ЕРӨНХИЙЛӨГЧИД хүүхдийн мөнгийг 10.000 болгох санал олноор иржээ

-Энэхүү тогтоолд ямар учраас хориг тавьсан бэ?
-Хэд хэдэн үндэслэл бий. Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдэд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө байгаа. Иргэд, төрийн бус зарим байгууллагаас төр, засагт хандаж олон тооны санал, хүсэлт ирж буй. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч санал бодлоо илэрхийлж байна. Эдгээр саналыг тоймлон авч үзвэл 3000 төгрөгийг 10000 төгрөг болгох санал илт давамгайлж байна. Ерөнхийлөгч хүүхдэд олгох тэтгэмжийг мөнгөн хэлбэрээр олгохоос гадна мөнгөн бус хэлбэрээр олгох байр суурьтай байгаа.

-Мөнгөн бус хэлбэрээр гэдгээ тодруулж тайлбарлана уу?
-УИХ-ын хэлэлцэн баталсан Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуульд хүүхдэд олгох тэтгэмжийг заавал мөнгөн хэлбэртэй байна гэж заагаагүй.
Тийм учраас Сургуулийн хүүхдийн өдрийн хоол-ны асуудлыг авч үзэж, энэ арга хэмжээг хэрэгжүүлэх замаар мөнгөн бус хэлбэрээр хүүхдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж байгаа гэж үзэж байна.

-Сургуулийн хүүхдийн өдрийн хоол-ны асуудлыг санхүүжүүлбэл хүүхдэд олгох тэтгэмж яаж нэмэгдэх вэ?
-Урьдчилсан тооцоо байна. Хүүхдэд өдөрт 300 төгрөгийн идэх, уух юм өгвөл, хүүхэд жилд дунджаар 180 хоног хичээллэнэ гэж үзвэл сард нэг хүүхдэд 4500 гаруй төгрөг ноогдох юм. Тэгвэл мөнгөн тэтгэмж 3000 нь мөнгөн бус хэлбэр 4500-аар нэмэгдэж 7500 болох боломж байна. Ийм замаар сургуулийн бүх хүүхдэд үдийн хоол өгье гэвэл 31 тэрбум гаруй төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо байна. Хэрэв үе шаттайгаар энэ арга хэмжээг хэрэгжүүлбэл эхний үед хоёр дахин бага мөнгө шаардагдахаар байна.

-Энэ арга хэмжээг хэдийнээс эхэлж хэрэгжүүлэх саналтай байгаа вэ?
-Шинэ хичээлийн жилийн эхнээс буюу ирэх есдүгээр сарын 1-нээс.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button