Украйнчууд 1/8д гарч чадвал хүн болгонд 100 мянгыг өгнө
Өөрөөр хэлбэл шигшээгийн тамирчин болгон сая доллар авах аж. Гэтэл эдийн засаг болон улс төрийн хямралд байгаа энэ улсын дэргэд тансаг амьдралтай өндөр хөгжилтэй орнууд нь өөрсдийн багтаа тун ч бага шан амласан байх юм. Тухайлбал, Испаний шигшээд ялвал 570 мянган евро, Англичуудад 430 мянган евро, Германчууд 300 мянган еврогоор тус тус авах аж.
Тэнгэр бурхан болгоод өгье ч гэсэн Украйны шигшээ дэлхийн аваргад ялах магадлал тун бага гэдэгтэй марган хүн гарахгүй байх. Гэсэн ч украйнчууд өндөр дуугарсаар. Хамгийн сүүлд авсан мэдээгээр нэрээ хэлэхийг хүсээгүй томоохон бизнесмен нь хөл бөмбөгчдөө 1/8 гарч чадвал 2.5 сая доллар буюу тамирчин бүрийг 100 мянган доллараар урамшуулаад, хагас шигшээд гарвал энэ шагналаа хоёр дахин нэмнэ гэж мэдэгджээ.
(Olloo.mn)