Хөдөөгийн залуус
Хувцаслалтын хэв маяг, уран бүтээлийн өнгө аясаараа бусад хамтлагаасаа ялгарч чаддаг Гала-гийнхан ийнхүү хэсэг хугацаанд хөдөөний бүсгүйчүүд болж хувирах нь. Энэхүү аялан тоглолт өнөөдрөөс эхлэх бөгөөд Дархан-уул, Хөтөл, Булган, Орхои, Сэлэнгэ, Баруун хараа, Зүүн хараа, Төв аймгийн Баянчандмань сум гэсэн маршрутаар үргэлжлэх ажээ. Хөдөөгийн хүүхэд, залуусыг өөрсдийнхөө мөрөөдлийн ертөнцөөр аялуулах зорилго өвөртөлсөн Тала хамтлаг тоглолт бүрээсээ аз тай гурван үзэгчийг шалгаруулах юм.
Тэдний гарын бэлгэнд Мөрөөдлийн… хос цомог, зурагт хуудас, Хүүхдийн нэвтэрхий толь ном багтсан гэх. Түүгээр ч зогсохгүй, тоглолтынхоо тасалбарыг 20 хувиар хямдруулах бөгөөд үзсэн хүн бүрт Зиндаа сан ХЗХ-ны Хонхны баяр хадгаламжийн дэвтрийг бэлэглэхээр шийджээ. Мөрөөдлийн… аялан тоглолтод оролцох 25 хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэл ажлаа хэдийн дуусгасан гэнэ. Тала хамтлагийн мөрөөдлийн ертөнцөд тухайн орон нутгийн залуу уран бүтээлчид ч оролцох учраас гэрлийн шоу, салютны өвөрмөц тоглолт зэрэг маш олон сюрпризүүдийг үзэгчиддээ барих бололтой.
Ташрамд дурьдахад, ирэх наймдугаар сард гадаадын орнуудаар аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа Гала-нхан имижээ эре өөрчлөх сурагтай. Магадгүй, догдолж хөөрсөн хөдөөгийн фенүүд нь тэдний имижийг өөрчлөх гэхдээ сувдан зүүлт, торгон дээл өмүгөж үдэхгүй бол тэр шүү дээ.
(Өнөөдрийн монгол 117/287)