Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулав

Ерөнхий сайдын захирамжаар хадгаламж, зээлийн зарим хоршоодын үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигч иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа асуудлын шалтгаан, нөхцөлийг судалж, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр ахалж байна. Ажлын хэсгийн дэд даргаар Сангийн дэд сайд Ч.Ганзориг, ХЗДХ-ийн дэд сайд Ш.Сүхбаатар, нарийн бичгийн даргаар ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ажиллаж байгаа бөгөөд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч А.Батсүх, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Дүгэржав, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир, ТЕГ-ын дарга Н.Ганболд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга П.Сүндэв, ҮТЕГ-ын дарга Л.Зориг, ГЕГ-ын дэд дарга Б.Баттөмөр, Глоб кредит ХЗХ-ны хохирогчдын төлөөлөгч А.Амартүвшин, Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны хохирогчдын төлөөлөгч Я.Батхүү нар ажлын хэсэгт орж байна.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд хадгаламж, зээлийн хоршоодтой холбоотой хэргийг шалгах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр мөрдөн байцаах газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах арга хэмжээ яаралтай авахыг ажлын хэсэгт даалгалаа. Үүний дагуу одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй ХЗХ-дын хэргийг шалгах 40-50 орон тоотой мөрдөн байцаагчдын тусгай хэлтсийг ЦЕГ-ын дэргэд байгуулахаар болсон байна.
ХЗХ-дын талаар авч байгаа арга хэмжээний үр дүнг 14 хоног тутам Засгийн газарт танилцуулж байхыг ажлын хэсгийн ахлагч Д.Одбаярт Ерөнхий сайд даалгалаа. Үүний зэрэгцээ ХЗХ-той холбогдох хэргийг шалгах явцад хяналт тавьж, шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягт зөвлөсөн байна. Засгийн газар хохирогчдын төлөөлөгчдийг урьж, ажлын хэсэгт оруулсан ХЗХ-ны төлөөлөгчид талархлаа илэрхийллээ. Ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар энэ ажлын хэсэг төсөв хөрөнгийн талаархи асуудлаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button