байна.
Тухайлбал, манай намын гишүүн Д.Бадраагийн амийг егүүтгэсэн Ц.Түмэнгэрэлийг МАХН-ын Бага хурлын гишүүн хэмээн 25 дугаар суваг телевиз, Ардын эрх сонин мэдээлсэн нь ор үндэсгүй мэдээлэл болохыг эрс няцааж байна. Ц.Түмэнгэрэл нь МАХН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд байдаггүй гэдгийг мэдэгдэхийн сацуу МАХН-ын болон манай намын олон мянган гишүүний нэр хүндэд ноцтойгоор халдаж, бүрэн нотлогдоогүй асуудлыг үнэн болгож иргэдийг буруу мэдээллээр төөрөгдүүлэхгүй байхыг хэвлэл, мэдээллийнхэнд уриалж байна гэжээ.