Пол Маккартни 64 насныхаа ойг тэмдэглэж байна

Тэрээр 1967 онд аавынхаа төрсөн өдөрт зориулан 64 насыг зооглоход нэртэй дуу бичиж байсан болохоор энэ удаагийн төрсөн өдөр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байна. Тэр дуундаа 64 насандаа би хэн нэгэнд хэрэгтэй хүн хэвээр байх болов уу гэсэн сэдвээр ирээдүйнхээ талаар олон сонирхолтой таамаг, асуудал тавьсан байдаг. Харин 40 гаруй жилийн дараа өөрөө хувь хүний хувьд төдийгүй, уран бүтээл нь урьдын адил үгүйлэгдсэн, нэр хүндтэй хэвээр байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.

Пол төрсөн өдрөө 34 настай Стелла, 36 –тай Мэри, 28 хүү Жэймс, түүний дүү Майк зэрэг хамгийн ойр дотны хүмүүсийн хүрээнд Зүүн Суссекс дэх эдлэндээ даруухан тэмдэглэж өнгөрөөжээ.

Пол нь 1942 оны 18-нд Ливерпуль хотноо төрсөн бөгөөд эхийгээ хорт хадвраар өвдөн нас барсан цагаас хойш 14 наснаасаа эхлэн хөгжим сонирхож эхэлсэн гэдэг.

(Olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button