Шударга байсныхаа төлөөсөнд одсон хүүгээ эх орон нь уйлж үдэв

Шударга ажилласны нь төлөөс юм шиг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан цэл залуухан хүүгээ сүүлчийн замд үдэх гэсэн хүмүүс юм, тэд.

7.30-8.50 цаг. Дуурь, бүжгийн эрдмийн театрын танхим нам гүмхэн. Гашуудлын аяз намуухан эгшиглэнэ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсантай салах ёс гүйцэтгэх хүмүүсийн цуваа л үл тасарна. Уйтай хар өнгөөр доторлосон танхимын хойморт амьд мэт санагдуулам хөрөг залаастай. Зандан хүрэн хайрцагт талийгаачийн шарилыг байрлуулж хүндэт харуул зогсчээ. Талийгаачийн аав, ээж, ах, эгч, бие давхар гэргий, охинд нь эмгэнэл илэрхийлсэн хүмүүс цуварсаар. Нулимс унагана. Гурав, дөрвөн настай болов уу гэмээр охин авга эгчийнхээ өвөр дээр нойрсох нь зүрх шимшрүүлэм. Ард түмэн, төр засаг нь талийгаачид гүн хүндэтгэл үзүүлж байлаа.

8.25 цагт төрийн гурван өндөрлөг талийгаачид хүндэтгэл үзүүлэв. Харууслаар дүүрэн ард түмэн, төр засгийнх нь энэ хүндэтгэл 8.50 цаг хүртэл үргэлжилсэн юм.

8.50 цаг. ДБЭТ-ын гадна олон хүн цугларчээ. Тэдний харц ганц зүг чиглэж байв. Тус театрын урд талын хаалгаар талийгаачийн хөргийг төрлийнх нь залуус барьсаар гарч ирэв. Тэдний араас хүндэт харуул жагсч, үлээвэр хөгжимд мөнөөх гашуудлын аяз гунигтай эгшиглэнэ. Талийгаачийн шарилыг ах Д.Зориг нь ойр дотных нь долоон хүний хамт гүн хүндэтгэлтэйгээр мөрөндөө залжээ.

9.25 цаг. Гашуудлын цувааг Алтан-Өлгийд ирэхэд салхи үл мэдэгдэм сэвэлзэж угтав. Нарны туяа хамгийн түрүүнд тусдаг болов уу гэмээр энгэр газар талийгаачийг нутаглууллаа. Зуны нар гэмээнэ илчтэй байдаггүй аж. Үүл хаахгүй нарны илч нь түгж байвч сэтгэл бүлээсдэггүй өдөр гэж байдаг юм байна. Цагийн зүүний эргэлтээр хорвоо эргэдэг хэмээн боддог байв. Харин цагийн зүүг та эргүүлдэг байсан юм уу даа, эх орон тань хүртэл уйлж байх юм.

Алтан-Өлгийд ирсэн олон олон хүний харуусал дэндүү их, шаналан дэндүү гүн. УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Дондог төрийг төлөөлж үг хэлэв. Харин зулай дээр нь гишгэж төрсөн ахынх нь хоолой зангируулан, нулимс унагаж байж хэлсэн үг дэндүү үнэн, дэндүү энэлэнтэй. Төрийн дуулал эгшиглэж, гантиган хөшөөний бүтээлгийг авлаа. Тэр эгэл даруухан, шударга амьдарсан. Тэр л янзаар нь хөшөөнд мөнхөлжээ. Гантиган хөшөөнд түүний инээмсэглэсэн төрхийг дүрсэлж, Дашдоржийн Бадраа 1974-2006 он хэмээн бичиглэсэн байв.

Дуусахгүй энэ их уй дахин бүү тохиог. Мөнхийн залуу эрч хүч, залуу халуун насыг тань гэгээн үнэний гэрч болон үлдсэн хэмээн тайтгаръя. Эх орныхоо элгэнд амар амгалан нойрс доо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button