Л.Гүндалайг огцруулах хүсэлтээсээ татгалзсан уу?

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс талуудын байр суурийг сонирхлоо.

Л.Гүндалайгаас уучлалт гуйсан гэдэг худлаа

Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга О. Сэмэр

-Л.Гүндалай сайдыг огцруулах хүсэлтийг хэн нэгний ятгалгад орж гаргаагүй. Бид эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа эмч хүмүүс. Хэн нэгний ятгалгаар, хөнгөн хийсвэр байдлаар асуудалд хандах хүмүүс биш шүү дээ. Бидний байр суурь хэвээрээ байгаа. Л.Гүн­далайгаас уучлалт гуйсан хүн байхгүй. Биднийг ажлаас халах шийдвэр гаргасан ч хэлсэн үгнээсээ буцахгүй халагдаж л орхино. Эрүүл мэндийн салбар уналтад орохоос айж байгаа болохоос ажлаас халагдахаас айж байгаа хүн бидний дунд байхгүй.

Л.Гүндалай зориуд худлаа ярьж байна

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ш.Жаргалсайхан

-Бид сайдыг огцруулах шаардлагыг хэн нэгний даалгавраар гаргаагүй. Эрүүл мэндийн салбараа аврахаар гаргасан. Энэ шийдвэрт маань эргэлт буцалт байхгүй. Биднийг уйлж, унжаад уучлалт гуйсан гэж зориуд худлаа ярьж байх шиг байна.
Сайдын байр суурийг харна

Бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Алтантуяа

-Бидний байр суурь хэвээрээ байгаа. Сайдын байр суурийг сонсч байж мэдээлэл өгье. Л.Гүндалайн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан талаар ярих баримт байгаа. Огцруулах хүсэлтийг хэн нэгний даалгавраар хийгээгүй. Л.Гүндалайгаас уучлалт гуйсан гэдэг худлаа.
Санхүү эдийн засаг төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддавга
-Сайдыг огцруулах хүсэлтээсээ буцаагүй. Хэн нэгний ятгалгаар хийгээгүй.

Ардын эрх сонин 119 /398/

Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button