Мөрөөдлийн виз

ВИЗ БОЛОН СТАТУСЫН ТУХАЙ
АНУ бол 30 орчим төрлийн визтэй, тэр нь дотроо 80 гаруй ангилалтай гэдгийг та мэдэх үү? Энэ бүгдийг нийлүүлээд түр хугацааны виз гэдэг. Эдгээр нь дотроо АНУ-д нэвтрэх зорилго, хугацаа, авахад тавигдах шаардлага зэргээрээ ялгаатай. Энэхүү түр хугацааны визийг тодорхой хугацаагаар АНУ-д аялах, сурах эсвэл ажил, бизнес эрхлэх хүмүүст олгодог. Харин байнгын оршин суух виз олголт нь огт өөр механизмаар зохицуулагддаг билээ.
Танд нэгэн зүйлийг сануулахад ВИЗ гэдэг бол зөвхөн АНУ-д нэвтрэх эрх юм. Харин ингэж нэттрээд хэдий хугацаанд байж болохыг нь хил дээр цагаачлалын албанаас тодорхойлж өгдөг. Үүнийг нь статус гэж нэрлэдэг. Статус дээрх хугацаа буюу таны АНУ-д байх хугацааг таны аялалын зорилгоос хамааруулан цагаачлалын албаны байцаагч тодорхойлно. Тэгэхээр виз болон статус гэдэг хоёр ялгаатай ойлголт гарч ирж буйг анхаараарай.

СТАТУС
Тэгэхээр виз бол зөвхөн АНУ-д орох эрх бол АНУ-д хэдий хугацаанд байхыг нь статус тодорхойлдог байх нь.
Ерөнхийдөө ВИЗ болон СТАТУС хоёрын үндсэн ялгаанууд нь
1. ВИЗ нь зөвхөн АНУ-д ороход хүчинтэй буюу түүнийг гадаадад, элчин сайдын яамдуудаар дамжуулан олгодог. Харин СТАТУС нь зөвхөн АНУ-д байхад хүчинтэй байдаг тул түүнийг АНУ-ын дотор, Цагаачлалын Албанаас олгодог.
2. Олон монголчууд АНУ-ын виз авсан хэрнээ хил дээрээс буцах тохиолдлууд гардаг билээ. Үүн дээр л виз болон статус хоёрын ялгаа харагддаг. ВИЗ-эн дээр заасан хугацаа нь зөвхөн АНУ-д орох хугацаа, харин АНУ-д ямар хугацаанд байхыг СТАТУС-ын хугацаа заадаг. Виз бол АНУ-д орох эрч боловч заавал оруулах баталгаа биш. Хилээр нэвтрүүлэхгүй байх эрх нь цагаачлалын байцаагчид байдаг бөгөөд хэрэв түүнд сэжигтэй санагдвал байцаагч холбогдох байгууллагуудаас таны талаар лавлаж, тодруулж, хэрэв эргэлзвэл таныг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байх эрхтэй. Нэвтрүүлэхээр болвол АНУ-д ямар хугацаанд байж болохыг тань таны АНУ-д орох зорилгоос чинь хамааруулан зааж өгдөг юм.
3. АНУ-ын ямар ч төрлийн ВИЗ-ийг сунгадаггүй, сольдоггүй. Зөвхөн гаднаас, шинээр авдаг.
4. Хэрэв АНУ-д байх хугацаагаа сунгуулах, нөхцлөө солиулах шаардлага зөвхөн СТАТУС-ын ангилалаа солиулна. Шинээр ВИЗ мэдүүлэхгүй. Тэгээд ч визийг АНУ-ын гадна л олгодог. Хэрэв та АНУ-с гарвал таны ямар ч статус хүчингүй болно.

За, ямартай ч бурхны авралаар та АНУ-д орчихлоо гэж саная. Ингээд бүх зүйл болчихож байгаа юм биш шүү дээ. Та статусаа зөрчвөл СТАТУСГYЙ (Out of Status) буюу хууль бусаар оршин суугч (Illegal or Undocumented Alien) болж хувирна. Монголчуудын статусгүй болдог хамгийн түгээмэл шалтгаан нь АНУ-д байх статусынхаа хугацааг хэтрүүлэх явдал юм. Тухайлбал, оюутан сурна гэж ирээд сургуулиа орхисноос болж сургуулиараа дамжуулан статусаа сэргээлгэх боломжгүй болох, сургуулиа төгссөн хойно АНУ-д хууль бусаар үлдэх гэх мэт. Мөн бас нэг түгээмэл шалтгаан нь статусынхаа бусад нөхцлийг зөрчиж, ажил хийх, эсвэл хэрэг төвөгт холбогдох гэх мэт болдог. Статусгүй болно гэдэг нь бидний хэлж заншсанаар харлах гэдэг ойлголт юм.
Нэгэнт статусгүй болвол маш олон сөрөг үр дагавар гарна. Юуны өмнө, цагаачлалын ямар нэгэн эрх эдлэх эрхгүй болно. Тухайлбал, дахин статусынхаа хугацааг сунгуулах, статусаа солиулах, хэзэнээ нэгэн цагт Ногоон карт авах боломжгүй боох гэх мэт. Мөн статусгүй болсноор баригдах, ачигдах магадлалтай. Өөрөөр хэлбэл Цагаачлалын Албанд статусгүй болж бүртгэгдсэн тохиолдолд Цагаачлалын шүүхээс таныг албадан гаргах шийдвэр гаргах бөгөөд та тухайн мэдэгдэлд заасан хугацаанд АНУ-аас гарахгүй бол таныг баривчилж, албадан гаргана гэсэн үг. Хамгийн аюултай нь та статусгүй байсан хугацаанаас шалтгаалан АНУ-д дахин орох эрхгүй болдог. Тухайлбал, 6 сараас дээш хугацаагаар хууль бусаар байсан бол 3 жилдээ, нэг жилээс илүү хугацаанд байсан бол 10 жилдээ АНУ-д орох эрхгүй болдог.

СУРГАЛТЫН БУЮУ F-1 ВИЗНИЙ ТУХАЙ

Үндсэндээ сургалтын визний дараах төрлүүд байдаг ч бид монголчуудын хамгийн түгээмэл мэдүүлдэг визний төрөл болох F-1 визний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

F-1 Их дээд болон англи хэлний сургуулийн оюутнууд F-2
M-1 Тeхник мэргэжлийн сургуулийн оюутнууд M-2
J-1 Солилцооны хөтөлбөрийн оюутнууд J-2

F-1 виз нь АНУ-ын их дээд сургууль, коллеж болон англи хэлний сургуульд суралцах оюутанд зориулсан виз. Та сонгосон сургуулийнхаа үндсэн оюутнаар элсэж, I-20 маягт буюу урилгаа авсан тохиолдолд F-1 визийг мэдүүлэх боломжтой болно.
F-1 виз нь нэг удаа орж гарах (single entry) болон олон удаагийнх (multiple) гэж байдаг. Нэг удаагийн F-1 виз нь 3 сарын хугацаатай бөгөөд АНУ-д нэг удаа ороод, дахин хэрэглэх боломжгүй. Олон удаагийн виз нь 5 хүртэлх жилийн хугацаатай байдаг бөгөөд энэ хугацаанд орж гарч болох эрх юм. Харин АНУ-д чухам хэдий хугацаанд байхыг нь хил дээр цагаачлалын албаны байцаагч оюутны I-20 дугаар маягт дээрх хугацааг үндэслэн тогтоож өгдөг. Хэрэв I-20 дугаар маягтанд заагдсанаас илүү хугацаагаар үргэлжлүүлэн суралцах, эсвэл суралцаж буй анги буюу сургуулиа солих тохиолдолд шинээр I-20 маягтыг авч сунгуулдаг.

Харин сургуулиа төгссөн эсвэл суралцахаа больсон тохиолдолд 60 хоногийн дотор тухайн сургуульдаа статусаа сэргээлгэх, эсвэл дараагийн сургуульд шилжих, эсвэл визний статусаа солиулах эсвэл АНУ-аас гарах шаардлагатай. Эс бөгөөс СТАТУСГYЙ болдог.

СТАТУСАА ЯАЖ СУНГУУЛДАГ ВЭ?

Хэрэв та статусаа сунгуулах эсвэл солиулах шаардлагатай болвол Цагаачлалын албанд (INS) өргөдөл гаргана. Ингэхдээ та тухайн визний статусыг сунгаж болдог эсэх, болдог бол ямар тохиолдолд, хэдэн удаа, ямар хугаацаагаар сунгадаг зэргийг урьдчилаад судлаарай. Ямар ч байсан одоогийн статусаа дуусаагүй байхад гаргах хэрэгтэй. Нэгэнт та өргөдөлөө өгсөн бол танд Цагаачлалын албанаас таны өргөдлийг хүлээж авсан гэсэн I-797 гэсэн баримт ирэх ёстой. Энэ нь сунгасан гэсэн үг биш, зөвхөн таны өргөдлийг хүлээж авлаа, шийдвэрлэтэл түр хүлээнэ үү гэсэн утгатай баримт.
Иймд танд эцсийн хариуг өгтөл АНУ-д байх эрхтэй болно гэсэн үг. Тухайлбал, F-1 статусыг ажлын H-1 статус болгон солиулахаар өргөдөл гаргахад түүний хариу нь 4 сарын дараа ирж болох юм, гэтэл энэ хугацаанд таны F-1 статусын хугацаа дуусч болно. Гэхдээ I-797 маягтаа авсан байхад та шийдвэрээ хүлээн автал АНУ-д байх эрхтэй гэсэн үг.

/Алтан гадас сэтгүүл//b>

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button