Дүүд минь оногдсон эмгэнэлт хувь тавилан дахин хэнд ч бүү тохиог

Зулай зулайгаа гишгэж төрсөн газар дээрх ганц дүү минь ээ.
Зэрлэг алуурчны гарт дэндүү харамсалтайгаар амь үрэгдсэн хайрт дүү чинийхээ алтан шарилын дэргэд өр нэвтэлсэн уй гашуу, элэг эмтэлсэн эмгэнэлд нэрвэгдээд байгаа эцэг эхээ, өнчрөл бэлбэсрэлийн гашуун зовлонг амсч хуруун чинээхэн охин тэвэрч, хэзээ мөдгүй төрөх үрээ хэвлийдээ тээсэн бие давхар бэрээ, бидний нэгэн адил сэтгэл санааны гүн уй гашуудалд автсан төрөл садан, найз нөхдөө төлөөлөн хагацал харууслын сэтгэлээ илэрхийлж үгээ хэлж байна.
Ажил, амьдралын амт шимтийг ид мэдэрч, хүсч мөрөөдөх, хийж бүтээхийн оргил өөд тэмүүлж, хамт олон, төр улсын хайр итгэлийг хүлээж байсан миний дүү цэл залуу, 32-хон насандаа аав, ээж, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд биднийгээ цаг бусаар үүрд орхин одно чинээ огт төсөөлсөнгүй.
Хайрт дүү минь хөрст дэлхий, хүний нийгэмд од харваад өнгөрөх шиг ахар богинохон хугацаанд амьдарсан ч ариун цагаан зам, мөр нь тод зурайж үлдлээ.
Эцэг эх, төрөл төрөгсдөдөө баяр баясгалан, гэрэл гэгээ, элбэрэл хайр, итгэл найдвар дагуулж ирсэн дүү минь эрүүл энх өсөн бойжиж, эрдэм номын өгсүүр шатлалаар мацахдаа ямагт манлайлагч байж, сурлага, хүмүүжлээрээ, хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг зан чанараараа бусдыг үлгэрлэгч байсан билээ.
Дүү минь төр, нийгэм, хамт олон, гэр бүл, найз нөхдөөсөө хүлээлгэх ямар ч итгэл найдварыг биелүүлж, ачааны хүндийг үүрэх хат суусан байсан. Үүнийгээ ажиллаж байсан байгууллага дээрээ ч, итгэж хүлээлгэсэн үүрэг даалгаврыг биелүүлж явсан чанараараа ч харуулж биднийгээ баярлуулж байсан юмсан.
Гэвч эх орон, ард түмнийхээ төлөө үнэнийг эрхэмлэн төрийн албандаа өндөр ур чадвар, ёс суртахууны чигч шударга ёсыг баримтлан ажиллаж байсан дүүгийн минь ариун цагаан зам мөрийг элдэв алдар гуншингийн халхавч нөмөрсөн алуурч, зандалчны тавьсан хар чагт таслан зогсоолоо.
Дүүгийн минь аминд хүрсэн энэхүү балмад үйлдэл нь төр, түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр, чин шударгаар ажиллаж, амьдарч яваа монголын иргэд залуучуудын эсрэг жигшүүрт гэмт хэрэг байлаа.
Энэ гэмт хэргийг холбогдох байгууллага, хариуцлагатнууд сайтар шалгаж, учир шалтгааныг нь тогтоож, шударга үнэнийг эрхэмлэгч Монголын иргэд залуус ирээдүйдээ итгэл дүүрэн, айдас хүйдсээс ангид ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү хэмээн харуусал эмгэнэл, гашуудал цөхрөлд автсан эгэл жирийн иргэн би эрх зүйт төрөөсөө, нийгмээсээ хүсч байна.
Дүүд минь оногдсон эмгэнэлт хувь тавилан энэ төрд үнэн цагаанаар зүтгэж буй хэнд ч дахин бүү тохиогоосой гэсэндээ үүнийг хэлж байна.
Оонын хоёр эвэр шиг тэрсхэн өсч, орчлонгийн баяр, гунигт амьдралын дунд түшиг болж явсан дүү минь ээ, бэлбэсэрч үлдсэн гэр бүлийг чинь ахын ёсоор ачлан тэтгэж, өнчирч хоцорсон үр хүүхдийг чинь эрхэм дүүтэйгээ адилхан эрдэм номтой, чигч шударга хүн болгон гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхийн төлөө, насжиж яваа ээж, аав хоёроо үр хүүхдийн элбэрэл хайраар дутаахгүйн төлөө энэ биеийнхээ чадлыг шавхан зүтгэхээ алтан шарилын чинь өмнө андгайлан тангараглая.
Хайрт дүү минь эх нутгийнхаа бүлээн шороонд үүрд амгалан нойрс доо.
Энхрий дүүгийн минь гэгээн дүр, сайн үйл, сайхан сэтгэл, ээж аав, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд биднийхээ зүрх сэтгэлд үүрд хоногшин байна.
Ариун цагаан зам мөр тань гэгээн үнэний гэрч болон үлдэнэ. Ум сайн амгалан болтугай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button