Монголд анх удаа эротик шоу болно

Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан гэсэн тодотголтой шоу өнөөдөр МҮЭСТ ордонд болно. Энэхүү шоуны талаар түүнтэй ярилцлаа.

-Таныг тун өвөрмөц сонирхолтой шоу зохион байгуулах гэж байгаа. Мөн ирсэн үзэгчдэдээ зориулж лекц унших гэж байгаа гэж сонссон?
– Сексийн амьдралын нууц ба эр эмийн дурлал цуврал лекцийг шоуны үеэр унших юм. Дөчин минут орчим унших лекц хайр дурлал, гэр бүлийн бэлгийн харилцаа, соёл, нууц амраг, биеэ үнэлэгч зэрэг өргән сэдвээр өрнөнө. Нийгэмд энэ бүхэн ямар байгаа вэ гэдгийг тодорхой жишээгээр тайлбарлах болно. Тэгээд ч би ганцаараа уншаад яриад байхгүй үзэгчидтэйгээ санал бодлоо ч харилцан ярилцах юм.

– Бусдад сексийн амьдралын талаар лекц уншина гэхээр сонин сонсогдож байна Энэ шоу тоглолтыг тань хүмүүс сонирхож байна уу?
-Шоу тоглолтын бэлтгэл ажлыг маш богино хугацаанд амжуулсан. Миний хувьд 15 гаруй жил сексийн тухай гадаад дотоодын сонин хэвлэл, уран бүтээлийг уншиж судалсан. Тиймээс энэ олон жилийнхээ судалгаан дээр тулгуурлаж лекцээ боловсруулсан байгаа.
Шоуг хүмүүс үнэхээр сонирхож байгаа нь анзаарагдаж байгаа юм. Мән хүмүүс шоуны тухзй сураг сонссон даруйдаа утсаар холбоо барьж тоглолтын тасалбар авах хүсэлтээ илэрхийлж байна. Тэгэхээр нийгэмд ямар эрэлт хэрэгцээтэй байна вә гэдэг нь харагдаж байна.

-Тоглолтод өөр уран бүтээлчид оролцох уу?
-Шоу тоглолтод МУГЖ У.Далантай, МУГЖ М.Найдалмаа, МУГЖ А.Бүтэд, АЖ Б.Жавзандулам,СТА Б.Батбаатар зэрэг уран бүтээлч нөхдөөс гадна яруу найрагчид оролцож шүлгээ өргөн барих юм. Болор цомын эзэн яруу найрагч Д.Урианхай, Ц.Бавуу-дорж, Ж.Баяржаргал, П.Бадарч, Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир, Ж.Мөнхбат нарыг урьсан байгаа. Мән Татар, модерн бүжгийн хамтлагууд оролцоно.

– Монголын секс судлалын холбооны тэргүүний хувьд танаас асууя. Танай холбоо хүмүүст энэ чиглэлийн зөвлөгөө өгдөг үү?
-Сонинд зар тавьснаас хойш олон хүн хандсан. Албан ёсоор өнгөрсөн дөрөвдүгээр сараас зөвлөгөө өгч байгаа гэсэн үг Цаашид ч хүмүүст хэрэгтэй зүйлээр нь зөвлөгөө өгөх ажлаа үргэлжлүүлнэ.

-Яагаад ийм тоглолт зохион байгуулах болов?
-Ер нь бид мөнгө л гэхээс өөр зүйл ярихаа больсон байна. Гэтэл хайр сэтгэл итгэл найдвар, гэр бул гэж бий шүү дээ. Монгол удмыг ариун нандин байгаасай гэсэн зорилгын үүднээс шоу тоглолтыг зохион байгуулж лекцээ уншиж байгаа. Монгол цус, ёс , генийг бид л хадгалж авч үлдэх ёстой юм.

-Таныг эмсийн хүрээлэн байгуулах санал гаргаж байсныг санаж байна. Ингэснээр харин садар самуун явдал тазар авна гэж ярьдаг хүмүүс байдаг?
-Тийм ээ. Монголд эмсийн хүрээлэнг байгуулснаар биеэ үнэлэгчдэд тавих хяналт сайжирна. Мөн бэлгийн замбараагүй байдал багасна гэж би боддог. Манай улс ДОХ хэмээх аюулт өвчинд эзлэгдэхэд ойрхон байгаа. Албан ёсны тоогоор халдвар тээгч 21 байгаа ч үүний цаана 4000 гаруй хүн бий гэж үздэг аргачлал байдаг юм билээ.

(Өнөөдрийн монгол 116/286)

С.СУГАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button