Ерөнхий сайд М.Энхболд ХЗХ-той холбоотой асуудлаар онцгой ажлын хэсэг байгууллаа

Хадгаламж зээлийн зарим хоршоодын үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигч иргэдэд ихээхэн хэмжээний эд хөрөнгмйн хохирол учирч байгаа асуудлын шалтгаан нөхцөлийг судалж, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан энэ ажлын хзсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Д. Одбаяр ахалж байна.
Энэ ажлын хэсгийн дэд даргаар Сангийн дэд сайд Ч.Ганзориг, ХЗДХ-ийн дэд сайд Ш.Сүхбаатар нар, нарийн бичгийн даргаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ажиллаж байгаа бөгөөд Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч А.Батсүх, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Дүгэржав, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир, ТЕГ-ын дарга Н.Ганболд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга П.Сүндэв, УТЕГ-ын дарга Л.Зориг, УГЕГ-ын дэд дарга Б.Баттөмөр, Глоб кредит ХЗХ-ны хохирогчдын төлөөлөгч А.Амартүвшин, Бүтээн байгуулалт, хөгжлийн сан ХЗХ-ны хохирогчдын төлөөлөгч Я.Батхүү нар ажлын хэсэгт орж байна.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд хадгаламж зээлийн хоршоодтой холбогдох хэргийг шалгах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр мөрдөн байцаах газрын бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах арга хэмжээг яаралтай авахыг ажлын хэсэгт даалгалаа. Yүний дагуу одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж буй ХЗХ-ын хэргийг шалгах 40-50 орон тоотой мөрдөн байцаагчдын тусгай хэлтсийг ЦЕГ-ын дзргэд байгуулахаар болсон байна.
ХЗХ-ын талаар авч байгаа арга хэмжээний үр дүнг 14 хоног тутам засгиин газар танилцуулж байхыг Ажлын хзсгийн ахлагч Д.Одбаярт Ерөнхий сайд даалгалаа.
Yүний зэрэгцээ ХЗХ-той холбогдох хэргийг шалгах явцад хяналт тавьж, шуурхай шийдвэрлэхэд онцгой анхнаарал хандуулж зохион баигуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол улсын Ерөнхий прокурор М.Алтанхуягт зөвлөсөн байна.
Засгийн газар хохирогчдын төлөөлөгчдийг урьж ажлын хэсэгт оруулсанд ХЗХ-ны төлөөлөгчид талархлаа илэрхийллээ.
Ирэх Лхагаа гарагийн Засгийн газрын хуралдаанаар энэ ажлын хэсэг төсөв хөрөнгийн талаарх асуудлаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх юм.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button